Эхний сонин гэвэл энхрий хөөрхөн Гуталчин бүсгүйтэйгээ уулзсан маань хамгийн сүүлийн үеийн сонин байхшивдэ. Хөөрхөн бүсгүйг тав, арван минут хүлээлгэсэндээ санаа жаахан зовсон. Цагаа яг барьдаг хэлсэн цагтаа очдог байх гэж бодож байсан яг миний бодсоноор болсон хэхэ.
Манай Гуталчин чинь их тэвчээртэй, ёс журамтай, даруухан сайхан бүсгүй байна лээ. Удахгүй буцна, маш завгүй байгаа гээд хөөрхөн инээгээд явж байгаа даа. Гэхдээ уулзах гэсэн, зав гаргая гэсэн хүмүүстээ сэтгэлээсээ зав гаргаад уулзаад хөөрхөн инээд, ухаалаг яриагаараа шагнаад яваа гэж бодож байна.
Дараагийн сонин гэвэл. Саяхан хуримаа хийлээ нтр гэсэн нөгөөх маань гон бие болж байгаам байштэ хэхэ. Сонирхсон хүн холбогдож гэрлэх, бараалах санал тавивал цаадах чинь нааштай хүлээж авч мэдийшо хэхэ. Холбоо барих хаяг нь ............................................ хэхэ.
Удаах сонин гэвэл саяны хэд хоног айраг уугаад хэвтээд байсан бие хүндрээд, шархираад бас зовлоо, одоо ууж идэж чадахгүй хөгширч байгаа юм байх даа гэсссс хэхэ.
Тэрний дараах сонин гэвэл бэр эгч маань ирээд пэндийснийг минь гайхаж, өглөө босоод гүйж бай чи гэж хатуу сануулсан хаха. Би гэтэл өглөө 12 цагаас босдог хүн шүү дээ. Эгч тэгээд "Гадаадаас ирсэн хүмүүс хүртэл өглөө үүрээр босоод гүйгээд байдаг юм цаана чинь" гэж байна лээ. Залхуугүй хүмүүс ямар сайхымбэ. Нэг өглөө 5 цагаас босч гүйгээд бараг хэвтэрт орж мэдэх л хүн байгаам би нь.
Хамгийн сүүлчийн сонин гэвэл угаалгын машины сэгсэргч эвдэрсэн тул гараар угаасан зүйлээ мушгиж байгаа. Хамгийн сүүлд хэзээ тэгж гараар юм угааж мушгиж хатааснаа санадаггүй ээ. Одоо тэгээд гар бөөн өвчин л байна.
olon l sonintoim baigaam bn daa, tsaad huuhen chin blogoo invite bolgotsimu haastiimuu?
ReplyDeleteМанай хүний блог одоогоор ажиллахгүй байгаа байха, би дахин бичээсэй хүсдийн.
DeleteТэр бүсгүй чинь тэгээд хэр зэрэг Гуталчин байхымбэ дээ. Уулзаж муу гутлаа янзлуулхымсан. Даанч мань мэтийг нэг нүдээр ч тоож харкуум биддээ. ккк
ReplyDeleteТа өөртэй нь хурдан холбогдоорой!
Deletehuuue ter gon bie huntei chini suuh bolomj bna uu guu yu
ReplyDeleteӨөрөө өөртэйгээ суух гээд байна уу чи? Waaaaaaaahahahahahahhahaha!
DeleteСууснаа яачихаваааааа чи кккккккккккккккккк
DeleteНаа золиг чинь салцым
Delete