Ээлжит эрээвэр хураавар бичлэгээ бичиж байгаа шүү. 49 хоног гээд Солонгос кино үзжийн. Манай ТВ сувгууд киног ядаж англи хамдмалтай гаргахгүймаа. Тэгвэл хэлээ сайжруулах гэсэн ч залхуу зандаа дийлдээд байгаа над шиг хүмүүст хэрэгтэй штэ хэхэ. Энэ киноны гол дүрийн бүсгүйчүүд нь нээх хөөрхөн хэхэ.
![]() |
| Сүнс бүсгүй бүр хөөрхөн яг барби |
Аа бас Их Үйлс гээд солонос кину байна штэ. Тэрний гол дүрд тоглоод байгаа хүүхэн нөгөө дэлдэн, Намрын дурсамж, Миний бяцхан эхнэр гээд кинонуудад өсвөр насандаа тоглож байсан хүүхэн мөн үү? Мөн бол ямар сонин болоо вэ? Биш бол мэс засал хийлгээд хоорондоо адилхан болсон нэг эмчийн бүтээл юм болов уу хэхэ.
Хотод өглөө гүйдэг хүмүүс олон болсон байна лээ. Урд нь ямар байсныг мэдэх биш, ганц удаа өглөө эрт долоо гээд гараад харсан хоёр гурван хүн гүйж явна лээ. Би бас тэгээд гүйгээд лүг лүг шогшоод л байя гэж бодсон чинь яг гүйх болохоороо залхуу хүрээд нойроо харамлаад босохгүйма. Нэг өглөө л гэхэд сэрээд цагаа хартал 6 цаг 30 гэхээр нь өөө 7 болох нь яг 6 гэж гүйх ёстой нтр гээд буцаад унтаад өгсөн хэхэ. Маргааш нь яг 6 гэж гараад гүйсэн чинь яасан гээ хавийн нохой хуцалдаж дайраад нохойтой тулалдаж байж жаахан хол очоод гүйж үзсэн 100 метр бололгүй бахардчихсан хаха. Барилдахаас таахалзах нь л болсон доо. Хөл гар бол зүгээр харин улаан хоолойгоор багалзуурдуулж байгаа юм шиг л өвдөөд ам дүүрээд баларсан шүү. Гэртээ ирээд алхаа тоологчоо гаргаад хартал 1739 алхам хийсэн байна лээ. Ер нть тэгээд гүйж яваад бахардаад уначихвал хэн миний цээж рүү өшигчиж, аманд архи цутгаж үгүйдээ хэлний үзүүрийг зүсч байж босгох уу дээ гээд айсан шүү хэхэ. Юм үнэнээрээ сайхан, би насандаа гүйж үзээгүй хүн. Хүүхэд байхдаа ч гүйж чаддаггүй байсан, одоо ойрхон ойрхон алхалж явдгийг найз охин харчихаад чи гүйж чаддаггүй хүн байна гэсэн яг үнэн байна лээ. Уг нь бол цаг хамаарахгүй завтай үедээ л гүймээр, тэгсэн нэрэлхүү эд чинь өдөр гүйхээс ичээд нтр гэхгүй юу хэхэ.
Сүүлийн хэд хоног толгой өвдөөд хэрэг алгаа. Уг нь гайгүй л байдагсан, тэгтэл яачихсан юм гэнэт хэд хоног янгиналаа. Хүүе, таминь ээ би шинэ нэртэй болсон шүү. Та нар мэдсэн үү? Нөгөө Миша маань хүнтэй суусан биш Маша болсон байна лээ штэ. Маша, Маша хэхэ.
Зүгээр нэг Маша болочихгүй намайг “Мөрөн Голын Шулам Хүүхэн” гэсэн гээд бод доо хаха. Яадгийм, тэр шулам хүүхэн бид хоёр адилхан нөгөө тэндээ мэнгэтэй л байгаа биз. Зарим нь намайг Шулам гэх зарим нь Хадны мангаа гэхээс биш Нараа, Сараа, Навчаа, Цэцгээ, Одоо, Тэнгэрээ гээд гоёор хочлохгүй юмаа.

Солонгос киногоор бѳѳндѳж байна даа. Энэ хар даашинзтай хүүхэн нь сайхан хүүхэн сайн жүжигчин шүү.
ReplyDeleteМиша та 2 хэзээ бие биендээ хоч ѳгѳѳд амжаа вэ.