Оройн хоолны дараа өөрөө мэдэлгүй савж унаад дугхийдэг, нам унтдаг болчихож хэхэ. Ямар нэг шалтгаан энэ тэр байхгүй шүү хардах хэрэггүй, байлаа гэхэд ядаргаа, бас сс тогтворгүй байгаа гэсэн л шалтгаан байгаа байхаа.
Өнөөдөр дугхийх зуураа зүүдлээд арай л писхийтэл инээчихсэнгүй. Та нар гүйлтийн тэмцээн үздэг үү? Би гарч байвал нь үздэг.
Зүүдэндээ гүйлтийн тэмцээн үздэг байна штэ, бүр телевизээр гээч хэхэ.
Өнөөдөр дугхийх зуураа зүүдлээд арай л писхийтэл инээчихсэнгүй. Та нар гүйлтийн тэмцээн үздэг үү? Би гарч байвал нь үздэг.
Зүүдэндээ гүйлтийн тэмцээн үздэг байна штэ, бүр телевизээр гээч хэхэ.
Ийм юм болж байнаа. Хэдэн метрийн ч юм гүйлтийн тэмцээний багийн уралдаан эхэлж байна. Америк, Канад, Англи, Япон гээд тамирчид гараанаас гардаг байхгүй юу. Тэгсэн тэдэн дунд Негрийн (Хоёр Негрийн аль нь юм бөө мэд) тамирчин гараанаас гарна. Хамгийн гол нь бусад багууд нь 4 хүнтэй, мань хүн болохоор улсаа төлөөлөөд ганцаараа оролцож байх юм хаха.
Тэгээд гараанаас гараад уралдлаа, нөгөө ганц дайчин маань ганцдахгүй барианд түрүүлж ороод хажуулдаад хэвтээд өглөө, тэгсэн бусад улсын тамирчид уралдааны замдаа бүдэрч унаад, тэрэн дээр нь ард нь гүйж явсан бусад нь давхралдаж унаад байхын, яг л мотоциклийн тэмцээний осол шиг хэхэ.
Нөгөө Негрийн ганц дайчин хажуулдаж хэвтчихээд тас тас инээгээд, майр хоолойтой, яралзсан цагаан шүдтэй томоо хар залуу гээд бод доо хаха. Тэгсэн бусад улсын тамирчид бүгд л давхралдаж унаад нэг нь ч барианд орж чадаагүй мань негр түрүүлдэг байна штэ.
Би нь тэрийг хараад тачигнатал инээгээд байгаамуу яагаад байгаан, зүүдэн дундаа инээдээ барьж ядаад л арай гэж тэсч байнаа, тэгсээр байгаад сэрчихсэн. Зүүдлэх гэж алах юмаа хэхэ.
Хоол идээд унтахаар янзын янзын юм зүүдэлдэг, нэг удаа 2 хүүхэнтэй цуг сууж байгаад 1-р найз ярьж байна, нөхөр нь орой баахан хоол идчихээд унтсан чинь шөнө нь авгайгаа хажуу айлын хар хүнтэй суучихсан байна, тэгээд өөрийг нь чи яв би энэ хүнтэй суусан, энэ хүнд хайртай гээд хөөгөөд байна гэж зүүдлээд тарчилж хоносон гэсэн. Хамгийн инээдтэй нь авгай нь хажуу айлын хар хүнээ ганц ч удаа харж байгаагүй, тэгээд нөхрийхөө тэнэгийг гайхаад загнасан гээд бөөн инээд. 2 дахь найз охин болохоор зүүдэндээ негр хүнтэй үнсэлцэж байна гэж зүүдэлсэн гээд, бид нар ам хэлийг нь сугалчих гээд тэгээд, тэгээд негртэй үнсэлцэх ямар байна гээд мань охин хэлж мэддэггүй, зүүд штэ гээд л байж билээ.
Би ч байнга нэг бол хөгшин өвгөн болж зүүдэлнэ, эсвэл дайн байлдаан зүүдэлдэг, ямар сайндаа өөрийгөө дайнд үхсэн хүний сүнс юм уу гэж гайхах вэ дээ. Нэг удаа бүр дайн болоод, тэгсэн хамаатны ах Японы талд урваад, машиныг нь жолоодчихсон сумын төв дундуураа явж байна, би партизан болчихсон дотроо хамаатны тэр ахыг жигтэйхэн үзэн ядаад, харааж зүхээд бас болоогүй төлөвлөгөө боловсруулаад л за хэн ахын байшинд орж хэвтий, цонхоор нь гудамжны булан маш сайн харгаддаг гээд л зүүдэлж байж билээ.
Зүүдээ байнга тэмдэглээд байсан бол ч жинхэн адал явдалтай тууж, роман шиг л юм гарна, юун Бөгжний эзэн, Матрикс, Чонон сүлд гэхгүй юу хэхэ

Comments
Post a Comment