Skip to main content

Нөхөрлөлийн тухай яриа

Сарны доорхи уудам хорвоод өөөөө сайхан хүмүүс хичнээн олон юм бэээээ өөөөөөө санаа нийлсэн ганцхан чи минь өөөөөөөөөөө  саран доорхи наран юмуудааа өөөөөөөө...

Өөөө тэгэхээр санаа нийлсэн сайхан найзтай байх өөрөө сайхаан гэж. Найзаар минь намайг таньдаг учиртай, намайг хараад чамайг мэддэг сургаальтай... Тийм олон найз байхгүй ээ надад. Хамаг байдгаа бол цорын ганц "найз"-даа ярьдаг. Бусад нь эсэргээрээ надад бүхнээ нуулгүй ярина, би сонсоно чадлаараа зөвөлгөө өгнө, баяр гуниг, нууц бүхнийг нь бараг л хуваалцана.

Гэлээ гээд учиргүй хувийн асуудалд ороод эсвэл цааш дамжуулаад явахыг хүсдэггүй ээ. Янз янзын л асуудал урган гарах нь байна, зарим нь асуудлаа надад ярихаас ичнэ, миний өмнө "нэрээ хичээнэ"

Өөрөө бол бурханаас бэлэглэсэн ганц найздаа бүр хурааж байгаад л ярина даа. Бурханы бэлэг ч бас биш юм аа. Би өөрөө зориуд бүр шилж сонгож байж "олсым" түүнийгээ. 

Аав ээжид маань найз нөхөд олон юм шиг хирнээ их цөөн. Манайхан нэг тийм тайван намдуу, амгалан амьдралтай улс. Бусад шиг л өдөр шөнөгүй хамт яваад, ах дүүс болоод, өвөр түрийдээ ортлоо дотносож найзалдаггүй.

Ээж аавын найз гэхээр тоймтой юм санаанд орж ирдэггүй ээ. Ордог, гардаг, уулздаг найзууд мэдээж байгаа л даа гэвч хүсэн хүлээж, зорьж байж уулздаг амьдралын чухал утга учир болсон хүн ховор оо ховор. Бид ч аав ээжийнхээ энэ занг тодорхой хэмжээгээр өвлөөд авчихсан ерөнхийдөө нилээн биеэ даасан үзэл бодолтой, бусдаас төдийлөн хамаараад байдаггүй хүмүүс болж өссөн санагдана. Харжээ байхад манайхан найз нөхддөө чадах юм байвал заавал тусалдаг, найзуудаасаа учиргүй олон юм шаналгаж төвөг удаад байдаггүй, өөрийн найз нөхөд дундаа нэр хүндтэй нөлөөтэй юм шиг санагддагаа. 

Харин өдөр тутам хэлхэлдээд оров ч гарав ч хамт байж бие биенийхээ гэр орны ажилд туслах ч юм уу цугтаа гадуур тэнээд бие биенээ уруу татаад байдаг тийм найзтай хүн бол байхгүй ээ. Баяр ёслолоор ч юм уу манайхны хэн нэг нь найз нөхдөө дуудаж хоол унд хийхдээ туслуулж байснаа санахгүйм.

Миний найзууд л гэхэд миний хувийн амьдралыг бараг мэдэхгүй хэхэ. Дээр дурдсан амины ганц найзаас маань бусад нь хэзээ хэнтэй үерхээд юу яагаад юу болж төгссөн гэхчлэн гадарлахаас бус яг үнэн баримт, болсон процессыг дэс дараатай нь мэдэхгүй, би ч тоочиж ярьдаггүй.

Уулзаж ойр зуурын сонин хачнаа ярина, голдуу би тэдэндээ болсон болоогүй хамаагүй тэг ингэ гэхчлэн зөвөлгөө өгнө, янз бүрийн санаа оноо, санаачлага гаргана. Яриаг нь сонсоод болоод буй үйл явцын гол утга санааг нь тайлж хэлээд товч хэдий ч тодорхойгоор шийдэж ядаад байсан асуудалд нь хамгийн ашигтай хувилбарыг хэлж өгнө гэхчлэн хэхэ. Өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. 

Гэхдээ манай найзууд ямар нэг юм болвол цаг хугацаа нь таараад уулзалдахаараа надтай зөвлөлдөнөө. Ухаан нь гадаад явмаар байна, тэр хүн тийм ийм санал тавилаа яах вэ би тэр урилгын нь дагуу явчих уу гэх ч юм уу. Найзууд маань бас намайг "муу санаатай" гэнээ хэхэ. Гэхдээ зөв "муу санаа" гэсээн энэ нь. Олон таалаас нь тийм ийм байна, ингэвэл яахым тэгвэл яах уу гэхчлэн хэрэгтэй гэж бодсон зүйлээ найзууддаа бол харамгүй хэлж өгнө шүү.

Хэн нэгэнтэй ярихдаа ямар нэг далд хар муу санаа агуулах, ашиг хайх, алаг үзэх үзэл манайханд хаа очиж байхгүй аливаа юманд үнэн сэтгэлээсээ хүнлэг, шударгаар ханддаг нь аав ээжийн минь хэдэн хүүхэддээ олгосон хүмүүжил. Тийм болоод ч тэр үү бусдыг, найз нөхдөө өөрсөд шигээ боддог байж магадгүй. Өө хайгаад энэ найз ийм, тэр найз тийм гэж ялгаварлан гадуурхах санаа суугаагүй нь найзуудад маань ч амар байдаг болов уу. 

Надад сүүлийн үеийн сонин хачнаа ярих гэж дотроо хадгалсаар байгаад зорин байж ирж ярьсан, салахдаа чамтай ингээд нууж хаах юмгүй тайван ярилцаад сэтгэл амраад гарах мөн ч сайхан шүү гэж хэлээд явсан найзаасаа улбаалан төрсөн бодлоо буулгасан нь энэ...

Comments

  1. Haaya ch setgelee ongoitol yarih naiztai bi yamar aztai ve gej boddiin shuu

    ReplyDelete
    Replies
    1. Тэгнэ шүү, найзтай байх сайхоон гэж :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...