Skip to main content

Жу-До

Олимп үзсээр хэхэ. Мөнхзаяагийн барилдааныг үзсэн, уг нь ядаж хүрэл авчих байх гэж бодсон л доо. Гэхдээ түүнийг сайн барилдсан гэж бодож байгаа. Дэвжээний шүүгч нарт их учир байнаа. Дүрмийн биш мэхэнд өндөр шар хүүхэнд ялагддаг барилдааны ерөнхий шүүгч нь Хятад нөхөр байсан, дэвжээний хажуугийн шүүгч нь Испани нөхөр. Тэр хажуугийн шүүгчийг би Хятадтайгаа нийлээд манай бөхийг хавчсан гэж хардаад байгаа.

Яагаад гэхээр дараа нь Хүрэл медалийн төлөө барилдахад Дэвжээний шүүгч нь тэр Испани нөхөр харин нөгөө Хятад нь хажуугийн шүүгч хийсэн байна лээ. Хоёр дараалж торгуулаад тэгээд хүрэл медалиас мултарлаа. Ингэж дараалж ялагдахдаа хоёуланд нь дүрэм мэддэг хүмүүст бол маргаантай барилдсан гэхээр юм бодохгүй байхын аргагүй байгаа биз?

Хажууд нь хоёр нөхөр цаг сунгаж барилдаад ганц ч оноо авч чадахгүй байхад шүүгч нь хэнд нь ч торгууль өгөөгүй. Урд өдрийх нь барилдаанд Франц хүүхнийг дэвжээний гадаа барилдаж байхдаа Япон бөхийн өмднөөс татсан гэж Япон бөхөд цэвэр ялалт өгч алтан медаль өгсөн штэ.

Спортод дуртай, үзэж байгаа тамирчдаа дэмжиж байгаа хүмүүс дүрмийн талаар бас мэддэг байх хэрэгтэй гэж би бодоод байна. Би өөрөө ч сайн мэдэхгүй гэхдээ энэ сайтуудын бичлэг, тэрний доорхи сэтгэгдлүүдийг хараад манайхан бөөн дур, тэрнээс дүрмийн талаар А ч байхгүй өөр өөрийн үзэмжээр ойлгож байна гэж дүгнэв. Тамирчдаа их харааж байна, гэхдээ дүрэм гэж хэцүү шүү дэ. 

Жудо бөхийн хувьд шүүгч нар маш их эрх мэдэлтэй байдаг, хатуу дэг жаягтай Японоос гаралтай спорт учраас сумо шиг дэвжээн дээр хувийн зан чанараа гаргахыг сайшаадаггүй, эсэргүүцэл үзүүлэх ёсгүй. Тамирчин ч тэр, дасгалжуулагч ч тэр сэтгэл дундуур байгаа, шударга биш боллоо гэж бодвол тэрийгээ шууд илэрхийлэх аргагүй тэгвэл аягүйтвэл насаараа барилдах эрхээ хүртэл хасуулдаг гэж дуулсан юм байна. 

Барилдаан дууссны дараа албан ёсоор гомдол гаргаж болдог л доо, гэхдээ манай багийхан лав хэл ам хийлээ нтр гэж дуулдахгүй л юм байна. Эхний өдрүүдийн барилдаанд хэзээ ч жудогийн түүхэнд болж байгаагүй юм болж, хантайгаар ялагдсан тамирчин бүр сүүлд заргалдаад хүрэл авсан байна лээ.

Тэхээр шударга биш хандлагын төлөө сайтар хэл ам хийх хэрэгтэй байгаам. Манайхан яагаад шүүгч нарын аманд багтаад байдгийг ойлгохгүй байнаа.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...