Зунжин идээд унтаад ПС ширтээд, дүүгийн ардаас хөөж барьж авч эмийг аманд нь цутгаад, оройдоо нэг хоол хутгаад, гэрээ цэвэрлээд өнгөрч байна. Хүний урманд ганц хуудас хичээлийн цаас ч шагайсангүй хэхэ.
Сүүлийн хэд хоног бүр залхуураад босохоо больсон. Буйданд шигдэж нүүрээ компьютерт наачихсан л суугаад байна. Өчигдөр 2 ч солонгос кино үзлээ. Эхнийх нь Sleeping Beauty гээд нэг их сонин кино.
![]() |
| Солонгос уламжлалт гэр бүлийн харьцаа ийм байдаг юм байна гэж бодогдуулсан кино байна даа |
Өгүүлэмжийг нь ерөөс ойлгохгүй, гол дүрийн баатарууд нь хоорондоо ямар сэжимээр холбогдож байгааг ухаж ойлгох гэж түмэн янзын таавар тархиндаа ургуулсаар адаг сүүлд нь хүмүүсийн комментийг уншиж байгаад энэ бол гурван богино киноноос бүтсэн нэг бүхэл кино гэсэн дүгнэлтэнд хүрлээ гэж хэхэ.
Эмэгтэйчүүдийн хувь заяа, гэр бүл дэхь хүчирхийлэл, боолчлолыг харуулсан. Аймаар аймаар кадр байнаа байна. Муу сайн Солонгос эрчүүд гээд угийн солонгосуудад дургүй дээрээ бүр дургүй хүрчихсэн хэхэ. Арчаагүй юмнууд. Манай хүүхнүүд гэр бүл зуучлалаар солонгосуудтай суугаад яваад байдаг, нэг иймэрхүү л амьдралд очдог байх даа зайлуул хөөрхийс.
Аа харин дараагийх нь хамаагүй гэгээлэг, хөөрхөн кино.
Нэг бус удаа хальт нэрийг нь сонссон байсан ч яг өөрөө үзээд жигтэйхэн хөөрхөн санагдсан. "100 Өдөр Ноён Их Занттай" буюу 100 days with Mr Arrogant.
Хөөрхөн хөөрхөн юм гараад би хар шөнө ганцаараа комьютерийн урд суучихсан тачигнатал инээгээд л үзлээ. Өглөө дөнгөж сэртэл ээж "Чи чинь урд шөнө ганцаараа тэнд учиргүй инээгээд" гээд асууж байна хэхэ.
| Энэ хоёр хоёулаа их хөөрхөөн хэхэ. |
Боолчлолын гэрээ байгуулаад тэгээд анх удаагаа гэрийг нь цэвэрлээд гарахдаа цахилгаан шатанд хөршийн авгайг айлгадаг хэсэг дээр бүр гуяа алгадаад л татаад уначихсан хаха. Бас цагдаа иржийн гэж айлгаад гэрлийн хурдаар зугтдаг, пролддог, массаж хийж өгдөг, бие хамгаалах урлагаар хичээллэдэг, найз охиныхоо жин илүү дутуу гэж хэрэлддэг хэсэг бүгд хөөрхөн.
![]() |
| Хэн нэг залууд массаж хийх болбол ингэж хаянаа хаха |
Харин төгсгөл нь надад хэтэрхий гоёдцон санагдсан. Арай л гоёдцон гэхээс өөр хэлэх үг алга. Үзэж байхдаа хадмалыг нь монгол руу орчуулчихмаар санагдаад хорхой гозолзоод хэхэ.


Comments
Post a Comment