Skip to main content

Аабэн Бээбан гэр бүл

Өөр нэр нь Улааныхан ба Харынхан гэдэг шиг л Улаан сарнай Шар багваахай

Дахиад л Хангүг Драм үзэж байгаа. Энэ удаагийнх нь бүр 50 ангитай гэж байгаа хэхэ. Ямар утгаар Багваахай цэцгийн нэрээр гэр бүлийг төлөөлүүлснийг сайтар ухаж ойлгосонгүй, миний санахаар ганц үлээхэд тал тал тийш тараад явчихдаг аабан бээбэн цэцэг санагдахым. Гэхдээ талаар нэг тарсан үр нь цэцэг болоод тус бүрдээ дэлгэрдэг гэдэг утгаар сонгосон юм уу гэж тааж буудлаа хэхэ.

Одоогоор киногоо эхлээд эхний 10 ангийг нь дөнгөж өнгөрөөгөөд явж байна. Эдгээр ангийг үзээд миний ойлгосон нь гэвэл Паркийн гэр бүл 3 охинтой. Аав нь барилгын инженер юм уу даа. Насаараа компаниа хөл дээр нь босгох гэж морь нохой мэт зүтгэж, охидуудынхаа өсөж торних, яаж хүмүүжих, ямар хүн болж төлөвших гэх мэтээс төөө хол 30 жилийг гадаадад өнгөрүүлж төрсөн эхээ өнгрөхөд ч ажил гээд манайхны хэлдгээр "толгойг нь түшиж" чадаагүй тийм л нэг хүн. Өөрөө ч үүнийгээ мэддэг, энэ байгууллагыг хөл дээр нь босгох гэсээр надад эр нөхөр, эцэг байх зав ч гарсангүй дээ гэж харуусдаг. 30 жил зүтгэж ажилласныхаа хариуд яг л тушаал дэвшихийн өмнөхөн "мултарч" суудлаасаа бууж, арай өөр ажилд томилогдож хэзээ хэзээгүй пенсиндээ "хөөгдөх" болсон азгүй хүн. Эхнэртэйгээ цуг ажлын өрөөгөө чөлөөлөхөөр явдаг, өөрийн суудал дээрээ эхнэрээ урьж суулгаад "Ахлах менежерийн эхнэрээ, чи энэ олон жилд үнэхээр сайн ажилласан шүү" гэж сэтгэлээсээ нулимстай хэлж талархдаг нь амьдралд ойр, сайхан өгүүлэмж байлаа.


Сайхан хосууд


Мэдээж аавын эзгүйд бүх ажил эхнэрийх нь нуруун дээр. Нөхрийнхөө сайн сайхны төлөө чамгүй зүтгэсэн эхнэр нь цагаан цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ хайртай, амархан баярлаж гомддог, илүү дутуу маяг, тансаг хээнцэр зан мэдэхгүй бүх амьдрал, хүч хөдөлмөрөө нөхөр 3 охиныхоо сайн сайхны төлөө зориулсан эмэгтэй. Ханийнхаа ажлыг өөрийн ухаан, чадлынхаа хэмжээгээр дэмжиж, хамтран ажиллагчид, удирдлага дарга нарын гэрт бараг л "хар бор" ажил хийж өгч ая тал засахыг хичээдэг байж. Ямар сайндаа нөхөртөө "баншны хүн" хоч өгүүлэх вэ дээ. Нөхрийнхөө албан тушаалд очих замыг засахын тулд кимчигээр банш хийж хамтрагчдыг нь дайлж, хүн нас барвал хамаг ажлыг нь сайн дураар нугалж өгдөг байсан гэх мэтээс болоод нилээн нэр хүндээ алдсан нь нөхрийх нь карерьт эцэстээ нөлөөлснөөр гардаг.  Аав ээж хоёр нь хоёулаа сайн хүмүүс, охид нь ч гэсэн. Аавын ажил, гурван охин тус бүрийн амьдрал, хайр сэтгэл, түүнийг тойрсон асуудлууд дээр энэ гэр бүлийн хийгээд киноны хамаг үйл явдал өрнөнө. Эхний ангиудыг үзэж байхад:

