Skip to main content

Хуруу, хурууны нөгөө

Дотуур хувцсыг долоо хоног оёлоо ч билүү хэн аяладаг билээ байз? Завтай, хичээл сургууль, ажил гэж санаа зовох юмгүй сайхан амарч байгаа дээрээ сүүлийн хоёр хоног хумсаа янзаллаа, одоо ч дуусаагүй байна, өдөрт хөл гарын 20 хурууныхыг янзална гэхээр би одоо 40 хуруутай болжийну хаха. Арай ч үгүй ээ. 

Хумсны зарим багж дутсан тул эхний өдөр цэвэрлэж орхиод гарч явсын, тэгээд олон нийтийн газар тэрийгээ барьчихаад гарынхаа хумсны илүүдэл махыг цэвэрлээд хэхэ. Хажуугаар өнгөрсөн, харсан, суусан бүсгүй болгон өөрийнхөө хумс хурууг нэг харж байна. Тэрийг бол ч мэднэ дээ, эмэгтэй хүмүүсийн зан хэхэ. Дипломын хамгаалалтандаа орохдоо гарын хумсаа АЙМААР будаад орсон чинь хамгаалалтанд байж таарсан хоёр эмэгтэй багш шууд анзаарч байсан ахаха. Манай ангийхан чи одоо юун сайхан завтайн хумсаа будсаныг нь ээ л гэж байсан хэхэ.

Эхлээд ахлах профессор багш миний хумсыг нэг хараад, бас өөрийнхөө хумсыг нэг хараад байхыг нь анзаараад инээд хүрээд зогсож байтал эрдэмтэн нарийн бичгийн дарга багш бас нэг харснаа шууд л өөрийнхийгээ хараад салааны завсрахаа цэвэрлээд юун ажил л болсон хэхэ. Эмэгтэй хүмүүс тийм штэ хэхэ. Манай ээж бол байнга хөл гарын хуруу хумс, дотуур хувцас, оймс бандаж юу байдаг энэ тэрээ угааж цэвэрлэж арчилж байдаг байхгүй юу. 

Хоёр эгч бол хийдэг ажлаасаа шалтгаалаад төдийлөн хумс хуруугаа будаж маяглахгүй, их сайндаа лакаар буддаг байх. Нэг нь амьтан хүний ам ухдаг /шүдний эмч/ нөгөө нь бөмбөг хөөдөг /волейболл/ болохоор тэгээд хумсаа ургуулах аргагүй л дэ. Бага эгч харин тас хар өнгөөр будчихдаг юм. Надад тийм өнгө зохидоггүй шиг байгаам. Цэцэг навчтай гоё болгоод явахаар хэнэггүй дарга хүртэл анзаарч байсан хаха. Бүр нэг орос эрэгтэй хүртэл чи хаана янзлуулсан юм гэсэн гэхээр эрэгтэй хүмүүс хүртэл эмэгтэй хүний хумсны будгийг анзаардаг шиг байна.

Охидууд шиг хөлийнхөө хумсыг урт ургуулаад янзлах гэж бодтол миний хөлийн хумс махандаа шигдэж ургадаг, арай гэж авдаг учраас болдоггүй ээ. Одоо дээр нь үс зүсээ жаахан янзалчихвал тэгээд хагас сарын норм дууслаа гэсэн үг хэхэ.



Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...