Мөнх хөх тэнгэрийн доорхи гэрэлт алтан дэнлүү
Мөрөөдөл хүслийн жигүүр болсон хот-Москва....
Блогоо бичих хэрэгтэй биз дээ? Залхуу зангаа таягдан хая гээд хэлээд өгөөч.
За тэгэхээр уржигдар Москвагаар зугаалаадаа... гэхдээ жинкнээсээ биш шүү онлайнаар. Юуны төлөө өдөржин РС-ийн ард суугаа билээ, сайхан зугаалж авлаа.
Очоод үзэх газруудаа товлолоо, хийх зүйлсээ товлоод авлаа ккк.
Google map бас бус сайтууд миний хөтөч хийлэээ.
Мөнгөн сарын саруулхан туяанд
Мөрөн гол урсах ч шиг үгүй ч шиг... гэдэг дуунд гардаг Москва орчмын үдшийг үзнэ гэж жинхэнээсээ итгэж суулаа.
Улаан талбай, Арабатын гудамж, Александровын цэцэрлэг, Большой театр... гэхчлэн хоорондоо төдийлөн холгүйм байна гэж мэдэж аваад мөн ч баярлав.
Үндсэндээ Рыбаковын Арабатын хүүхдүүд номноос өч төчнөөн удаа уншиж, бүр ижил дасал болсон нэрүүдээ олж харлаа л даа.
Тверийн бульвараар зугаална, Лужник цэнгэлдэх рүү ч нэг ухасхийнэ бас Москва голоор завиар аялана, хэрэв "зоос" хүрвэл Сандуны-д бүтэн өдөржин сууна... Энэ бол миний мөрөөдөл хэхэ.
Урд нь хэзээ ч Москва хотын талаар ингэж сайтар сонирхож, газрын зургийг "шиншилж" байгаагүй. "Аялаад" ирсэн чинь сэтгэл үнэхээр сайхан сэргэсэн. Бүр бодитойгоор очоод ирсэн юм шиг л боллоо. Харин орос хэлээр папа мама брат сестра гэдгээс цаашгүй хүн чинь яаж хэл нэвтэрнээ гэсэн ч Улаан-Үүдэд очоод гудамжны зарлал, самбар, хаяг, цаашлаад дэлгүүр хоршоо гуанзанд таарсан бичгүүдийг хараад бараг бүгдийг нь ойлгоод машид гайхаж би чинь оросоор ойлгоод байхын галзуураагүй байгаа даа гэж хэлж байснаа санаад сэтгэл уужрав хэхэ.
Одоо хүртэл сэтгэл санаа их өөдрөг байнаа, цаашид ч аль нэг хотыг "тоочиглож" аваад үүх түүхийг нь судалж, очоод хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж сэтгэлээ сэргээнэ гэж бодчихсон байгаа. Ямар улсын ямар хот вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй...
Москва явж багадаа тоглож байсан гоё гоё тоглоомуудаа ( эгшигт хайрцаг ) авна аа гэдэг хүсэл сэтгэлийн мухарт байнга байдаг юм. Чиний заасан замаар Москва хоттой танилцаж байгаад нэг өдөр ниснэ ээ тэр нутаг уруу :)
ReplyDeleteТэгээрэй хөө. Сайтар бэлдэж байгаад төлөвлөгөөний дагуу эхнээс нь хэрэгжүүлээд явчих аа :)
Delete