Skip to main content

Тонтгор хөөрхөн хонго мэн шүүрэн шанага боллоо

Тариа хийлгэх дургүй хүн чэн хэдэн тариа хийлгээд ингээд янгуучлаад сууж байх юм сүүлий хоёр хоног. Телевизээр чөлөөт бөх харж жаахан суулаа. Манайхан хөөрхий гадны том тэмцээнүүдэд гадуурхагдаж, зовж байж ялаад баатар, гавьяат болдог гэж боддог байсан тэгтэл харж байтал манай зарим тамирчид нутагтаа, өөрсдийн зохион байгуулсан тэмцээн дээрээ шүүгчтэй хавсайдаж байж арай чүү ялж байна шүү дээ. 

Бэлтгэл хийх орчин нөхцөл, хоол хүнс муу гэж болох ч хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй сайжирсан, томоохон тэмцээнд түрүүлвэл шууд байр, машин, цол хэргэм авдаг болсон юм биш үү? Дандаа шүүмжлэх гэж занаад байгаа юм биш л дээ гэхдээ ядаж дэвжээнд гарахдаа сэрэглэн цовоо, ялсан ч ялагдсан ч үзэгчдээ хүндэлж хийморьтой баймаар санагдах юмаа. Барилдааны тактик байж болох ч манай тамирчид үнэн залхуу, хөдөлж ядсан харгадаад байгаа байхгүй юу. Хажууд нь Солонгос, Япон үгүйдээ Орос, Буриадын тамирчид ямар ч байсан залхуу бөгсөө дааж ядсан харгадахгүй л байна. 
Наранчимэг,  Бурмаа, Одончимэг гээд л сайхан сайхан бие хаатай өндөр өндөр хүүхнүүд  байна, алаад өгнөө гээд харж байтал Бурмаа Японы тамирчинтай яаж барилдаад байгааг ойлгосонгүй, бие нь муу байгаа юм болов уу л гэж бодлоо. Ялсан л даа уг нь. Одончимэг эхэндээ овоо идэвхтэй хөл хөнгөн орж ирсэн ч удалгүй шууд цэвэр тавиулсан.

Эрэгтэй тамирчидын барилдааныг шимтэж үзсэнгүй тэгс ингэс гээд орхилоо. Саяхан даа ерээд оны эхээр Азийн аваргын тэмцээн манай улсад болоод тэр үед амьдрал үнэн хэцүү, хоолтой хоолгүй картын системээс бараг гараагүй байхад Цэрэнбаатар гуайн хөвгүүд тэргүүтэй бөхчүүд маань Монголчуудынхаа магнайг хагартал баярлуулж байж билээ. Одоо тэрэн шиг шижигнэсэн барилдаан үзэгдэхээ больж гэж хөгшин хүн шиг том том дүгнээд алуулнаа хэхэ.

Цогтбаяр ах дасгалжуулагч хийж байгаа нь хальт үзэгдээд өнгөрч байна лээ. Мундаг хүн шүү.

Бичих гэж бодож байснаасаа тэс хөндлөн юм бичээд хаячихаж болий болий мотор халлаа

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...