За ажил овоо цэгцэрлээ. Сургуулиа төгсчихлөө, дипломоо авчихлаа. Хмммм бас амар биш байлаа гэл үү хэхэ. Юухан байхав гээд төгссөн оюутан бидэн дунд лав байгаагүй бүгд л сандарч тэвдэж, ажил, амьдралаа зохицуулах гэж харайсаар, зохицуулсаар төгслөө л дөө. Анх элсэлт авч байхад 10 гаран оюутан байдаг байсан, харин биднээс надтай нийлээд 5 хүн л төгслөө бусад нь хойшилсон, замын дундаас буцсан нэг иймэрхүү.
Сониноос дипломыг Монгол бичгээр бас бичдэг болсон нь биднийг их баярлуулсан. Крилл, Монгол Англи гээд 3 хувилбартай болчихсон, анх гардаж авсан хүмүүүс нь бид нар боллоо л доо.
Дашрамд Монгол бичгээ сайн сурмаар байнаа. Халть мулт унших аяддаг ч бичнэ гэж лөөлөөө лөөөлөө. Мөрөөдөөд хэдэн жил боллоо. Яг ид сурдаг насан дээрээ нэг юмнаас болоод суралгүй хаяж байсын. Одоо харамсаж үхэх гээд байдаггүй л дээ гэхдээ сурна гэж бодоод байгаа юмаа. Миний мэргэжил ч үндэсний хэл, бичгээ мэдэхгүй байж болохгүй мэргэжил байгаам.
Дээр үеийн хүмүүс бичиг үсэггүй явж байгаад дөч гарсан, тавь гарсан насандаа анх удаагаа харандаа цаас бариад 45 хоногт бичиг үсэгт тайлагдаж гэгээрдэг байсан юм гэнэ лээ. Тэгэхэд одоо аль хэдийн бичиг үсэгт тайлагдсан бяднуус Монгол бичгээ сурч чадахгүй байгаа нь зүгээр л ичгэвтэр хэхэ. Чоймаа багш ч ярилцлагандаа дурдсан байсан, 21 хоногт л сурах бичиг шүү дээ гэж.
Монгол бичиг гэснээс Дамбийжаа хачин цэвэрхэн гоё бичдэг хүн байсым билээ штэ. Саяхан гарсан нэг номонд захидалууд нь гарсан байсан. Би чинь гараар бичихдээ мааааш мууууууу.
Арзайлгаад, сарайлгаад л хаяна. Уг нь хачин гоё бичдэг байсан чинь байхгүй ээ одоо арван хэдэн жил комбүүдэр нүдлээ, балбалаа тэгсээр бичиг үсгээ мартсан. Хичээл гараар бичнэ гэвэл үстэй толгой арзайдаг болчихсон. Хүмүүсийг А4 цаасан дээрхи өргөдлөө хэд дахин гараар хуулахыг хараад ааая гээд л толгой сэгсрээд шантраад суудын. Өөрөө бол гараар бичсэн ч CTRL+Z товчоо үгүйлээд үхчих гээд байдаг хүн хэхэ.
za bayar hurgiyeee mundag shtee. ochjigaad ugaanaa
ReplyDeleteЗа Гуталчиндаа маааш их баярлалаа :) Ирвэл хамт угаана штэ мэдээж ккк
ReplyDeletegoy surtei haragdjiiisan shuu... Dahin bayar hutgii
ReplyDeleteHurgii kkk
ReplyDeleteUkad Баярлалаа. Блогоо бичихээр чинь босгыг чинь элээнээ кккк
ReplyDelete