Skip to main content

Ганц бие хүний өвчин

Ганц бие хүний зовлоон гэж хэхэ. Юу гэхээр би өөрийгөө хэтэрхий сэжигч болоод улам даамжраад байгаагаа мэдээд байгаа байхгүй юу. Гэсэн ч зогсоож чадахгүй байнаа. Үнэр танар, тоос шорооноос чадлаараа сэжиглэнэ. Ганцаараа гэрээ цэвэрлэж дуусаад санаа амраад, гаднаас манайхан орж ирэнгүүт дүү рүүгээ орилно, хөөе наад гутлаа зэрэгцүүлж тавь, за хувцсаа аятайхан тавиарай гээд л.

Хамгийн хэцүү нь гараа байнга угаагаастай, ухаан нь гараа дөнгөж угаагаад, тэгснээ угаасан хувцсаа гаргаж тохчихоод буцаад л орж угаахгүй бол санаа амрахгүй. Гар ч гэж гар боллоо, савандаж угаасаар үрчийж харлаад байгаа ч зогсож чаддаггүй.

Өөрөөсөө бол төдийлөн айхтар сэжиглэхгүй, усанд орку хэд хоног явж болоод байдаг. Хааяа заримдаа уулзсан хүн амьтнаас сэжиглэж байгаагаа мэдэгдэхгүй гэж мөн ч их хичээхийма. Тэсээд, тэсээд тэгснээ сэмхэн босч зугтаад хэхэ. Би уг нь харахад тийм аймаар цэвэрч хүн биш, гэхдээ их сэжигч баргийн юманд хүрдэггүй.

Санаа дагаад ч тэрүү хүн миний ойрхон ирж суухаар дургүй, цаашаа суугаасай нтр гэж бодож модно хэхэ. Тээд найз залуу энэ тэрийн тухай бодоход хэцүү байна л даа. Хараад байхад эрэгтэй хүнээс л их сэжиглэдэг юм билээ. Хэн нэг залуутай болчихвол эмнэлэгээр гүйж шинжилгээ энэ тэр өгч баталгаатай гэдгээ мэдэж байж санаа амардаг хүнийг яанаа. Хичнээн итгэсэн ч гэсэн байнга өөрийгөө чагнаастай хэхэ. Найзтай байхдаа байнга гараа угаа, усанд ор, цэвэрлгээ хий гэж яншиж нилээн чангалдаг байсан.

Уг нь харахад заримдаа маш хээгүй, хамаагүй байдаг мөртлөө дотроо юм санаастай, дараа нь сэжиглэж бодоостой. Үүнийг зарим хүн ганц бие хүний өвчин гэдэг гэнэ л дээ. Зарим нь бүр сэтгэцийн өөрчлөлт гэсэн гээд бод доо хэхэ. Миний таньдаг нэг эгч бас хэтэрхий цэвэрч, дээр нь залхуутай нямбай, угаасан юмаа яг индүүдсэн юм шиг болтол нь татаж, угзарч, гараар тэнийлгэж байж тохдог, тохоод хатаасан хойноо дахиад л хэдэн цаг ч хамаагүй гараар угзарч тэнийлгэж байж эвхдэг, тэгснээ бараг шугам тавьжийгаад индүүддэг.

Үр хүүхэд байхгүй эмэгтэй, ганц бие учраас яарч сандрах юмгүй, цаг нөхцөөх гэж ингэдэг байх гэж би боддог юм. Амандаа дуу аялаад л хэдэн цаг ч хамаагүй тэгээд сууна. Би тэр эгч шиг айхтар нямбай хүн биш, гэхдээ сэжигч ээ, сэжигч. Энэ зангаа яая даа байз, одоо.

Comments

  1. yamar balai zurshiltaim be? manai neg naiz bas iim yadargaarai ovchtei, har nyalhaaraa huntei suuj huuhed gargasiin odoo her ni l iim baidgiin, nohor ni buur dasaad ter zang ni demjdeg boltson baina lee, ijilhen tseverch yum olj avahgui l bol hetsuudeh l bh daa, eregtei humuus ch bas getsuu shu dee kkk

    ReplyDelete
    Replies
    1. Над шиг ийм хүмүүс зөндөө байдаг юм байна лээ. Дасаад ирвэл хамаагүй болох байхда, тэрнээс эхэндээ ч хэцүү шүү хэхэ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...