Skip to main content

Буруу эхлэсэн бичлэг

Шинэ жилийн уур амьсгал эхэлж байгааг албан ёсоор зарлая нтр гээд тухтай бичлэг бичнээ.

Сүүлийн үед бичлэгээ нэг л хайнга бичиж, хэлэх гэсэн үгээ гүйцээлгүй эвхэж, яарч дуусгаж байгаагаас шалтгаалан орж ирж уншсан хүмүүс зарим зүйлийн утгыг бүрэн ухаж ойлгож амжилгүй үлдэж байх шиг байна. Энэ удаагийн бичлэг ч мөн тиймэрхүү байх болов уу.

Тайлангаа тавинаа ерөөсөө. Блог дээрээ бичихгүй байгаа маань буруу болж байх шиг байна. Сүүлд уншвал дурсамжтай байх ёстой биз дээ? гэтэл хамаг юмаа бичихгүй хайш яайш бичлэг шахсан болоод орхиж байгаагаас болж сүүлд уншихад үнэн ойлгомжгүй, дурсамжгүй болчих гээд байна шүүдээ.

За тэгэхээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэг арга хэмжээ зохион байгуулах гээд сэтгэл санаа хоёрдоод сайн төвлөрч өгөхгүй байсан ч саяны амралтын өдрүүдээр дуусгаж амарсан болой. Миний блогийг уншдаг нэг нь санаж байгаа байх даа. Урд жилийн шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа болж нэг хүнтэй айхтар муудалцаж уурлаж, үүнээс болж олон хүнд загнуулж, янз бүрийн үг дуулж үзлээ гэж бичиж байсан. Тэр асуудал одоо хүртэл хүмүүсийн тархи, зүрхэнд явдым байна лээ шүү дээ. Би бол мартсаан. Нөгөө муудалцсан хүнтэйгээ ч учраа олсон, гэхдээ урдынх шигээ сайн сайхнаар хүндлээд ахаа гээд явахаа больсон. Тоохгүй хайнга харьцдаг болсон.

Хөндлөнгөөс харж байсан, дөнгөж саяхан л юунаас болж яагаад намайг уурлаж тэр хүнтэй муудалцсаныг дуулсан улс бол тэр хүний буруу гэж дүгнэсэн. Бага гэлтгүй хувийн ашиг хонжоо харсан улс хамт ажилладаг улсаа зовоодог юм байна гэж сайн ойлгож авсан гэхдээ өөрийгөө тэвчээргүй загнаж шууд дургүйцлээ илэрхийлж, маргаан дэгдээсэн гэж буруутгаад зарим нэг зүйлийг ойлгож авлаа. Дараагийн удаа тиймэрхүү зүйл гарвал шал тоохгүй, надад тулж бэрхшээл өгч гай болохгүй л бол нүдээ аниад л өнгөрөөнө гэж бодож байнаа

.Энэ жил тэгээд ерөнхийдөө хайнга, учиргүй сэтгэл зүрх гаргаж ажлыг нь бүтээж өгье гэсэн эрмэлзлэлгүй тэгс ингэс гээд чимээгүй хийж өгөх юмаа хийж өгчихөөд хөндийдүү явсаар дуусгалаа. Урд жилийнх их гоё болж байсан энэ жил яачихаа вэ гэж асуусан хүмүүс зөндөө байна лээ. 

Хувийн амьдралийн тал дээр сүүлийн хэдэн долоо хоног нам жим, тайван сайхааан байна. Сэтгэл санаа өөдрөг, өдөржин унтаад, идээд, шөнөжин нетээр хэсээд энд тэнд байгаа хүмүүстэй чаталж, хорвоогийн хамаг бүгдийг хамж шимж ярьсан шиг амьдарч байна.

Ажил төрөл ярих ч хүн байна, хувийн амьдралаа ярьж надтай зөвлөдөг хүн ч байна, надад зөвлөж, эрхлүүлж, намайг нь хайрлаж дэмждэг найз нөхөд ч байна. 

Хүн бүхний хэлдэг үг нь хурдхан хостой бол..... Энэ маш том үүрэг даалгавар байна. Ханааас тэр хосыг нь олох ёстойг мэдэхгүй байна. Тэр хүмүүст зориулаад доорхи дуугаар ая баръя гэж мэгээд :) 



Ханаас хэн гарч ирээд дотор шингэж ороод зүрк мүркийг догдлуулаад байхыг тааж чадахгүй байна, таамаглаж мэдэхгүй байна. Тэгээд би яах юм бэ? Хүчээр хэн нэгнийг хайж оллоо гэхэд сэтгэл санаад хүрэхгүй, надад таалагдахгүй бол яах вэ? 

Аа харин миний эргэн тойронд байгаа хүмүүсээс, таньж мэддэг хүмүүсээс хэн нэгний эзгүй орон зайг нөхөөд гэхийм уу хоосон хөндий хонгилыг маань бүлээцүүлдэг нэгэн байгаа. Ингэж хэлэхээр хосоо олсон гэж бодуузай. Огт үгүй шүү, тэр минийх биш минийх ч болохгүй зөвхөн хүсэл мөрөөдөлийн ханхүү гээд эртхэн зарлачихъя.

Өөөөөөө шинэ жилийн тухай бичих гэж байгаад далийгаад явчихаж. Маргааш л шинэ жилийн тухай сайхан бичнээ.

Comments

  1. Za nadad heden asuult bnaa.
    1.
    Ter buleetsuuldeg hun ta 2 belgiin havitald orson uu ?
    2. Ter zaluu ta 2 enger zoruulsen uu ?
    3. Ta 2 papaidsan uu ?
    4. Ta 2 uulen boroonii ajil hiisen uu ?
    5. Ta 2 sex hiisen uu ?
    6. Ta 2 Ooooo oooo gesen uu ?
    7. Ta 2 yu yasan uu ?

    ReplyDelete
    Replies
    1. За эхнээс нь чин үнэнээр нь хариулаад явчихъя :)
      1. Үгүй
      2. Үгүй
      3. Үгүй
      4. Үгүй
      5. Үгүй
      5. Үгүй
      7. Үгүй
      Үнэн шударгаар хариулсанаа баталж гарын үсэг зурсан ~~~~~~~~~~~~ МRowan

      Delete
  2. Replies
    1. puuuuuhahahahahhahhahahaha waaahahahahahhahahah muuuuuhahahahahahhahaha :)

      Delete
  3. neeree manai end bas shine jiliin gudamj gartsaaan zarim ailuud buur modoo zastsan bn

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...