Skip to main content

Үргэлжлүүлэн Олимпдсоор

Олимпдсоор.

Үнэхээр хөөрхөн хүү байгаа биз

Бахархахгүй байхын аргагүй монгол залуу шүү.

Олимпийн нээлтэд улсынхаа тугийг өндөрт
өргөж Одыг нь Сэрээсэн хүн дээ.

Нэг их спорт мэддэг хүн шиг үзсээр дуусгалаа.

Ялсан ч, ялагдсан ч бүгдийг дэмжинэ гэж шийдсэн тул өнөөдөр зоригтой үзлээ хэхэ.

Эхлээд Сэр-Одын оролцсон марфон гүйлтийг үзлээ. Кенийн хоёр бөөрөө нийлүүлж бөөрөлхөөд ч Угандаг барсангүй хэхэ. Гэхдээ улсын нэр нь л өөр болохоос цаадуул чинь бараг нэг үндэстэн биш үү? Миний Кени танил, найзууд бүгд хамаатан садан нь Уганда, Танзани нтрт байдаг байсан. Яагаав Амай бичээд байгаагүй юу. Африкийг клоничилж байсан орон нь үзэмжээрээ улс бологоод хуваачихсан, нэг тосгоны дундуур хувааж аваад хоёр өөр улс болгочихсон нтр гээд. Тэрнээс соёл, угсаа нтрээрээ ялграагүй гээд.

Ээ ингээд шал дэмий юм бичээд явчихдаг юм.

Манай тамирчин хөөрхөн байсаан. Ямар ч байсан 19-т нэг хэсэг гүйж дүр төрхөө зурагтаар гаргалаа. Би ч их дэмжлээ. Марафон гүйлтэнд барианд орсон л бол ялагч гэж тооцдог гэж дуулсан болохоор манай хүн бол ялсаан ялсан хэхэ. Аав ээжээ одоо энэ 42 км гэж манайхаас Шанх хүртэл зай биздэ гэж байж л багцаалж ойлголоо хэхэ.

Дараа нь залгуулаад Төгсцогтынхоо тоглолтыг үзлээ. Одоо юу ярих вэ дээ. Спорт гэдэг чинь баяр бас гуниг шүү дээ. Манай хүн чадлаараа тоглосон, болохгүй юм гэж болохгүй л байсан байлгүй энэ удаад алт авч чадсангүй, шүүгчид дарсаар байгаад нэг л эв нь таарсангүй. Бас жин өгсөж тоглох хэрэгтэй байх, арай дэндүү ядарсан байна нүд нь ширгээд.

Медалийн тавцанд Төгсцогт маань маш гунигтай гарсан, Оросын
Маша ч ялгаагүй хэхэ.

Өөрөөс шалтгаалах бүгдийг хийсэн ч нэг л болсонгүйдээ л гэж бодлоо. Аливаа юманд ноён нуруу гэж байнаа тэ? Манай тамирчид хөлс хүчээ шавхаад бэлтгэл хийгээд байдаг, улс үндэстний маань дүн ноён нуруу нэг л сайн тэгширч өгөхгүй байсаар тамирчид маань илүү илүү боломжийн оосроос атгаад алдаад байлаа гэж бодлоо хэхэ. Тэрнээс биш тамирчид маань бүгд чадлаараа хичээсэн дээ. Нэгэнт цаана байгаа хийморь нь болж өгөхгүй мөнгөн медаль хавьцаа байхад үүнээс илүү яахав дээ. Монголын алт гаргасан эзэддээ буюу төр засагтаа гомдож л гэж бодсон.

Төгсцогтоор бахархаж байна, бас Мөнх-Эрдэнэ сайн байлаа. Даруухан хөөрхөн залуус, спортын төрөл хүнд байх тусам тамирчид нь даруухан болоод байдаг юм байна тийм ээ?

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...