Skip to main content

Савангийн дууриас авхуулаад...

50 ангит драмаа өчигдөр үзэж дууслаа. Таалагдсоон, маш сургамжтай сайхан кино байлаа. Амьдралд ойлголцол, тэвчээр хэрэгтэйг бас мөнгөтэй байна гэдэг аз жаргал биш харин өөрт байгаа хөрөнгө мөнгийг өөрийн хүсснээр зарцуулж чадаж байвал аз жаргал байх нь гэж бодлоо. 

Эцсийн эцэст гэр бүл хамгийн чухал, ямар ч асуудал байсан гэр бүлээ сонгодог юм байна гэж ойлгов. Гэхдээ том охины сонголтыг харахад эрх чөлөө, хайр сэтгэл бүхнээс үнэтэй учир нь түүний гэрлэлт аз жаргалтай амьдрал гэр бүлийг бүтээж чадаагүйгээс л тэр. 

Эцгийн хэлдгээр урд хэзээ нэг цагт дурлаж байсан "Зуурдын сэтгэл"-д биш өвлийн хүйтэнд автобусны буудал дээр хүлээж зогсдог байсан, хамгийн хямд хоолыг үнэн сэтгэлээсээ авч өгч нэг нэгнээ баярлуулдаг байсан, эцэг эхийг нь өнгрөхөд цугтаа нулимс дуслуулж суусан, шинэ байранд орчихоод баярласандаа мөрийг нь түшээд уйлж байсан хүнээ л хамгийн ихээр насан туршдаа хайрладаг байх нь ээ. 

Драмаас үзэхэд би эхнэрийг нь маш сайн ойлгоод байсаан. Хүүхдүүд нь ээжийгээ баян хүнд тал засах гэж оролдлоо, шуналтай гэхчлэн буруутгадаг, нөхрөө хардаж байгаа энэ тэр нь тэнэг юм шиг санагдаж байвч эцсийн эцэст тэр эмэгтэй гэр бүлийнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө тэгж ад болтлоо гүйж байгааг үнэхээр ойлгож байлаа. Охиддоо та нар яагаад намайг баян хүнд дуртайг ойлгохгүй ээ, яагаад гэвэл та нар мөнгөгүйгээс болж сургуульд сурахгүй байж үзээгүй, эцэг эхээ ачлахгүй байж үзээгүй, хамгийн сүүлийн таваг будааг гэрийхэндээ чанаж өгчихөөд маргааш юу идүүлнэ дээ гэж шаналж үзээгүй гэж хэлдэг.

30 хэдэн жил гэр орны нэргүй ажлаас өөр юу ч хийж үзээгүй бусдын өмнө толгой гудайлган би тан шиг боловсролтой хүн биш, хөдөөний ядарсан мунхаг эмэгтэй гэж хэлж нөхөр охидыхоо сайн сайхны төлөө үргэлж тэмцдэг тэр эмэгтэйг үнэндээ өрөвдөж бас хайрлаж байсан шүү.

Киногоо дуусгаад сайхан амарлаа. Монголд маань хүйтрээд эхэлсэн, хичээл сургууль эхлэх болоод хүн бүр завгүй хөдөлгөөнд оржээ. Нэг төсөл хийлгэх гэж хүнд захиалга өгчихөөд пээшгээ хүнээр юм хийлгэх гэж яасан сайхан юмбэ гэж бодлоов шдэ хэхэ. Урд нь өөрөө хамаг зүйлийг хийх гэж ачааны хүндийг үүрч чаддаг байсан ч чадахгүй байсан ч өөрөө л зүтгэдэг байсан бол анх удаа больё доо гэж бодоод хамаг мэдээлэлээ хүнд өгөөд тэр бүх ачаанаас салж амарлаа. Ямар төсөл хийж өгөхийг нь тэнгэр л мэдэх байхдаа ккк. Юм хийх гэж тархиа гашилгахгүй байх, хүний гараар хийлгэх ийм сайхан билүү???? 

Зурагтаар хөнгөний дэлхийн аварга хальт хальт үзээд байгаа. Африкуудын, шоколадан өнгөтэй хүмүүсийн өмнө гүйлтээр гарах хүн ховор юмөөөөө... Яасан ч хөөрхөн царайтай, царайлаг, бас сайхан бие бялдартай үзэсгэлэнтэй байдаг юм тамирчид чинь. Эрүүл биеийн гоо үзэсгэлээн гэж.

Ми утсан дээр ямар ямар зураг байгаа билээ???...

Нэг хэсэг хуушуур идмээр санагдаад өдөр бүр хуушуурдсан. Тэр үед авч идсийм байна


Манай гэрийн ганц атаманы хөл. Хүн бүрийг өмнөө сөхрүүлсэн аашмаа байгаа


Хумсаа палийтал будаад зургаа дарчиж ккк


Цонхны хөшиг салхинд дэвэрч байгаамөөө


Нийслэл салат. Хуушууртай цуг авч идсэн. 2000 төгрөгөнд ийм л хэмжээтэй "үмх" салад ирдийм байна лээшдэ


Энэ Золотой Стандарт их амттай юм билээ. Өтгөөн бас шоколадтай


Эртүүд баахан гамбир хийвээ. 



Төр үр хоёр минь мөнх оршиг. Шадар Ван Жанжингийн хөшөө
Нас яваад ч тэр үү хэрэгтэй хэрэггүй элдэв юм боддог болж би.
Хажуугийн тайлбарыг нь уншаад заавал ....манжийн дарлал... гэж бичих хэрэг байсымуу харийн дарлалыг эсэргүүцэн
гэж биччихгүй, нөгөө муу сайн хужаа нар ирээд аа манайх танайхыг эзэлж байсан, энд бичээтэй байна гээд эхэлнэ дээ
гэж бодож муу санаалав кккк



Хажуу тийшээ хартал хосууд явж байлаа... үнэндээ 14 орчим насны л хүүхдүүд
гэвч хэзээ янзааны насанд хүрсэн хосууд шиг үнсэлцэж тэврэлдэж илж таалалцаад... хмммм
би ч мөн их хоцрогдож ээ... насаараа эдэн шиг явж үзэлгүй байсаар өтлөв ккк

Comments

  1. suuliih ni hoorhon tailbar ch hoorhon yum kkk

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ бацаануудад атаархах үгүйгээ удаан бодоод хариу олоогүй л байгаа гэхгүй юу

      Delete
  2. Replies
    1. Харин тийм... нялк юмнууд яахаараа ийм эгдүүтэй хөөрхөн байдаг юм бол тэ?

      Delete
  3. Хануны чинь нэр нь юу бэ хө?

    ReplyDelete
  4. Киног нь үзээгүй ч гоё бичсэн тайлбарыг уншаад ээжийн хэсэг дээр уйлах дөхөв. Ээж хүн гэдэг нээрээ л үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө л бие, сэтгэл, нэр төрөө зориулдаг хүн юм даа.

    Энэ Хятадууд чинь бас Манжийн дарлалд байсан гээд Манж үндэстэн дээ дургүй байдаг юм билээ.

    Цаг үе өөрчлөгдөх тусам үерхэл нөхөрлөлийн үйл явц ч өөрчлөгдөж хөгжих юмаа гэхдээ яг зөв талруугаа хөгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй л юм :(

    ReplyDelete
    Replies
    1. Миний бичсэн бүхэнийг анхааран уншиж, санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Нээрээ энэ киноны ээж заримдаа цухал төрүүлмээр байдаг байхгүй юу гэхдээ үр хүүхдийнхээ төлөө яг л бидний ээж шиг юм болгоны буруутан болж гүйгээд байдаг.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...