Skip to main content

August Elegy or Ballad or...

Наймдугаар сар... аль хэдийнээ ирчихэж гэхэд итгэмээргүй. Миний хамгийн дуртай улирал ирж байна. 

Намарт би Хавраас, Зунаас, Өвлөөс илүү дуртай. Намар надад гунигтай тэгсэн хирнээ гэгээхэн санагддаг.

Хөдөөгүүр ийм л байгаа байхдаа? Залхуураад зургийнхаа пиксель нтрийг зөрүүлээд оруулчихлаа.

Онцлох юмгүй Долдугаар сар өнгөрч, олон содон зүйл дуудах Наймдугаар сар ирлээ дээ.

Энэ жилийн зун дэндүү сайхан байлаа, гэсэн ч би өөрийн санаснаар байж чадсангүй. Гадаа бороотой хичнээн сайхан байсан ч тэр бүр тэр сайхныг мэдрэх боломж олдсонгүй ээ гэж.... 
Жилжингээ зуныг хүлээж, зун болмогц л хөдөөгүүр аялана даа гэж мөрөөдөж өөрийгөө тайтгаруулж байсан нь мөрөөдөл хэвээр л үлдэв ээ хөөрхий...

Жилийн өмнө эдгээр өдрүүдэд ухаангүй Олимп үзээд зурагтны өмнө "нүүрээ наачихаад" сууж байлаашдээ. Тэгж байгаад аяар энэ тухайгаа бичлэг оруулнаа.

Энэ жилийн цаг агаар урд жилийнхээс хамаагүй сайхан байлаа. Ийм л бүүдгэр, ийм л бороотой, ийм л сэрүүхэн байхад би дуртай...

Яг одоо Солонгос Драм үзэх өвчнөө түр орхиод байж байна.

Урд шөнө ээлжит цувралаа үзэж дуусгасан. "Cinderella's sister" Уур цухал, зөрүүд зангаар бүгдийг шийдэж болохгүй тухай, гэвч зөрүүд зан хүнд их хэрэгтэй тухай, эсрэг тэсрэг ааш зантай эгч дүүсийн тухай л кино байлаа.

Гол дүрийн охид залуус нь бүгд таалагдсан.


Товчхондоо "Чулууг чулуу биш ус дийлдэг" гэдэг үгийн утга санаагаар л энэ киног тодорхойлчихож болох байна.

Тачигнатал хэрэлдээд субтитрийг нь гүйцээж унших гэж зовлоо. Ялангуяа Eun Jo yah... Солонгосуудыг хурдан ярьдаг гэдэг ч эд нар арай л байлаа хэхэ.

Аа бас эднүүс чинь үнсэлцэх гэж гурилддым байна шдэээ. Бие биенээсээ сэжиглээд байгаамуу гэлтэй, дуртай дургүй уруулаа нийлүүлсэн болоо л... ингэж гурилдаж байхаар үнсэлцэхгүй байвал яасын та нар??? 

Хүүе миний Наймдугаар сарын бичлэг юу болчих нь энэ вэ одоо???

Яг одоо ойд зугаалмаар байна, моддын дунд, навчсын дунд алхмаар байна... Салхинд модод, навчис хэрхэн ганхаж найгахыг хармаар байна... Гав ганцаараа юуг ч юм бодон удаан суумаар байна... үл ялиг жихүүцэн чичирмээр байна... Шилмүүсний, хөвд ногооны үнэрийг цээж дүүрэн амьсгалмаар байна... Яг л одоо....

Comments

  1. Нэг хэсэг Солонгос ОАК-д дурлаад 14 хоногийн амралтаараа Монголд гарсануудыг нь бөөндөж үзэж байлаа. Голдуу 20 хүртэлх ангитай кинонуудыг нь үзсэн. Тэр 100 гаран ангитайнууд нь ядаргаатай санагддийн. Дараа нь Солонгос, Япон, Хятад УСК-д дурлаад юутүбээс баахныг бөөндөж үзсэн. Одоохондоо энэ донтолтоо түр хойш тавьсан байгаа. Ойрд кино үзсэнгүй.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо донгоосоо өөрөө залхажийна ккк. Ямар ч байсан дуусгаад л амрая гэсэн байгаадаа.

      Delete
  2. huuyee ysn shan ym be ijil ulirald durtai hun garaad irj kkk. bi chin bas namart durtai. bas naad cinderella's step sisteriig heden sar damniulan bj uzej duusgasiisht turuu sard. eun jo

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ намарт дуртай угаасаа. Энэ кино бас давгүй юм билээ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...