Skip to main content

Гарчиггүй бээгий нэг ширхэг

Гадаа ямар хүйтэн байнааааааа ти ти ти ти ти

Ном өгөх ажлаар гарчихаад мөхөөлдөс болох шахаад ирлээ. Биеэ чагнаархаад гэртээ хэвтэж байгаа хүн дээ. Арай дээрдэхээр үхээд сэхсэн юм шиг л мэдрэмж төрж байна штэ. Гэхдээ бүрэн эрүүл саруул мэдрэмж төртөл бас зай байнаа гэлүү хэхэ.

Нээх сонин, хүмүүс халуураад гээд байдаг, би болохоор ямар ч өвчин тусч байсан халуурдаггүй. Мэддэг ганц нэг хүнээс асуусан чинь халуураад байвал тэр хүний биеийн эсэргүүцэл сайн, өвчин зовлонгоо бие нь эсэргүүцэж байна гэсэн үг гэж байна лээ. Би болохоор халуурдаггүй, тэгээд л яваад байдаг. Халуурдаггүй хүн чинь одоо олгой молгой ургавал мэдэгдэхгүй л байх даа гэж боддын. Хүмүүс чэн мөрөндөө, даландаа үхэржиний сорвитой байдаг штэ. Надаа ганц ч байхгүй. 
Яагаадыг бөө мэд, багадаа хөдөө төрсөн болохоор тэр ээлтэй үхэржин гэдгийг нь надад хийдэггүй байсан байхаа. Овоо томроод ирэхээр гэртээ бие өвдөж хэвтсээр байгаад хамаг юмнаас хоцорцон байна. Олон хүүхэдтэй айл тэгээд багуудыгаа тоодоггүй байж магадгүй шүү хамгийн том нь эсвэл багууд нь л өвдөөд байдаг биздээ хэхэ.

За сүүлийн бичлэгүүд мээнь дандаа өвдсөн, бүтэлгүйтсэн, бла бла гэсэн юмнууд л байштээ. Үнэндээ өвдсөн энээ тэрээгээ анхаараад өөр юм анхаарах сөгөөгүй л байлаа үнэн нь тэр. 

Өө нээрээ тийм өчигдөр нэг ном уншаа хаясан. 3-4 цаг л уншаад дуусгачихсан. Жа.Пүрэв зохиолчийн Гэмшил ухаарал гэсэн ном. Тогоон төмөр хааны тухай ном. Шандугийн шар тал гэж дуулсан уу та нар? Яагаав Дайду хотоос зугтаж гардаг гээ л түүхэнд гардаг штэ тэр хааны л тухай ном. Нээх сонирхол татсан юм байгаагүй ээ.

Нэг хүний хэлдэг үнэн байх шүү надыг ерөөсөө ноцтой юмаа ярьдаггүй, хэлдэггүй дандаа цаг нөхцөөсөн хөнгөн чанарын юмаар ам тагладаг гэж байсын хаха. Бусад блогчин шиг л хайр сэтгэл, дурлал мурлал, болзоо, явсан суусан, идсэн ууснаа илэн далангүй бичээд алаа хаядын билүү гэхээр би өөрөө нэг газраа сууж л байдаг, хуучин дурлалын паянгуудаа тоохгүй булшлаа хаясан, хайрын дурсамжуудаа сөхөх хүсэл алга байштээ одоо яанам..

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...