Skip to main content

Завтай болсон

Надад одоо хэн ч хэрэггүй
Нарт хорвоогоос юу ч хэрэггүй
Гэвч итгэл минь бөхөхгүй
Гэрэлт орчлонд амьдрал минь дуусахгүй... хэний дуу билээ? Мадонна?

Ааш муутай нэг хүн байнаа. Дургүй хүрсэн юм уу харьцаа таарахгүй бол найз нөхөд, танилууд гээд бүгдээс нь шууд л холбоогоо таслаад хаячихдаг. Аль хэдэн жилийн өмнө бусад хүнд бол тун шалихгүй шалтгаанаар мэнд ус ч мэдэхээ больсон хүнтэйгээ одоог хүртэл мэнд ус мэдэх хүсэлгүй хэвээр яваад байна.

Таньдаг эгч гайхаж, хүнтэй ямар айхтар муудалцдаг юм бэ гэсэн гэж байгаа хэхэ. Гэтэл үнэндээ муудалцаагүй л байхгүй юу. Төвөгтэй, онцгүй санагдаад байхаар нь тэр чигт нь мартцым. 

Одоо ч бас нилээн хэдэн хүнийг ингэж "хасаж, танаж" байнаа. Тэгсээр надтай харьцдаг хүн гэж цөөхөн үлдсэн шүү, тэр үлдсэн хүмүүс өөрсдөөө мэдэхгүй байгаа л даа хэхэ.

Харьцах хүн цөөрсөн чинь гуйлгын зүйл хийх нь багасаад сайхан завтай болж байна, күй ээ тэр хүмүүс ямар нэг юм хийлгэх хэрэгтэй болохоороо л надтай мэнд ус мэдэлцэж уулздаг байсан байх нь ээ гэвэл алав аа хэхэ. 

Ямар сайндаа амьдралдаа анх удаагаа сайтаар Солонгос драмуудыг цувруулан эхнээс нь дуустал үзээд суухав дээ. Яг ямар нэг юм барьж авч хийх дургүй байна. РС нүддэг болсноос хойш чөлөөт цагаараа оролддог хобби, дуртай зүйл гэж үлдсэнгүй шивдээ. Хүүхэд байхдаа гар урлалын жижиг сажиг юм хийх сонирхолтой, цаасаар хун, даавуугаар янз бүрийн жижиг сажиг юм хийх гэж үзэж, зүү ороож, бас болоогүй загвар гаргаж, зураг хүртэл зурдаг байлаа.

Dragonfly яг иймийг хийж сурч байлаа л даа. Одоо мартсан байхдаа ккк. Монголоор өнгөт тэмээлзгэнэ гэхиймуу
гэхдээ соно гэвэл дөхөж очих байхаа.

Бүр дээл хийх шахаж байлаа. Яг хийдгийн даваан дээр очоод хийж суралгүй үлдсэн. Ээж дээл хийхээ больчихсым. Хийж сурсан бол хавь ойрд гайхагдсан уран бүсгүй байх байлаашдээ. Манайхан гэрээр нэг хэсэг монгол гутлын хараа оёж зардаг байв даа. Энэ бүгд орхигдож ээ. Хамгийн сүүлд handmade dragonfly, бас bamboo basket хийж сурсан юм байна. 


Миний хийсэн Bamboo basket арай ч ийм гоё болоогүй гэхдээ иймэрхүү болсоон.


Интертетээс харж сэргээхгүй бол ч сүүлд хийж сурсан хоёр зүйлээ эхлэлийг нь мартсоон мартсон. Хийхгүй бол мартагднаа гэж. Нэхмэлийн дуйгуйлан ажлуулаад байгаа нөгөө хэний бичлэгийг харсан. Очъё гэсэн ч үнэндээ нэхмэлийн урлалд ямар ч сонирхолгүй ээ. Ээж маань залуудаа их оёж хатгаж, нэхдэг хавь ойрдоо уран гэдгээрээ цуутай явсан. Хурган дарга болсон хойноо ч ажил дээрээ хааяадаа тэсэхгүй хаалгаа түгжиж байгаад оёж хатгадаг байсныг нь мэднээ хэхэ. Бүр хөдөөний суманд шүү дээ. Нарийн хоол хийхээс бусад янз янзын юм оролддог амьдралын идэвхи санаачлага гэж мундаг байлаа. Алтан загас хүртэл олж тэжээж хавийн амьтныг гайхуулж байсан. Нэг удаа зэрлэг туулай олж ирээд тэжээх гээд бөөн юм болж, өглөө үүрээр салхилуулах гэж хөтөлж гараад алдчихаад орж ирж байсан манай ээж ккк. Уг нь ээжээрээ заалгаад ширээн дээр аяга шаазны тор тавьдаг тавиур нэхэхийг заалгасан ч үргэлжлүүлээгүй. Одоо тэгэхээр хэзээ цамц нэхэж сурна гэж а б-гээс нь эхэлж нэхмэлийн зүү барих вэ дээ.

Шинээр юм сур гэвэл керамик урлал эсвэл уран зураг хоёрыг л мэргэжлийн хүнээр заалгачмаар байхын. Өөрийн сонирхлоо хадгалж үлдэж зураач болоогүйдээ бас монгол дээл хийж суралгүй үлдсэндээ харамсаад байгаа.

Comments

  1. Хэхэ, би бол оёдол зүйдлээс үнэн хол хүн шд. Ёстой А ч байхгүй. Манай ажил дээгүүр үе үе иймэрхүү хоббинууд моодонд ордын. Нэг хэсэг кодтой хэрээсэн хатгамал ч билүү юм моодонд орсон, дараа нь бас кодоор буддаг 3D зураг ч билүү нэг зураг моодонд орсон, би бүгдэнгээс нь хоцорсон, хэхэ. Ийм эмэгтэйлэг юм нээрээ сонирхмоор юм байна шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Эмэгтэйлэг юм зөндөө байгаадаа чамд. Нүүр гоё буддаг ч юм уу гоо сайхны өндөр мэдлэгтэй эсвэл ямар хувцас юун дээр зохидог гээд л... хоол хош ч эмэгтэйлэг харагдуулна шүүдээ. Өөрөө л мэддэггүй байх, бусадтайгаа хуваалцаарай хө

      Delete
  2. Нээрээ Монгол дээл оёод сурцан бол өдийд ядаж өөрийнхөө дээлийг оёж өмсөөд гоё байхгүй юу. Манай эмээ уран хүн байсан болохоор ээж болон ээжийн эгч дүү нар бүгд дээл оёдог. Гэр дүүрэн даавуу, торго дэлгэж тавиад хэд хэдээр нь оёцгоодог байсан. Тэр үед л харж сууж байгаад сурч байдаг байж дээ. Одоо ээжийгээ тэтгэвэрт гараад гэртээ суухаар нь заалгадаг юмуу яадийн байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Заалгаарай хө, ер нь дээл оёж сурах хөдөлгөөн өрнүүлдиймуу яадын ккк

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...