Ордны арын цэцэрлэгт өчигдөр хэдэн цаг суулаа. Гарууд тэнд сайхан зугаалдым байштэ. Ордонд ажилладаг хүмүүсийг хэлж байгаам хэхэ. Ажилдаа яарсан, гүйсэн хүн ч гэж алгаа, тайван налайсан хүмүүс тамхилаад, гарч ороод, хууч хөөрөөд явж байгаа харагдсан.
Ордонд орох гэтэл иргэнээ мартсан тул арын цэцэрлэгт ганцаар зугаалсым. Тэнд нохойн хошуу, чацаргана бас өөр нэг хар жимстэй мод ургаж байна лээ. Чацаргана нь амттайн билээ гэлү хэхэ.
Нохойн хошуунаас бусад жимсийг нь амсаж үзсэн байхгүй юу. Угаас чацаргана нь жимсээ гөвөөд байна лээ. Зурагнууд дарсан л даа гэхдээ өөрийн камераа авч яваагүй хүнийхээр дарсан, тэр камерийг нь голоод зураг дарах хүсэл ч байгаагүй л дэ.
Ордны ард байгаа хөшөө ямар утгатай юм бол оо? Мэддэг хүн байна уу? Аа бас тэр цэцэрлэгт хүрээлэнг нурааж шинэ ордон барина гэлүү? Түй чёрт хайран цэцэрлэг, тийм сайхан цэцэрлэгийг нураах санаа ямар тэнэгийх нь толгойд ордог байнаа хэхэ.
Тэгээд бас тэрүүгээр зугаалах эрхтэй хүмүүс гамтай байж чаддаггүй юм билээ, хогийн сав бэлхнээ байхад тэнэг юм шиг тамхины ишээ энд тэнд хаяад, хогийн саванд дөхүүлээд шидчих юм, саванд хийхээр яачаад байдын бол.
Одоо л миний зуны амралт эхэлж байштэ ямар у? Зунжин юу ч хийгээгүй гэрт хүүхэд асрагч, харагч хийгээд одоо амралт эхэлнэ гээд хөөрцөн гар явжын хэхэ. Хаашаа явж юу хийж амрахаа шийдээгүй /ооё шийддэггүй, сонголтгүй хүн үү одоо/ уул нь нэг хүн хөдөөгүүр аялалын хөтөч хийх үү хөлс мөнгийг чинь өгнө гэж байсым. Тэгтэл ес арван сараас хөдөөгүүр явах төлөвлөгөөтэй гээд байхым. Юу болохыг бөө мэд бөө удганаас асуухаас хэхэ.
Comments
Post a Comment