Хайрын тухай би яримааргүй байна
Харин өөрийнхөө бодлыг хэлмээр л байна
Чиний тухай би яримааргүй байна
Чин сэтгэлийн үгээ хэлмээр л байна
Болсон явдлыг ч мартмаар байна
Бодлын гүнээс ухаанаа уудалмаар л байна
Тааврын далайд сэлмээргүй л байна би
Таагүй хэлсэн үгээ авмаар байна
Yнэн үгээ чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач...
Хэлсэн үгээ эргүүлж авмаар байна
Хэн ч байсан чамайг алдмааргүй байна
Yнэн үгээ чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач...
Харин өөрийнхөө бодлыг хэлмээр л байна
Чиний тухай би яримааргүй байна
Чин сэтгэлийн үгээ хэлмээр л байна
Болсон явдлыг ч мартмаар байна
Бодлын гүнээс ухаанаа уудалмаар л байна
Тааврын далайд сэлмээргүй л байна би
Таагүй хэлсэн үгээ авмаар байна
Yнэн үгээ чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач...
Энэ дууны клип нэг их өрөвдөлтэй бас гоё гэгээхэн санагддаг юм. Хүний амьдралд тохиолддог харуусалтай ч сайхан гэгээн дурсамжтай учралыг гоёор үзүүлсэн.
Уг нь ийм юм бичих гээгүй юмаа. Хэл халтирлаа гэдэг шиг хуруу хальтирчихлаа хэхэ. Энэ блогийг байнга уншдаг хүн бол анзаарсан байх даа. Миний блогт хайр, дурлалын тухай бичлэг бараг л байхгүй дээ. Хуучин дурсамжинд хаа нэгтээ ганц хоёр үгээр хавчуулагдсан байж мэдэхээс хүмүүс шиг дурласан, хайрласан гээд бичсэн зүйл үзээд өгье гэсэн ч олдохгүй хэхэ.
Зориуд нуусан барьсан биш шүү. Байгаа нь энэ. Үнэндээ ярих юм алга, бичих юм алга тиймээс л хайрын тухай би яримааргүй байна, дурлалын тухай бичмээргүй байна.
Өнгөрсөн зүйлдээ харамсаж байгаагүй ч хожуу ч гэсэн ойлгох юм гэж байдаг л юм байна лээ. Сая л нэг ойлголоо шүү дээ. Өөрийгөө дэндүү амиа бодсон, зөвхөн өөрийгөө л бодож шийдвэр гаргадаг гэдгээ. Цаад хүн маань миний шийдвэрийг сонсоод яаж хүлээж авах бол, ямар болох бол, хэрхэн тусах бол гэж бодож байсан уу гэж өөрөөсөө асуулаа. Хариу нь ҮГҮЙ.
Нэгэнт шийдвэр гаргасан бол эргэж буцдаггүй тэр чигт нь хэн ч байсан юу ч байсан хаяад орхиж ирж. Сонголтоо хийгээд ганцаараа бүгдийг хэнд ч хэлэлгүй дуугүй давж туулаад ирсэн тэр цаг хугацаандаа салж үлдсэн хүнээ ямар байгаа бол, хөөрхий шаналж байгаа болов уу, санаж байгаа болов уу, хэцүү байгаа болов уу, сэтгэл санаагаар унаад элдэв юм болчих болов уу гэж хэзээ ч эргэж бодож, асууж байгаагүй байх нь.
Эсэргээрээ надаас илүүг олсон байгаадаа, аз жаргалтай байгаадаа, инээж яваадаа, бүх юм нь жинхэнэ утгаараа ОК л байгаадаа гэж өөрийгөө албадаж итгүүлж, би бас тийм байх ёстой гэж өөртөө тушааж ирсэн байх юм. Дан ганц хайр дурлалын тал дээр ч биш ер нь найз нөхөд, хэлхээ холбоотой юм бүгд дээр ийм зан гаргадаг байх нь. Энэ бүхнийг ойлгуулж өгсөн муу санаа суугаагүй, байгаа юмыг байгаагаар нь хүлээж авч ойлгодог, миний далд үг, далд битүү утгатай яриаг ойлгохгүй байгаагаа шууд хэлсэн хүнд талархвал зохино. Хайрын тухай яримааргүй байна, гэхдээ нисэн одсон цаг хугацааг эргүүлж чадахгүйгээс хойш урд хийсэн алдаагаа одоо хийгээд ирээдүй цаг дээр давтахгүй байх нь чухал байх даа. Гуниглав...
Дурлалын тухай яримааргүй байна
Дуугүйхэн бас уйлмаар л байнаХэлсэн үгээ эргүүлж авмаар байна
Хэн ч байсан чамайг алдмааргүй байна
Yнэн үгээ чи минь наддаа хэлээч
Ухаарлын дээдийг чи минь наддаа хайрлаач...
Comments
Post a Comment