Том охины гэр бүл:

Гаднаас нь харахад, бусдын дүгнэлтээр өөлөх юмгүй үнэхээр сайхан хосууд. Нөхөр нь маш баян гэр бүлээс гаралтай шүдний эмч бөгөөд эхнэрээ юугаа ч дутаадаггүй "тосонд хөлбөрүүлж, торгонд ороодог". Эцэг эх нь хилийн чандад амьдардаг тул эхнэрт нь хадмын талаас ирэх ямар ч дарамт үгүй. Хүргэн хүү хадмууддаа ихээхэн нэр хүндтэй, байнга хадам аав ээждээ үнэтэй цайтай бэлэг сэлт гар таталгүй өгдөг. Эхнэртээ хүссэн бүхнээ авах мөнгийг харамгүй өгч, үл хөдлөх хөрөнгийг ч нэр дээр нь шилжүүлдэг. Үүгээрээ тэр хадмууд, хадам талын найз нөхөд, танилуудад гайхан шагшигддаг, "мөрөөдлийн хүргэн"


Орчин үеийн "тансаг" гэр бүл бүхэн аз жаргалтай байдаггүй ээ

Гэвч энэ бүхний цаана эхнэрийх нь буюу Паркийн том охины шаналал, нулимс, гутрал буй. Гэр бүл болоод 8 жилийг баян тансаг, юугаар ч үл дутан өнгөрөөсөн хэдий ч өөрийн гэсэн үр хүүхэдгүй байгаа нь бүсгүйн сэтгэлийг маш их зовоож хүүхэд төрүүлэхээр өдрийн бодол шөнийн зүүд болдог. Нөхөр нь харин эсэргээрээ хүүхэдтэй болохыг огт хүсэхгүй, тансаг сайхан гэр орноо хүүхдийн уйлах, орилох чимээгээр биш уянгалаг хөгжимөөр чимж амьдарч өөрийн генийг өөртэйгээ хамт дуусгах гэсэн үзэл бодолтой тул үргэлж эсрэг байдаг. Түүгээр ч зогсохгүй аль эрт гэр бүл болохдоо суваг боолгох мэс засалд орсон ч эхнэр, хадмууддаа үүнийгээ хэлдэггүй. Дээр нь эхнэрээ модель шиг байлгахыг хүсдэг. Өдөр бүр идэж уухыг нь хэмжиж, орой унтахдаа эхнэрийнхээ жинг жинэлж, хэвийн хэмжээнээс ганц хоёр грамм ч болтугай нэмэгдсэн байвал ихээхэн уурлаж, хоол сойж, дасгал хийхийг тулган шаардаж эхэнэрээ зовоодог. Үүнийг нь Паркийн гэр бүлийн сайн сайхны "билэг тэмдэг", хайртай хүнтэйгээ биш баян эмчийн "тогооны хүн" болсон үзэсгэлэн төгөлдөр эхнэр нь хэнд ч хэлж зүрхэлдэггүй байнгын стресс дарамт дунд аж төрдөг. Товчхондоо хүчирхийлэгч нөхөр хийгээд хүчирхийлэлд өртсөн эхнэр.

Дунд охины гэр бүл:

Дунд охин нь ээжийн "толгойн өвчин". Коллежид байхаасаа өөрийн сонгосон залуутайгаа амьдрахаар гэр бүлээсээ хулгай хийн оргосон, баталгаагүй ч хамт амьдарч, хүүхэд төрүүлсэн. Дээр нь ээжтэйгээ таардаггүй хурц ааш зантай, өөрийнхөөрөө дураар бүсгүй.
Ээжийгээ эцгийх нь албан тушаалд нэмэр болох гэж банш чимхэж буйг, том эгчийнхээ баян тарган мэт боловч өлсөглөн, эгээ л "Хайтын газар хөдлөлтөд өртсөн хүн" шиг хоол ундгүй өлөн зэлмүүн амьдарч буйг нүүрэн дээр нь хэлж ээж эгч нартаа байнга хөөгддөг.

