Skip to main content

нэг бичлэг

Одоо л нэг зүйлийн ард нь гарч амсийж байгаа мэт санагдах ч харин эсрэгээрээ бүх юм эхэлж байгаа ч юм билүү...

Нэг оюутан сандарч маргааш өглөө шалгалттай яанаа гэхийг хажуудах хүн нь сонсоод чи ер нь таван сарын өмнө юугаа бодож байсан юм гэтэл оюутан харин би тэр үед таван сарын дараа шалгалттай яанаа л гэж бодож байсан юм гэсэн гэдэг.

Надад заримдаа энэ намайг хэлсэн юм шиг санагдаад байхым. Таван сарын дараа ч юу байхав, ямар нэг юмыг давах цаг хугацааг тулахаар урьд нь даван туулахын төлөө юу ч хийгээгүй юм шиг, хийсэн ч юм шиг сэтгэл хоёрдоод явчихдаг.

За энэ ч яахав. Өчигдөр зурхайд нээх сүртэйгээр заяаны ханьтай учирна гэсэн юм байхаар нь гэрээс гарах биш баланцгийх нь заяаны хань, хаанаас олох вэ гэж бодож байтал өдөр ажил руу очих хэрэг гараад гүйгээд очтол өрөөнд хоёр залуу сууж байхын. Нэг нь ч яахав би танина манайхны нэгнийх нь хүү, ганц бие биш гэдгийг нь ч дуулж мэдсэн, нөгөөг нь танихгүйм. Гүй ээ тэгээд тэр хоёр бацааны нэг нь миний заяаны хань, тэрийг нь би алдчихсан болж байгаам байх даа гэсэн хаха. Дээр нь манай дарга сүүлд орж ирсэн. Дарга бол угасаа энэнд хамааралгүй хүн. Тэгээд энэ гурван эр хүн л өчигдөр надтай таарах шив дээ. Зурхай хааяа нэг бүлт үсэрнэ шүү кккк.

Өдөржин нааш цааш бичиг сачиг бүрдүүлж хоёр хөлөө хоёр тийш рамнаасаа салж өнхөртөл гүйх завсар автобусанд бараг сэрүүнээр зүүдэлж байна. Хэдэн жилийн өмнө салдаггүй байсан, хэлхээтэй юм шиг хаана ч цуг явдаг байсан найз охиноо дурсаад, бид хоёрын залуудаа авхуулсан зураг хожим дурсахад гоё байх, тэгдэг ингэдэг байсан гээд өөрөө мэдэлгүй бодол хөврүүлсээр автобуснаас буутал утас чичирхийлж байна. Төвөгшөөнгүй аваад хартал яг миний бодож байсан найз маань. Хотын залгаа аймагт амьдардаг юм л даа. Аль эрт хүнтэй суугаад маамуулаад амьдралаа босгох гэж зүтгэсээр хүн амьтнаас хөндийрсөн хүн.
Тэгтэл найз маань хотод хүрээд иржээ. Хэд хоног ажлаар семнарт ирсэн гэж байна, манай гэрийн хажууханд зочид буудалд байрласан гэхээр нь гүйгээд очлоо. Ярьж жаал суулаа. Маргааш нөгөөдрөөс найзыгаа дагуулаад гэрийн хажууханд байх шөний клубт орж аалз болтлоо сарвайж бүжиглэх юм шүү ккк.  Удаан бүжиглэсэнгүй. Найздаа хэлсэн тэгье тэгье гэж байхын, нөхөртөө алуулна биз гэсэн харин тийм ээ манай хүн муухай хартай, эрчүүд адилхан харны тулам байдын биш үү гээд хэхэ. Айлын авгай дагуулж тэнэсэн хэрэгт ордым болуу? Уг нь найз маань нэг ирсэнийх, гэрийн хажууханд байрласных бут авмаар, Улаанбаатрыг доргитол дэлбэ авмаар л байна штэ хэхэ


Comments

  1. Хаха Миша бол "Хэзээд бэлхэн!" гэсэн зарчимтай кккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...