Олимпийн аварга Түвшинбаяр өнөөдөр эхний гурван барилдаанаараа намайг үнэхээр баярлууллаа. Ганц намайг ч биш Монгол туургатан бүхнийг баярлуулж байна. Аварга аваргаараа төрдөг гэж аргагүй л үнэн үг юм байна. Үнэнийг хэлэхэд би Монгол эрчүүдээрээ ингэтэл бахархаж үзээгүй байсан юм.
Гурав дараалж цэвэр ялна, тэр тусмаа олимпийн дэвжээнд аварга хүний зангарга, нэр төрийг өндөрт өргөж, Монгол гэж ийм хүчтэй улс байдаг юм байна гэдгийг харуулна гэж ямархуу агуу болохыг хэлэх юун. Өрсөлдөгч нар нь биеэр хамаагүй илүү харгадаж байлаа. Одоо ч аваргын маань барилдаан дуусаагүй ээ. Дор хаяж хоёр барилдаан хийж ямар медаль авахаа шийднэ.
Гэвч ямар медаль авах нь хамаагүй, одоогийн байдлаар хийсэн хамгийн сүүлийн хоёр барилдаан нь хоёрдахиа олмипийн аварга болсон дайны барилдаан боллоо.
Барилдаан эхлэхтэй зэрэгцээд бага ах маань хорин литр айраг оруулж ирээд, ах нь буцаад хөдөө явлаа суллах сав байна уу гэснээ хүүе хэн барилдаж байгаан, юу болов гээд зэрэгцэж суугаад үзлээ. Сул сав сураглах хооронд аварга маань нэг оноо авсан ч тэрийг нь дор нь буцаачихаж, бид хоёр гүн санаа алдаад, тээд цаг сунгаад удалгүй Бухарын бөхийг ялахад бүгд шууд ухаан мэдрэлээ алдчихаж байгаам биш үү? хэхэ.
Юм гэж сонин, олон зуун жил дамнасан түүх одоо ч үргэлжлээд байгаа юм шиг. Узбекиийн бөхийг яагаад Бухарын бөх гээд байгаам гэвэл яг Бухар нутагт төрж өссөн болохоор нь л тэр хэхэ. Дээр нь бас цэргийн албан хаагч гэж байгаа хэхэ. Одоо Бухарчууд " Манай бөх ялагдсаан, хэнд? Монголд, аа нөгөө л Монголчууд уу?" гээд л ярилцаж байгаа байх даа хэ хэ. Түвшээ маань биеэр жижиг байсан ч шүлэгт гардагчлан хөрстэй хүргэр, цөстэй хүрэн тэр эрийг хүүхнүүдийн харц, үзэгч, шүүгчтэй нь хамт үүрч шидээд цэвэр ялсаан.
Одоо агаагийнхаа авчирсан сайхан айргийг уугаад, орой аваргаа дэмжээд сууна даа.
Comments
Post a Comment