Skip to main content

Nov 7, 2012

Обама ялав аа хөөрхий. Хүмүүс ч янз янзаар л хэлж байна. Миний хувьд сэтгэл хангалуун байнаа гэвэл нөгөө загнадаг хүмүүс нь орж ирээд загнаад унадаг байх даа. Намын бодлого нтрийг нь дүгнэж цэгнээгүй ээ гэхдээ Обамаг ерөнхийлөгч байх хугацаанд ерөнхийдөө нам тайван, амар амгалан байлаа, дахиад дараагийн жилүүдэд тийм байх болно гэж итгэж байна.



Америкийн цагаан ерөнхийлөгчид ер нь түрэмгийлэх дуртай байсан гэвэл хүмүүс бас загнана даа. Ганц л удаа өнгөт ерөнхийтэй байж үзсэн юм чинь дэндүү харьцаагүй харьцуулалт болно штэ.

Жирийн америк иргэд нь Америк орондоо баярлалаа, ард түмэндээ баярлалаа гэх мэтчилэн хэлж байна. Ноён ерөнхийлөгчөө баяр хүргье, таны төлөө дахиад дөрвөн жил зүтгэх болсондоо баяртай байнаа ч гэж байна. Хэн ч муухай сонгууль боллоо, манай бөх уналаа нтр гэж гомдоллохгүй байна.

Обама ялсан гэхээр сэтгэл хөдлөөд гэнэт бас Амээрхэд түр зуур ч бол дахиад очмоор ч санагдах шиг. Зарим нэг хүнийг айхавтар стрессдүүлээд байдаг ч ерөнхийдөө гоё шүү дээ. Хэрэв биеэ даагаад сураад ч юм уу амьдарвал тэгээд чадаж л байвал яваад л байна хэн ч өөрийнхөө үзэмжээр амьдруулах гэж хүчлэхгүй. Ийм тийм юм өмслөө, үсээ самнасангүй, ижил буруу оймстой гарлаа, битгий хүнтэй ингэж харьц гэж зааж зааварлаад байхгүй нтр гээд л...

Тэгээд л хямдралтай бараатай дэлгүүрээр дэмий ч хамаагүй хэсч, лаа, үнэртэн сонирхож, ном үзэж, кофе ууж кайф авах гэх мэтээр хааяа сайхан чөлөөтэй явмаар болох юмдаа.

Монголд цөөхүүлээ болоод ч тэр үү байнга хүний нүдэнд өртөөстэй, бие биенийхээ асуудалд ороостой. Бөөн стресс бухимдал дунд л амьдарч байна Монголдоо. 

Нэг сайхан гоё цэцэрлэгт хүрээлэн ойр хавьд байдаг ч болоосой гэж өдрийн бодол шөний зүүд болох шахуу мөрөөдөөстэй байна. Чимээ аниргүй, томоо машин тэрэггүй гоё цэцэрлэгт хүрээлэнд зугаалж алжаалаа тайлаад сууж байвал утаа мутаа ч одоо дүүрч гэхсэн.

Comments

  1. Энүүгээр нэг ирээч хө.

    Хоёулаа миний машинаар зугаалаад л...Дуулаад л


    ReplyDelete
  2. Санаа бол байнаа хө. Заавал очих газрын тоонд оруулаад заначихсан байгаа шүү :)

    ReplyDelete
  3. Suuliin hed honog ch bas sanaa zovj l bailaa. Za bolj dee geed bayarlaad baigaa yumaa neg ih oort n' hamaatai yum bolchihson yum shig. Sursaniig suraart booj bolohgui hoino...

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ. Хамаатай болоод цаанаасаа санаа зовж, ялахаар нь баярлаж байгаа байх гэж бодоод байгаа штэ хэхэ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...