Skip to main content

Инээдтэй

Түрүүнээс хойш нэг бичлэг оруулчихаад унтая гэж өөртөө хэлээд л суугаад байлаа. Анзаарсан хүнд бол миний бичлэгүүд 2 жилийн турш ядарлаа, за одоо дахиж хүмүүстэй харьцахгүй, одоо л нуугдая, бүгэе, амрая гэсэн бичлэг байгаа биз?

Нэг их л зугтаах нуугдах гэсэн хүүхэн гэж залуугийн маань хэлдэг яг үнэн шүү ккк. Ямар залуу гэж үү??? Нууц за юу.

Өнөөдөр бас зугтаах гээд амжилгүй удаан явдаг нэг эгчид баригдлаа. Удаан явдаг ч юу байхав, бид тэгдийм. Хэдхэн хоногийн өмнө чамтай цаашид хамтран ажиллах боломжгүй боллоо амьдралд чинь аз жаргал сайн сайхныг хүсье гэж надад мсж бичиж байсан эгч хэхэ. Хамтран ажилладаг л даа гэхдээ цалин хөлстэй, гэрээ мэрээтэй ажилчин биш ээ би.

Эгч намайг гуйж юмаа хийлгэдэг юм. Үнэ хөлс гэж ихэнхдээ юу ч авдаггүй л дээ. Сэтгэлээрээ тус больё гэж бодож шийдсэн болохоор өөр бас бусад шалтгааны улмаас надад цаг зав байвал дуугүй л юм хийгээд өгдөг. Үндсэндээ оюун ухаан, эрдэм мэдлэгээ үнэгүй ашиглуулдаг юм. Тэгсэн хамт ажиллах боломжгүй гэхээр нь дотроо арай ч баярлаагүй ээ хөөрхий. Тэгээ тэг таны дур л гэсэн би хаха. Угаас тэдэнд юм хийж өгсөн, хийж өгөөгүй суусан хоёр надад яг л адилхан надад тэртэй тэргүй юм ирдэггүй, харин ч хийхгүй байвал амар биеэ зовоодоггүй цаг завтай байдаг байхгүй юу.

Ямар ажил гэж үү? Төрийн бус байгууллагын бичиг цаастай холбоотой ажлыг нь хийж өгдиймаа. Угаас ТББ гэж дотроо санхүү, төсөв зэрэг нь дутмаг хөл дээрээ зогсох нь удаан учраас хүний тус хэрэгтэй шдэ. Харин биеэр хөөцөлдөх ажлыг бол тэд нар өөрсдөө хийнэ. Миний хувьд бол байгууллагуудтай харьцах, янз бүрийн төсөл, албан бичиг, захидал харилцаа гээд бүх бичиг цаасны ажлыг нугална. Намайг байхгүй бол үнэндээ хүснэгтээ ч хийж чадахгүй л хүмүүс. Нийгэмд үйлчилдэг, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, сайн сайхны төлөө болохоор би ч хийе гээд хийгээд өгдөг. Хийсэн хойноо араас нь гоншигнохыг хүсдэггүй учраас юм хэлдэг ч үгүй. Ихэнхидээ өөрийн компьютер принтээ ашиглаж гэрээ контор болгоод үзэж тарна хаха. Одоо харин принт маань амь тавьсан тул гадуур хэвлүүлж байгаа.

Саяхан тэгээд бараг хөөгдөж байгаа байхгүй юу. Шалтгаан нь ээлжит нэг гуйлтыг нь хагас хугас л хийж өгье та юмаа аваад ир би хийгээд өгье гэтэл хамт явъя эсвэл чи орой очоод хийж өгөх үү гэхээр нь та одоо юу хэрэгтэйгээ хүмүүсийн овог нэр регистр гэх мэтээ надад бичээд өгчих би хийгээд өгье гэтэл хүмүүсийн нэрийг авчраагүй чи өөрөө аргалаад хийгээд өгөө гээд байсым. Тэгсээр тодорхой шийдэлд хүрээгүй удаан эгч ч яараад байна явлаа гээд явцан. Өөр хийж өгөх хүн олдохгүй, өөрөө хийж мэдэхгүй гадуур хийлгэе гэтэл үнэ хөлс нь бас хямдгүй тусаад маш их бухимдсан юм шиг билээ. Тэгээд л маргааш өглөө нь цаашид хамт ажиллахгүй, дахиж чамайг зовоохгүй гээд маш сүртэй мсж ирүүлсэн нь тэр хэхэ.