"Байгаагаараа баян" аз жаргалтай хос

Дээр нь хайртай нөхөр нь төдийлөн бүтэлтэй хүн биш. Сайн залуу хэдий ч нөхөр нь нэг л ая эвээ олохгүй, тогтмол цалинтай ажил олж чадахгүй яахаа мэдэхгүй аргаа баран ихэнхидээ гудамж метерлэн яваа. Татаасгүй, бор зүрхээрээ амьдрах гэж яваа гэр бүлийн нэгэн жишээ. Манайхны хэлдэгээр "царай муутай, цалин багатай" нөхөртэй, үргэлж мөнхийн мөнгөний проблемтой, ядуу тарчиг ч аз жаргалтай амьдардаг бүсгүй. Халаасныхаа хэмжээнд тааруулан хүсснээ идэж, өмсөж, хэнээс ч хамааралгүй хоёр биедээ эрхэлж, бас дахин хөл хүнд болох вий тэгвэл яах вэ гэж битүүхэн айж амьдардаг. Энэ гэр бүлийн амьдрал минийхтэй төстэй, минийх ч юу байхав манай монголчуудын нийтлэг амьдралтай илүү дөхөж очих амьдрал. Эцэг Парк охиныхоо амьдралыг буруушааж бас зөвтгөж чаддаггүй ч эцэг хүний үүргээ сайтар ухамсарлан аль болох охиндоо тус нэмэр болох, ойлгох гэж хичээдэг. Эхнэртээ охиндоо сайн хандахыг байн байн сануулж, дунд хүргэндээ нууцаар хэцүү үед нь гар сунган эхнэртээ мэдэгдэхгүй байхыг, цаашид хичээж сайн сайхан амьдрахыг хичээнгүйлэн захидаг нь сэтгэл хөдөлмөөр.


Отгон охины гэр бүл:

Одоо л гэр бүлтэй болох гэж байгаа. Надад хамгийн их таалагдсан нь энэ охины амьдрал. Гэр бүлтэй болохыг төдийлөн яарахгүй тааваараа ажлаа хийж амжилт гарган хэнээс ч хамааралгүй "smart, single, sexy, strong and independent woman" байхыг хүсдэг ч гэр бүл, ажлын газрын хамт олон, цаашилбал олон нийт, уламжлалт ёс заншил нь энэ бүсгүйд тийм боломж олгодоггүй. Ажил дээрхи хов жив, хүйсийн болон "бэлгийн" дарамтын улмаас заавал сонголтгүйгээр гэрлэх л болдог. Ганц бие аятайхан, дээр нь ажилдаа гаргуун сайн бүсгүй гэдгээр нь хамтран ажиллагчид нь атархаж өө хайж, түншүүд нь ажил хэрэгч хандлагыг нь буруугаар мушгиж, дээд албан тушаалтан нь сэтгэлээ илчилж гэхчлэн ганц бие байхын зовонг хангалттай амсаж яваа.


Хэн хэн нь хэнд ч гологдохгүй сайхан залуус. Сонирхолтой, бас мэдээж fun сонголт!


Гэсэн ч энэ бүсгүй атаархмаар азтай. Хамт ажилладаг залуу нь түүнд хамтарч гэр бүл болох "бизнес" хийхийг удтал санал болгодог. Хэн хэн нь гэрлэх хүсэлгүй, өөрийнхөөрөө амьдрах хүсэлтэй байгаа тул хэн хэнийхээ эрэлт хэрэгцээн дээрээ тулгуурлан билэгдэл төдий гэр бүл болох санал тавьсан нь хэн хүнд тохиогоод байх аз биш л болов уу. Хоёр талын гэр бүл тэдний гэрлэхийг сэтгэл санаа, эд материал, санхүү бүхий л талаар 100% дэмжиж байгаа.



