Гэв гэнэт анзаарахад блогийн маань бичлэгийн тоо 2013 оноос эхлээд цөөрөөд сар өнгөрөх тусам уруудах хандлагатай өнөөдрийг хүрчихэж. Урд нь худалч хүнд өдөр бүр, үнэн хэлсэн хүнд өнжөөд нэг бичлэг оруулдаг байсан бол өнгөрсөн сар чардайж чардайж 4 бичлэг шахсан ч байх шиг.
Шалтгаан нь 10% нь залхуурал үлдсэн 90 хувь нь ....... Цэгний оронд юу байх вэ гэвэл сэтгэл санаатай л холбоотой. Хэнд ч юу ч хэлмээргүй, яримааргүй дотроо л хадгалаад яваад байлаа. Хүний нөлөө ч байгаадаа.
Одооноос эхлээд идэвхитэй блогоо бичих юм шүү гэж өөртөө сануулав. Урд нь сэтгэл санаа тавгүй үед тэс өөр бичлэг оруулдаг байлаа. Одоо тэгж ч чадахгүй юу ч бичих хүсэлгүй байх болжээ.
За ойр хавийн сонин хачин юу байдаг билээ? Оройдоо ойрхон гарч салхилчихаад байгаа. Хосууд ихтэй цэцэрлэгт орой бүр ганцаараа очоод заримдаа санаа зовноо. Тэдэнд саад хийхгүй гээд мод бараадаад ганцаар зогсоно. Цэцэрлэг ч биш юм аа сургуулийн хашаа хэхэ. Сургуулийн манаач нь бүр мэддэг болсон над дээр хэд хэд ирж шалгаж тамхи татаж матаж болохгүй гэхчлэн сануулж байсан. Угаас тамхи татах биш. Ганцаар яваа хүн тийм сэжигтэй харагддаг юм байхдаа.
Таньдаг эгчийн дүү хүүхэн жирмээ болж, одоо 33 настай анхы төрөлт юм гэнэ. Гэтэл эмч нар нь өдий болтол хүүхэд гаргаж байхгүй хаагуур юугаа хийж явсан юм гээд учиргүй загнаж уурлаж байна гэнээ. Уг нь хүний эрх баймаарсан. Тэгээд санаанд таарах хүнгүй, өөр бусад элдэв шалтгаан байгаа ч хамаагүй нүдээ аниад хүүхэд төрүүлэх нь зөвийм байх эмч нарыхнаар. Анхын төрөлт гэсэн охид ихэвчлэн 18-22 насных байна гэнэ. 30 гарсан анх төрөх гэж байгаа хүнийг өөр дээрээ төрүүлэх эмч олддоггүймуу хайшаан, тэхээр би жирэмсэн болвол алуулах нь ээ вааахахахаххахахахахахах. Юун хүний эрх мэрх бололтой.
Бичлэгт сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд алдалгүй хариу үлдээх гэж их л хичээдэг, энэ хажууд харагддаг "сүүлийн сэтгэгдэл" тохиргоо ажиллахаа больсноос хойш хуучин бичлэгээ шалгаж байж тээр хойно зарим хүнд хариу үлдээж байна. Ганц нэгд нь хариу үлдээгээгүй бол за бараг санаатай тэгсэн, бичих хариу олдоогүй, эсвэл хариугаа өөрт нь үлдээсэн гэж ойлгоход болно. Миний блогт тийм хэрэгтэй юм байдаггүй учраас хэн нэг нь сэтгэгдлийн хариу байхгүйгээс болж хохирох нь юу л бол.
Харин манай монголчууд бүр хачин ойлголт тархи толгойд нь суучихсан, аль болох эрт хүнтэй сууж эрт хүүхэд гаргаж байх ёстой гэж боддог. Гэтэл бусад оронд бараг 30-с хойш насандаа хүнтэй сууж хүүхэд гаргах ёстой гэж үздэг шд. Тэрнээс өмнө сурч хөдөлмөрлөж аялж зугаалж юм үзэж амьдралын бас санхүүгийн тодорхой хэмжээнд туршлагатай болсон байдаг. Энд ирээд ажигласан нэг зүйл нь хүмүүс 30-с дээш настайдаа голдуу гэр бүл болж байна. Хүүхдүүд нь 10 орчим насны гэр бүлийн ээж аав нь 40 орчим насны хүмүүс байх юм. Би охины сургууль дээр очихоор аймаар санаа зовмоор 4-р ангид надаас өөр залуухан ээж байхгүй шдээ.
ReplyDeleteХарин тийм ээ. 25 настай охидууд хөгширлөө яанаа надад нөхөр олдохгүй байна гэрийхэн загнаад байна гээд бүр сэтгэл санаагаар унацан байхым билээ. Би тэдний насан дээр юу ч мэдэхгүй жаахан мама л явлаашдэ гэхгүй юу хэхэ
DeleteЭнэ ч нэээрээ асуудал шүү. Бид ямар хурдан өтлөх хөгшрөх дуртай юм бэ. Ихэнх хүмүүс бараг бүгд шахуу л 30-с хойш бол бараг төрөөд ч хэрэггүй ухааны юм ярих юм. Найз хүүхнүүд бүгд л сэтгэлээр унаастай. Ном судалгааны ажил хамгаалах гэж явсаар одоо л нэг амьсгаа аваад хартал 30 гарчихсан тэгтэл монголд бол 30-тай хүүхэнтэй суух хүн олдохгүй гэж байна штээ. Нөгөө хамгаалах гээд гадаад дотоогүй л сурч явсан хүмүүс чинь бөөн стресс.
ReplyDeleteОдоо яана вэ. Би бодоходоо нэгэнт 30 гарсан бол 31-тэй төрсөн ч яалаа 39-тэй төрсөн ч яалаа л гэж боддын. Тохиргоо нь бүрдэхгүй байхад яараад юу хийнэ гэж амгалан царайлаад яваашдээ.
Delete