Skip to main content

Над шиг л...

Бүх юманд өөрийгөө буруутгаад, хорвоогоос тасарсаар элдэв бүтэлгүйтэл, сэтгэл зовоосон асуудлаас бас тасарна гэж итгэж. Гурван жил, магадгүй тэрнээс илүү хугацаагаар өөрийгөө орчлон хорвоогоос санаатайгаар "тасалж" "түгжиж" өөрөө өөрийнхөө бий болгосон ертөнцөд гав ганцаараа, өөрөө өөртэйгээ л хамт байсаар.


Байгаагаараа их үзэсгэлэнтэй сайхан бүсгүй. Ямар нэг "хиймэл" зүйл олж харсангүй энэ дүрээс. 

Хаа нэгтэй хаалганы хонх дуугарах, хэн нэг таньдаг эсвэл таньдаггүй хүн яриа өдөхийг оролдох, харьцахыг оролдох нь там... тэртэй тэргүй ярих юм байхгүй яршиг, ярих гэсэн ч хэл ам эвлэхээ больж гүйцэж

Гэрээсаа хаа нэг гарахад удаа дараалсан бүтэлгүйтэл алхам бүрт тохиолдож тэр бүрт өөрийн бүтэлгүйг гайхаж, үзэн ядаж аль болох түргэн "нуувчиндаа" очиж бүгэх нь зөв болохыг ойлгох.

Гэвч амьдралын зарим нэг үед тохиолддог гэнэтийн цочмог өөрчлөлтөөр нэгэн зэрэг нэг биш нилээн олон хүн өмнө нь гарч ирж, амьдралд буцаан оруулахыг оролдох нь дотрыг цухалдуулж, хаа нэг тийш үтэр түргэн зугатаахаар байж болох бүхий л нүх сүвийг хайж арга сүвэгчилнэ...


Төрөл бүрийн нэлэмгэр том хүрэм, цамц, зузаан ороолт, уртавтар банзал, нимгэн хар ретүз, спорт шаахай, дээр нь
нэмээд буржгар үс....


Flower Boy Next Door цувралын Go Dok Mi-гээс би өөрийгөө олж харлаа. Надаас ялгаатай нь тэр их үзэсгэлэнтэй, бас надаас хамаагүй илүү авъяаслаг. Док Ми гэрээр ном редакторлож мөнгө олдог, харин би гэрээр ном хийлцдэг ч төдийлөн мөнгө олох нь үгүй, Тэр ганцаараа амьдардаг бол би үгүй, тэр хэнтэй ч харьцахыг хүсдэггүй бол би хичнээн дургүй ч гэсэн эрхбиш харьцнаа харьцана хэх.

Бусдаараа тэр бол яг л миний боддог, хүсдэг, төсөөлдөг шиг хэв маягаар хувцасладаг, амьдардаг. Түүн шиг амьдрая гэвч би арай л илүү цоглог, яриа хөөрөөтэй, бас хувцаслах хэв маяг надад зохихгүй ээ... Эмэгтэйлэг урт даашинз, буржгар үс үнэндээ надад огт зохидоггүй.

Энэ гурвын ярианаас би эмэгтэй хүн намуухан дуугаар яривал эр хүн яриаг нь сонсох гэж бөхийж, улмаар бүсгүй
хүний үнэрийг мэдэж сэтгэл нь татагдаж матагдах эхлэл нь тавигддаг гэж ойлгосооонннн гэжжж...
Энэ зураг дээрхи хүүхэн мэс засал хийлгээгүй ориг Хангүг байхаа :P

Адил төстэй нь гадуур хааяа гарахдаа бүтэлгүйтэж, үүндээ унтууцаж аль болох гэртээ бүгэх гэдэг, хамгийн сайхан оновчтой сонголт бол "зугтаах" "нуугдах" гэж итгэдэг... бас ганцаардах дуртай, өөрийгөө хааж боож, цоожилж, түгжих дуртай... ганцаараа бичдэгээ бичээд л сууж байх дуртай...

 Хөрш залуусын хэлхээ холбоог үзүүлсэн драм. Манайд нэг тийм жүжиг байдаг даа, ямар нэртэйг мартаж ээ. Цэцгээ гэдэг гол дүрийн хүүхэн хөршийн хөгжмийн зохиолчын сэтгэлийг догдлуулдаг. Нэг тиймэрхүү л драм.

Го Док Ми-г гурван жил ажиглаж, хажуугаас нь холдохгүй хөрш амьдарсан нэг залуу бий. Баян гэр бүлийн "хаягдмал" хүү болох сайх залуу Док Ми-д "Өвлийг би үзэн яддаг, хавар зун, намар чиний өрөөний цонх онгорхой байдаг, цагаан будаа чанахад чинь үнэрийг нь би мэддэг. Зун бороо ороход цонхоор чиний гар цухуйж, борооны дуслыг алгаараа тосохыг чинь харах дуртай. Чи яг одоогийнхоороо эндээс явахгүй миний хөрш байж амьдарч байвал болоо" гэсэн утгатай зүйл хэлж сэтгэлээ илчилдэг.

Ватнабе Хоол хийж сурахаар Японоос ирсэн энэ залуу энэ драмд өвөрмөц өнгө төрх, хөгжил нэмсэн

Энрикогийн эрх зан ялангуяа сэтгэл нь хөдлөхөөр дороо хавчигнаж цовхцоод байдаг нь хэтэрхий "жунгаа" эсвэл "гомо" маягийн санагддаг ч дургүй хүрэхгүй харин ч хааяа бүр хөөрхөн санагдаад байдаг нь сонин. 

Док Ми тэмдэглэлдээ... "Зарим хүн хайр дурлалыг тэмцээнд ороод авдаг шагнал шиг л боддог" гэсэн байдаг. Хэн нэгэн хүн өөрт нь хайртай болохгүй, хайр дурлалыг нь хүлээж авахгүй бол ялагдсан шиг боддог гарууд нээрээ хаа сайгүй байна байна, надаас эхлээд ваахахахахахах.

Энэ доодох зургийн залуу "Чи хэн нэг хүнийг тоглоом тоглодог гэж зэмлэхээсээ өмнө өөрөө тоглоод үз, ямар мэдрэмж төрөхийг үз, ойлгоод үз, тэгвэл чи тэр тоглоом тоглодог хүн ямар байдгийг мэдэрнэ, ойлгоно. Үүн шигээ бусдыг эхлээд ойлгох гээд үз" гэсэн утгатай зүйл хэлдийм. Анхаараад үзвэл санаа оноо авах зөндөө л юм хэлдэг драм гэлтгүй.

Хаанаас нь ч харсан жинхэнэ хүүхэн шиг Хангүг.
Эр хүн гэж санаанд нэг л багтахгүй байгаамдаа

Comments

  1. Sayahan uzsen huurhun kino bn lee . Tailbar bol mundag bn aaa

    ReplyDelete
    Replies
    1. Нилээн сүүлд бүтээгдсэн кино гэхээр шилж байж үзлээ л дээ. Хөөрхөн кино байна лээ, санал нийлсэнд баярлав :D

      Delete
  2. Аан тийн. Ямар сувгаар билээ гарч байсан. Херш айлын царайлаг залуу гээд. VЗдэгиймуу гэж бодоод хальт харсан ч энэ ядаргаатай залуу цовхчоод байхаар нь тэнэг санагдаад больцышд хэхэ. Гоя тайлбарлажээ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...