Би гомдоогүй ээ, дотроо сонин юм бэ гэж бодсон ч ажлаас болоод хүнд дээрэлхүүлж байгаа байхдаа тэгээд уурандаа тусалсангүй гэж уураа надад гаргаж байгаам биз тэгж байгаад хувиараа сайхан уулзаад найзан дундаа жаргалтай явж байя тэр нь амар гэж бодоод өнгөрсөн. Найз хүүхэндээ хэлтэл арай ч дээ ичдэггүй юм байхдаа тэр эгч, дандаа үнэгүй юм хийлгэдэг байж гэрт чинь очиж гуйгаад амжихгүй гэхээр уурлаад байгаамуу гээд л шогшроод байлаа.

Тэгж байгаад би өөрөө ч тийм сайхан зантай хүн биш. Ядаргаатайм гээд өөрөө өөртөө дургүйцэн гэр зуурхандаа үгэлнэ. Хийж өгдөг ч гэсэн байсгээд баахан юм хийлгэж аваад тэгсэн мөртлөө заримдаа өч төчнөөн тархиа гашилгаж байж боловсруулсан хөтөлбөрүүдийн ач холбогдлыг ойлгохгүй үл ойшоосон дүртэй байхад нь юу юунаас илүү бухимддаг байлаа. Зарим төсөл, бичиг цаасыг бол зүгээр л хийлгэж аваад л дарчихдаг. Үр дүнгүй тийм юмны төлөө би нойроо хагаслан шөнө шар шувуу болж суухын хэрэг юу юм гэж бодохоор урам хугарна. Ерөөсөө тэр чигт нь хаях хэрэгтэйм гэж байнга бодноо. Гэтэл байсгээд л өөр царайчлах хүн алга эгч нь гар мухардаад яах ч аргаа олдоггүй ийм тийм юм хиймээр байна, яаж цаасан дээр буулгах уу гээд гуйнаа хэхэ. Үндсэндээ нэг арга хэмжээ зохиох гэсэн ч хаанаас эхлэх хаана юу гэж хандах, ямар аргаар төлөвлөгөө бичих гэх мэтээ мэдэхгүй ээ. Ээж эгч нар маань бүр сүүлдээ намайг энэ тухайгаа хэлж гомдоллоход за MR-ээ битгий муухай ааш гаргаад бай, яахав хөөрхий хийгээд өг л гэдэг болсоон.

Аа нээрээ өнөөдөр баригдсан гэсэн тэ хэхэ. Өглөө бас дунхуа цохиод яаралтай юм хийгээд өгөөч тус болох хүн олддоггүй гэсэн. Яршиг надад ямар хамаатайн өөрийн ажлаа өөрөөө хийнэ биз, хамтарч ажиллахгүй л гээд байсан шдэ гэж бодоод дургүй хүрэх ч шиг. Гэтэл эгч хажуугаас хүрээд ир гээд хэлээ гэхээр гэрийхнээ битгий хүнд муухай ааш гаргаад бай яахав хөөрхий гэж үглэдгийг нь санаад за хийгээд өгье гэж дуудаад хэдэн хуудас бичээд өглөө. 

Үндсэндээ миний биш ээж эгч нарын маань гавьяагаар ажлаа бүтээж авсан болж таарч байгаа биз. Блог дээрээ ядарлаа больё, амрая, хүмүүсээс зугтаая гэдэг маань иймэрхүү зүйлсээ бичээд байсым. Анх удаагаа л тодорхой бичиж байна хэхэ. Надад хандсан ихэнхи хүмүүсийг нүүр өгөхгүй муухай ааш гаргасаар байгаад хөндийрүүлээд орхиж амарч байнаа гэхгүй юу хаха. Ерөөсөө тэр нь надад амар болоод байсан байхгүй юу. Гэхдээ л хүмүүс бүр явчихгүй л байшдээ ккк.

Comments

  1. зан сайтай айлд хүн олон
    замаг сайтай усанд загас олон ч билүү,ккк

    би ч бол хүн хард юм хийж өгдгүйшт, (юм хийх чадваргүйгээ бол ярихгүй байгаашт,kkk...

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ. Өөрөө бол хүнд юм хийж өгөөд байна даа л гэж боддог. Нөгөө хүн хийлгэж аваад байгаа л харагддаг. Тэгээд эргээд харахаар өөрт наалдсан зүйл үгүй юм шиг цаг дэмий үрсэн санагдаад урам хугардаг байхгүй юу. Нүдэнд харагдаж гарт баригдахгүй юм хийгээд байдымуу хайшаан ккк Гэхдээ хүнд тусалж байж сэтгэлийн таашаал авдаг болохоороо ингээд үглэн дуулдаг ч хийж өгөөд байдымдаа гэвэл яаж байна ккк

      Delete
  2. yamaarch yum be dee,dahij hamtran ajilahgui gecheed guigaad irhiin, bas hiigeed oghiin, saihan l setgel bn daaa

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, олон жил найз нөхөд байсан ахмад настай хүнд учир зүггүй муухай ааш гаргах хэцүү юм байшдээ

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...