Skip to main content

Normal

Хэвийн сайхан хүн шиг бичлэг ганцыг бичье дээ, энэ чинь одоо. Сүүлийн бичлэгүүд бол уншсан хүн байтугай бичсэн би өөрөө ойлгоход төвөгтэй юм байгаа. Тэгээд хүмүүс ойлгоод, уншсан байхаар би гайхаад байгаа байхгүй юу.

Тэр үед юу бичиж байснаа өөрөө ч ойлгоогүй, дотроо болж байгаа зүйлийг гадаад ертөнцтэй холиод, холион бантан гэхэд арай дэндүү жонхуунаас илүү зутан шиг юм бичээд орхиж хихихи.

Надаар сүүлийн үед тайван сайхан байгаадаа. Тэгж айхтар новфщирщноосоо хойш дахиж элдэв янз бололгүй овоо хүн шиг л байгаа. 

Одоо ингээд цааш бичих юм олдохгүй дуусаа хэхэ.

Аа нээрээ, чинжүү чинь хортой юу? гүн хордлогонд оруулдаг уу? Чинжүүнд их дуртай л даа, шүдний дайсан гэхээр нь идэхэд муу юм байна гэж бодсон ч дуртай юм болохоороо юм л бол чинжүүтэй хуурга захиалдаг юм. Гэтэл саяхан Замын-Үүдэд амьдардаг хүнтэй уулзсан байхгүй юу. Тэр олон жил Замын-Үүд-Эрээний хооронд бизнес хийж л дээ. Бөөний худалдаа.

Замын-Үүдэд хүмүүсээс захиалга аваад тэгээд Эрээн орж захисан зүйлийг нь бөөндөж аваад Монгол руу ачуулдаг, ачуулсан бараагаа Замын-Үүдэд хүмүүст хүлээлгэж өгөөд буцаад явах гэсэн маршруттай юм уу даа.

Тэгээд ярьж байхдаа хүнсний бараа оруулдаггүй шинжилгээний бичиггүй бол хориотой гээд хоёр юм л хэлсэн нь нэг нь өндөг нөгөө нь чинжүү.

Өндөг ч яах вэ там тум гадарлаж байна, харин чинжүүг яагаад онцолж хэлснийг одоо л гайхаад байнаа. Тийм хортой юм байхдаа? Тухайн үедээ асууж завдалгүй өнгөрчихөж.

Тэр хүнтэй ярилцсных нууц хэлэхэд Хятдаас орж ирж байгаа өндөг чинь ямар ч шинжилгээний бичиггүй, шалгалтгүй, хяналтгүй орж ирдэг гэж байна шүү. Анхаараарай!!!!!!!!!!!!!!!!!!

Яагаад гэхээр ном журмаараа бол гаалиар бараг нэврүүлдэггүй юм байна л даа. Харин гаальд танил талтай хүн бол шууд л ачуулаад тэгээд гаальд байдаг нөгөө танил тал, ах дүүс рүүгээ утас цохиод л миний тийм тийм ачаа, тийм дугаартай, тийм жолоочтой, тийм машинаар очиж байгаа шүү гээд хэлчихдэг, тэгээд гаальд ажилдаг аврагч нь шууд л шалгалтгүй нэвтрүүлдэг гэнээ.

Одоо тэгээд яанам, ингэж бичихээр хүний мууг үзэх гэсэн ч юм шиг, нөгөө талаараа олон хүний эрүүл мэнд гэхээр бүр илүү баймаар ч юм шиг. Бид Бөхөг гээд савалгаатай өндөг л аваад байдаг. Бөхөгийнх яг мөн үү эсвэл Хятадаас оруулж ирээд байна уу гэдгийг ялгаж мэдэх арга байдаг болов уу? Хорвоо дэлхий мээнь яах нь энэ вэ?

Comments

  1. Хятадаас орж ирж байгаа ялангуяа хүнсний бүтээгдэхүүн бүгд аймаар байхоо.

    Солонгос нь арай дээр байсан байх. Одоо аягүй бол бидэнд тааруулж муу юм хийж байгаа биз.

    ReplyDelete
    Replies
    1. Хамгийн муу бүхэн Монгол руу л орж ирээд байх шиг байхым одоо яана даа. Хяналт шалгалт хийнэ гэж өч төчнөөн дүрэм журам батлаад, тоног төхөөрөмж оруулаад, хүнээ бэлдээд байгаа бол тэгээд газар дээр ажилладаг гаалийнхан нь өөрийн хүмүүстээ ингэж үйлчлээд байхад яаж ч сайн юм орж ирэх вэ дээ.

      Delete
  2. hujaa nar himiin bodisoor huuramch ondog, pomidor ene ter hiij baigaa tuhai bichleg youtube eer duuren bna lee. gol yalgaa n ondognii dotor taliin nimgen tsagaan halis ter huuramch ondogt n baidaggui gesen. avsan ondogoo shalgaad uzeh heregtei, yer n l bie biedee medeelel taraah l heregtei bna.

    ReplyDelete
    Replies
    1. Өндөг хийсэн тухай дуулж байсан, сая идсэн өндөгөө хальс байна уу гэж хэрэг болгож шалгалаа, байна хөөрхий минь хэхэ. Харин помидорыг яаж хийдэг бол оо?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...