Хөдөө ирчихсэн байгаагаа эхлээд хэлье хэхэ. Шуудангийн автобусанд суугаад л хүрээд ирсэн. Би өөрөө хөдөөнийх л дөө, тодруулж хэлвэл сумын төвийн унаган охин. Гэхдээ одоо муухай ааштай болсон байна. Ухаан нь хөдөний хүмүүсийг их өмөөрч боддог ч гэсэн заримдаа хөдөөнийхөн ямар хэцүүн гэж бодох жишээтэй болчихож хэхэ.
Шуудангийн автобусанд суугаад л ааш хөдлөөд эхлэсэн. Урд нь хуучин Паз автобусанд чихэлддэгээ аль эрт болиод аюулын боловсон сайхан унаатай болсон байхад манай хөдөөнийхөн хэцүү санагдаад. Үнэр танар ч яахав одоо тэсэхээс гэхэд ачаа хадгалах зориулалттай тусгай хэсэгтэй автобусанд явжийж канистр саваа бүгдийг нь чирж оруулж ирээд салтаа хоорондоо гавчуулж суугаад хоёр хүний суудлыг баргалж ганцаараа эзлэх шахаад дээр нь зарим ачаагаа хүний өвөр дээр ч хүртэл тавих дөхөхийг нь яана. Тэсэлгүй хажуудаа суугаа эгчид наадхаа дор ачаанд өгөөч гэж зандарч авсан хөөрхий дуугүй л тэрүүхэн тэндээ түнтэгнээд хэхэ.
Ард суугаа залуу ч уур хүргээд замын турш хөмсөг зангидаастай. Суудал дороо ачаагаа бүгдийг нь чихчихээд тэгээд хөлөө хийх газраа олж ядаад байсгийгээд л ардаас суудал руу өшиглөнө, суудлаа засах гэж сандлын түшлэгийг миний мөр, толгой, үс гэзэгтэй давхар самардаж атгаад өөр рүүгээ татна. Замын турш хэдэн ч удаа ардаас нударч самардаж сэрээвээ бүү мэд уур хүрээд эргэж харахад юу ч болоогүй аятай маасайтлаа инээгээд, бас зандрах гэснээ хавийнхаа бүх хүнтэй хэрүүл хийсэн болох гээд дэмий л хамраа баахан сарталзуулж ирлээ хэхэ.
Харин гэртээ ирээд сайхан байнаа. Ганцаараа жаргаад л хаха. Аав ээж хоёр хотод үлдсийн, тэгээд ганцаараа гэртээ амарч байна, зүгээр ч үгүй долоо хоногт 5 литр айрагны норомтой гэж байгаа хэхэ. Гэсэн ч одоо ирээд 7 хоноо ч үгүй байна, ирсэн өдөр авчруулсан нормны 5 литр айраг аль эрт дууссан бараг 2 хоноод л дууссан байхаа. Нормын ундаагаа дуусгасан хүн чинь тэгээд л ууж идэж болох бүхнийг замбараагүй ам руугаа чихжийн. Уг нь намайг ирэхэд ээж “За чи ганцаараа мацаг барина нтр гэж байж өлсөөд үхчүү” гэж захиж явуулсын тэгсэн нөгөө өлсөж үхэх хүн нь өдрийн хэд хоол идээд өөрийгөө бордож өгч байна хаха.
Өчигдөр усанд орж, буцахдаа явж интернет орох далимдаа хуушуурын гуанзаар орж хуушуур идлээ. 2 хуушуур, 1 таваг төмсний слат, аяга сүүтэй цай бүгд нийлээд 2400 төгрөг. Ямар вэ? Гэртээ ирээд кофе уугаад жаахан байж байгаад пиво уугаад бүр түнтийж өгсөн хэхэ. Бие угаагч хэтэрхий зөөлөн байсан тул дэлгүүрүүдээр шагайж бие угаагч ширүүн бээлий, сойз хайсан ч олдоогүй. Энэ хөдөөд надаас өөр тийм юм хайж явдаг хүн гэж байх юм болов уу гэж өөрийгөө шоолж инээж нэг үзлээ. Нүүр амаа будах ч үгүй тос түрхэх ч үгүй гадуур харайлгаад байсан дорхноо хорсоод жигд харалж байнаа хэхэ.
Гэртээ харих замд нэг хаягдсан муужгайн зулзага байхаар нь хүүе энийг хараа гээд шүүрээд авсан, тэгтэл цаана нь бас нэг цэнхэр зулзага байна, алийг нь авахаа олж ядаж байснаа анх авсан зулзгаа цэнхэр зулзагатай цуг тавиад цааш хэд алхтал бас дахиад хоёр зулзага бөөрөө нийлүүлээд сууж байхаар бүр толгой эргэчихсэн хэхэ. Уг нь нэг муужгай тэжээе гэж бодож байсан байхгүй юу. Эр, охин алин болохыг мэдэхгүй, бас алийг нь авахаа мэдэхгүй, хот буцахаар хэн асарах юм гээд авч төдсөнгүй энэ удаадаа.
Ганцаараа нөгөө өвдөж намайг зовоодог нуруугаа амрааж унтаж идээд суваг булаацалдах хүнгүй тааваараа зурагт үзээд л жаргаж өгч байна. Интернетгүй, бас унших ганц ч ном авчраагүй энд байгаа нь бүгд уншаад дууссан номууд учраас жаахан уйтгартай юм шиг боловч тэртэй тэргүй тархиа амраах гэж ирсэн хүн гэж өөртөө том амралт өгсөн сууж байгаа. Энд насаараа шахуу амьдарсан ч найз нөхөд байхгүй штэ. Найзууд бүгд хүнтэй суух нь суугаад хаашаа ч юм арилаад өгсөн хэхэ. Үлдсэн хэдтэй нь тааралдахгүйма. Шөнө унтахдаа хэдэн ТЭД-тэй цуг унтдагаа мэдэхгүй лавтай миний орны хажууд, миний өрөөнд зөндөө чихмэл тоглоом байдаг нэг анзаарахад лав гурван ч ТЭД байсан. Гэв гэнэт нэг нь амь орвол яана хэхэ.
Зурагтаар “Намайг гайхшруулаач” гэдэг илбэч зэлбэч хүмүүсийн реалати шоу гарч байхыг хальт хартал сонирхол нилээн татлаа. Ганц ч болтугай илбэ сурчих юмсан.

Comments
Post a Comment