Бичлэг бичилгүй хэд хоносон маань учиртай. Энэ хүүхэн одоо дандаа бүтэхгүй, болохгүй юм бичээд яасан ч ургашгүй туучий вэ гэх байх даа уншсан нэг нь хэхэ.
Сургуулийн асуудлаа цэгцлэх гэж гүйхтэй зэрэгцээд эрүүл мэндийн асуудал ургааский. Надыг багад миний ордны зурхайн зурлага ер биелдэггүй юм шиг санагддаг байжүүлээ. Тэгсэн одоо уншихаар биелцэн байштээ. Хэргийн учир нь багадаа бол тэгж зурхайд бичсэн адал явдал, хайр сэтгэл, мөнгө хөрөнгийн асуудалд оролцох шаардлагагүй, боломжгүй, бацаан байсанд байна гэхгүй юу хэхэ.
Энэ жилийн зурхайгаа хальт харж байсан ч тоогоогүй юм тэгсэн эхнээсээ биелээд эхэллээ.
- Оны эхэнд илүү их ачаалалтай ажиллах шаардлага гарна
- 2011 онд эхлээд хийж дуусаагүй байсан ажлаа энэ онд дуусгана. Хэрвээ та хойш тавьсан асуудлууд яав л гэж гээд өчүүхэн төдий назгайрч алмайрах аваас 2012 оны эхээр хэрэг мандаж, асуудлыг түргэхэн шиг нэг тийш болгохоос аргагүй байдалтай тулгарна.
- Сээр нуруу, хүзүү өвдөж магадгүй. Тиймээс нуруундаа ачаалал өгхөөс аль болох зайлсхий, хүнд юм бүү өргө. Хавар, намар бүтэн биеийн массаж хийлгэ.
- Зөрүүд зангаасаа болж удирдлагатайгаа юмуу ажил хэргийн хамтрагчтайгаа муудалцахгүй байх аваас ажил төрөл нь туйлын бүтэмжтэй байна. Өөрийн чинь хийх ажил биш байсан ч шинэ үүрэг даалгавар биелүүлэхээс бүү татгалз.
Ингэж айлдсан байсан байштээ. За даа бараг бүгд биелээд эхэллээ. Оны эхнээс л хэрэг мандаж сургууль гэр хоёрын хооронд гүйхтэй зэрэгцээд юмны үнэ нэмэгдээский. Энэ ямар хамаатай юм гэж бодож байна уу? Хамаатайн цаагуур хамаатай болчихоод хэхэ. Яасан гэвэл нуруу татааский. Хуучин гэмтэл сэдэрсэн юм уу ядаргаанаас болсон юмуу эсвэл даарч хөөрөөд ингээ юу ямартай ч татаад тэгээд одоо юутай адил гэх юм бэ дээ мурий сарий л юм болчихсон. Хааяа гарч сургууль орж хөөцөлдөх, эмчид үзүүлэх гэх мэтэд такси барих болоод үнэ нь нэмэгдсэн нь хүнд тусч байна гэхгүй юу хэхэ.
Орон нутгийн харъяалалтай хүнд хотод бүх юм хаалттай, эмнэлэгт үзүүлэх аргагүй юм байштээ. Товчхондоо л хөдөө рүүгээ зайл болж байх шиг байна хэхэ. Оюутны хувиар сургуулийн эмч бас хувиараа таньдаг эмчээс зөвлөлгөө авч эм тариа хэрэглэх зэргээр явж байна
Нэгэнт нуруу нь татааский хүн гадуур дотуур явж олон нийтийн ажлаа зохион байгуулах аргагүй болсон. Хамтрагчид маань оны өмнө гарсан үл ойлголцох асуудлаас үүдэлтэйгээр надыг тэднээс бултаад, бойкот хийгээд, сайн дураар ажлыг нь хийж өгөхөө больсон л гэж бодоод байх шиг байна хэхэ. Өвдөж хавдсан гэдгээ хэлсэн ч тоож ойлгох юм болов уу даа. Гэхдээ дотроо ч би хийх дур байхгүй болсон, урам хугарсан гэхүү дээ. Би ганцаараа бахираад гүйгээд байдаг, хүн бүхэн надыг хийх ёстой гэж бодоод байдаг нь яваандаа утгаа алдаж байхгүй юу хэхэ.
Санасанаар болдог бол эмнэлэгт хэвтчих, эсвэл сувилалд явчих гээд үзээд байгаа, би чинь арван хэдэн жил сайн дураараа нийгмийн даатгал төлсөн, эрүүл мэнд бүрэн төлсөн, тэгээд ганц ч удаа эмнэлэгийн үйлчилгээ авч үзээгүй хүн. Манай эмнэлэгүүдэд заавал харъяалах газраасаа шат дараалж дамжиж байж тусгай зөвшөөрлөөр улсын эмнэлэгт үзүүлж бүх төрлийн шинжилгээг өг гэдэг дүрэмтэйн гэнээ. Тэгээд бүр арга ядсан, эмчилгээгүй болоод хүндэрсэн гэдэг нь хэний ч нүдэнд ил болсон цагт нь тэр тусгай зөвшөөрлийн маягтаа цохож өгдөг юмуу даа. Тэрнээс урьдчилан сайн үзлэг хийлгээд бөөрнөөсөө болоод байна уу мэдрэлийн ядаргаанаас болоод байна уу эсвэл олгой хатаад ингэж байна уу гэдгийг нарийн тодруулчих гэсэн над мэтийн хүнийг захын эмч шууд өөрийнхөө мэдлэгийн хүрээнд зөвлөлгөө өгөөд гэртээ хэвт гээд буцаах бололтой юмаа байдалыг харахад. Хүмүүс эрүүл мэндийн даатгал гэж байх хэрэг байна уу гээд бухимдаад байдгийг одоо л зөв юм гэж ойлгох гэж байна гэхгүй юу хэхэ.
Comments
Post a Comment