Skip to main content

Нэг сайхан

бичлэг бичмээр санагдах юм. Тэгээд бичих гэхээр хэлэх гэсэн үг хоолой давахгүй гэдэг шиг л хуруу давахгүй.... Уг нь бодсон юм зөндөө байна даа.

Амьдралын хэмнэл? 
Хэвээрээ гэх үү дээ. Ойрд нэг хөтөлбөрийн deadline тулчихаад материалаа амжиж өгөх гээд л амьсгаа дээгүүр байна. Үүшээ та нараас асуух юм байна. Та нар хөтөлбөрт материал өгөхдөө тодорхойлох захиа авахад ямархуу байдаг вэ? 

Манай Монголд ийм юм уу миний хамтрагчид ийм юм уу ер нь ойлгодог нь цөөн. Урд нь хэдэн жилийн өмнө нэг хөтөлбөрт хамрагдахдаа анх байгуулагдахаас нь эхлээд хамаг ажлыг нь нугалж босгож, 2-3 жил ажилласан төвийнхээ даргаас тодорхойлох захиа авч байж явж байсан юм. Магтаж барьсан юмгүй зүгээр л үнэн байдлыг бичсэн тодорхойлолт авч байлаа. Тэгсэн сүүлд нь би чамайг гадагш явуулсан, тусласан гээд мөн ч их чихнээс хонх уясан. Чимээгүй л өнгрөөдөг ч дотроо бол би энэ төвийг нь байгуулахад анхнаас нь арьс үсээ зулгааж ажилласан юм чинь яахаараа ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт авахад ингэж үнэрхэж сонин зан гаргадаг юм гээд их л урамгүй байсан юмдаг. Тэгсгээд цалингаа голоод ажлаасаа гарсны дараа хүн амьтанд ихээ муулж ярьсан байж билээ хэхэ. Дарга, удирдлагын бодлоор бол хүн өсж дэвжээд юм үзээд нүд тайлаад эхлэхээрээ өөрийн ажиллаж байгаа орчин, нөхцлөө ойлгоод тэгээд морь нохой, зарц барлаг шиг зүтгэхээ больчих учраас нүдэн балай чихэн дүлий, уяатай нохой шиг л албан тасалгаандаа насыг барвал зүйтэй байдаг юм даг уу.

Одоо ажиллаж байгаа газарын дарга маань их дэмжиж тодорхойлолтыг элдэв хэл амгүй өгөх хэмжээний боловсролтой хүн. Харин хоёрдагч тодорхойлолтыг авахад хамт олон нийтийн ажил хийдэг, эсвэл сургуулийнхаа багш нараас авах болдог. Тэд нар болохоор чи өөрөө бичээд ир, би гарын үсэг зураад өгнө гэх юмаа. Уг нь бол тэд нарт би ямар сэтгэгдэл төрүүлдэг, яаж нөлөөлдөг, хамт ямар амжилтанд хүрсэн гэх мэтээр тэдний сэтгэлийн үгийг бусдад сонсгомоор байхад даа ккк. 

Бас тэгээд их олон тэтгэлэг, хөтөлбөр, янз бүрийн ажилд орох өргөдөлд заавал хоёр тодорхойлолт гээд байдаг, тэгэхээр дахин, дахин авах шаардлага гарна. Тэнцэх нь ч байна тэнцэхгүй нь ч байна. Хүмүүс болохоор нэг тодорхойлолт өгсөн бол шууд бүтэх ёстой гээд асуугаад манийг нь гацаанд оруулчих юм даа.

За юун сайн сайхан бичлэг, хаха шал далий юм биччихлээ. Гэхдээ санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ. Нэг нартай сайхан өдөр сайхан бичлэгээ бичээд хүн амьтныг бултаар нь уйлуулж дуулуулнаа гэж. 



Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...