Монгол эр хүний тэсвэр тэвчээр, уужуу сэтгэл, хүн чанарыг бишрэвч барамгүй. Түвшинбаяр аварга жинхэнэ бөх хүн, эр хүн, монгол хүн ямар байдгийг дэлхийд харууллаа. Магтах үгээ олохгүй байгаа ард түмнээ хараад магнайгаа хагартал баярлаж, бахархах ямар байдгийг нь улам ч илүү ойлгож мэдэж байна.
![]() |
| Монгол эр хүн дээ |
2008 онд Олимпийн анхны аварга төрж байхад би Портландад байсан, интернетээс энэ тухай сонсож, ах маань бас хэлж, бас миний байсан айлын авгай танай Монголчуудаас анхны аварга төржээ, манай хотын сонинд гарсан байна гээд тэр мэдээг надад хайчилж өгч байж билээ. Одоо ч байгаа байх. Бичиг цаасан дундаасаа олж аваад нандигнан хадгалнаа.
Дараахан нь олимпийн аваргын багш, эмч нарын ярилцлагыг уншихад Бээжингийн олимпид хөлдөө хүнд гэмтэлтэй барилдсан, олимпийн дараа Америкт очиж мэс засал хийлгэхэд эмч нар нь наад хүн чинь цаашид хөл дээрээ явж чадах болов уу ийм хүнд гэмтэлтэй яагаад өдий болтол өөрөө яваад байгаа юм гэхэд нь сая энэ гэмтэлтэйгээ Олимпийн аварга болсон гэхэд итгэхгүй маш их гайхаж толгой сэгсэрч байсан гэснийг уншаад өрөвдөж байлаа.
![]() |
| Нэг нь ялж, нөгөө нь ялагддаг спортод хүн чанар хамгийн эрхэм билээ. |
Энэ удаагийн тэмцээнд муу ёрын хөгийн юмтай барилдаж байгаад хөлийн гэмтлээ сэдрээчилээ. Сураг дуулахад шөрмөс нь тасарч, цус соруулж авч, мэдээ алдуулах тариа хийлгэсэн ч өөрөө би хөлнөөсөө болоод тэмцээнийг орхимооргүй байна, барилднаа гэж байгаад барилдсан гэсэн. Урдах хүнд гэмтлийг нь дуулсан байсан болохоор дэвжээн дээр гарч ирэхгүй юм биш байгаа, гараад ирээсэй, царайгаа харуулаасай, ямар нэг найдвар байх юм биш байгаа гэж үнэнээсээ залбирч байлаа. Шүд зуугаад өвчнөө мэдэгдэхгүйг хичээгээд гараад ирэхээр нь хичнээн их бахархав аа. Нэгэнт нэг нь ялж нөгөө нь давах нь тодорхой учир өрсөлдөгч нь шийдсэн мэхээ хийсэн, гэвч гэмтэлтэй хөл рүү нь айхтар дайрч, довтлохгүй байсанд нь бас Оросын бөхөд баярласан шүү.
![]() |
| Спортын хамгийн сайхан агшин |
Шагнал гардуулах ёслолыг үзэж байхдаа Монгол хүн болж төрснөөрөө, Монгол эр хүний эрхэм чанарыг олж харж чадсандаа, бахархсандаа уйлах дөхсөн дөө. Манай бөх дэлхийн чихийг дэлдийлгэлээ, алтнаас хувь илүү мөнгө авлаа. Хөлийн гэмтлээ сэдрээсэн ч солонгосын бөхийг эр хүн шиг тэвэрч, сайн сайхныг хүсч байгаагаа бүх л үйл хөдлөлөөрөө харуулахад тал шигээ уужим тэнэгэр сэтгэлтэй их хүмүүсийн удам гэдгээ бас дахин саналаа. Сайхан байнөө, өнөөдөр.



Хѳл нь хурдан эдгээсэй билээ. Солонгосын бѳх гэмтэлийг нь сэдрээчихсэн юм уу.
ReplyDeleteБи аваргын алтын тѳлѳѳх барилдааныг нь л харсан.
Сураг сонсоход гэмтэлтэй биш эрүүл хөл нь гэмтсэн гэцгээхийм, удахгүй бүх юм тодорхой болох биз дээ.
Delete