За тэгээд киногоо happy нь аргагүй үргэлжлүүлээд үзээд байя даа. Цаашдын ангиудад юу гарахыг одоо таашгүй. Гэвч надад таалагдсаан. Хар муу энерги, янз бүрийн өшөө авалт, бусдыг хорлох гэхчлэн муу муухай зүйл багатай аятайхан драм гэж дүгнээд дуртай үзэж байгаа.

Comments

  1. үзмээр санагдтал бичсэн байхымаа. Нэр нь энглишээр юу юм бол. зурагнууд чинь гүйцэд гарахгүй байнөө бодуул миний ямбий л гүйцэж уншихгүй байх шиг байна

    ReplyDelete
    Replies
    1. Нэр нь англиар Dandelion Family :)

      Delete
  2. Replies
    1. gooddrama.net-с dandelion family гээд хайгаад үз дээ хө. Би тэндээс үздэг. Өөөр газар ч байгаам шиг билээ. Хөөрхөн кино шүү.

      Delete
  3. suuliin 2 l zurag haragdajiin, estoi uzmeer sanagdtal bichejee

    ReplyDelete
    Replies
    1. Надад бол бүгд харагдаад байгаамдаа. Юутай ч ахиад янзалдаг юм билүү ккк.

      Delete
  4. 50 angi changa yumaa . Bi 16 angitainuudiig ni l tuuj uzdiishde

    ReplyDelete
  5. Хэхэ одоо 30 хэд дэх анги дээр нь явж байгаа.

    ReplyDelete
  6. oo eej ni ih zaluuhan haragdajiin shu, tom huuhduudtei gehed, bichseniig chin usnhaad yagaad ch yum nastai hun meteer tosoolj bailaa

    ReplyDelete
    Replies
    1. Залуухан бишээ. Биеэ сайхан арчилдаг нүүр царай нь залуухан ч хөдөлгөөн алхаа гишгээ нь насыг нь илтгэж байна лээ кинон дээрээ. Харин том охин нь гөхшөө ккк.

      Delete
  7. yanaa bi uzeed ehelj bgaa shde, daanch helendee sain bish bolhoor her udaan yavahiin bgaan boo medee yutaich ehluulsen bgaa kk

    ReplyDelete
    Replies
    1. Одоо яанаа ккк... Үзээд төрсөн сэтгэгдлээ бичээрэй :)

      Delete
  8. uzeed bg 27 deer yavj bn gehdee zarim part deer ni gatsalt ntr uzeed chuhal 2 hesgiig medehgui uzehgui ungurchihluu? Tom ohin ni nuhruu uriin suvagaa boolguulsaniig yaj medev? Aav eej 2 yagaad muudaltsaad buun sanhuugiin problem bolchihvoo?
    yoo dramagaas bolj soliorch bnaa neeree. thanks.

    ReplyDelete
    Replies
    1. Том охин нь нэг өглөө эмнэлэг явж биед нь хадгалагдсан нөхрийнхөө шингэнийг шинжлүүлэх гэж байгаагаа нөхөртөө хэлдэг. Нөхөр нь явуулахгүй гэж үзээд, сүүлдээ үнэнийг мэдмээр байна уу тэгвэл би үрийн сувгаа боолгосон чи яаж ч хичээсэн жирэмсэн болж чадахгүй гээд өөрөө хэлдэг.

      Аав ээж хоёр нь бол эхнэр нь мөнгөө нилээн тооцоогүй зарцуулж байсан ба үлдсэн мөнгөө тас атгаж, үрэхийг хүсдэггүй. Нөхөр нь гэртээ байхаас уйдаж, гэрийн бүх мөнгөө хөрөнгө оруулалт болгож өөрийн бизнесээ босгохыг хүсдэг. Эхнэр нь энэ саналыг дэмждэггүй, бүх мөнгө, гэр орноо алдаж ядуу амьдралдаа эргээд орно гэж айдаг. Нөхөр нь гэр бүлийн хадгаламжаа хараад өөрийх нь санаснаас хавьгүй бага мөнгө байгааг ойлгодоггүй... эхнэр нь ч тайлбарлаж чаддаггүй.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...