Өдөр хоногууд өнгөрөөд хэхэ. Дипломоо хамгаалчихсан гэхдээ энэ тухай бичих хүсэлгүй бичихгүй л гэж бодож байтал өөрийн эрхгүй бичээд эхэллээ хэхэ.
Юу л даа. Намайг сургууль төгсөхөөр л асуудал ургана. Хэл ам зарга хийхээс өөр аргагүй асуудал гараад ирнэ. Урд нь төгсөхдөө бас багш нар шалтгаангүйгээр дүн дараад тэгээд сургуулийн захиралдаа гомдол гаргаж болохгүй бол Боловсролын Яам орно гэж баахан гүйж байж арай гэж асуудлаа цэгцэлж байлаа гэж хэхэ. Улсын шалгалт дууссны дараа ангийн дарга дүнгээ засуулмаар бол мөнгө хураалга гээд бүр гал дээр тос хийж намайг шатааж байсан юмдаг. Өөртөө итгэлтэй байсан болохоор яагаад надад хэлэлгүйгээр дүн дарсан юм гэж бодохоос уур шатаад арай гэж учраа олж, онцгүй л дурсамжтай төгсөж байсан. Ер нь сурч байхад мөнгөөр шавар хаадаг хүмүүс хамгийн хэцүү байдаг байсан. Шудрагаар хичээлээ хичнээн уншаад, шалгуулахаар очлоо гэхэд багш тэгс ингэс хийж байгаад л тааруухан гэмээр дүн тавиад, хажууд нь манай мөнгөө төлөөд дан онц, онц, онц хэхэ.
Одоо ч бас надаас шалтгаалахгүй гэмээр санаанд оромгүй зүйл гараад ирлээ. Яасан гэхээр ингэсийн. Анх судалж буй сэдвийнхээ нэрийг хэлээд явж байхад манай тэнхимийн эрхлэгч жаахан сэтгэл дундуур байсан юм уу "Төрийн бодлого" нэмж оруул гэж зөвлөөд тэр ёсоор нь сэдвээ бичээд явж байхад дахиад "Мянганы хөгжлийн зорилт"-ын талаар бичээрэй гэж зөвлөөд би ч бичээд судалгааныхаа нэрийг товлож, тэгээд тэнхимийнхээ хурлаар ороод батлагдсан юм л даа.
Тэгээд тэр сэдвийнхээ дагуу удирдагч багштайгаа ярьж дипломоо бичээд, тэнхимийнхээ хурлаар урьдчилсан хамгаалалтанд орж бас зөвлөлгөө, санал, шүүмжлэл сонсож байгаад эцэслэн батлагдаад хамгаалахгүй юу. Удирдагч багш бас манай тэнхимийн эрхлэгч зэрэг багш нар намайг их дэмжиж зөвлөлгөө өгч тусалж байсан.
Хамгаалалт дээрээ 3 хувь хэвлэсэн диплом, хураангуй зэргээ аваачиж өгч хамгаалаад, багш нар сайн үнэлэлт өгсөн. Хамгаалж дуусаад өнөөдөр эцэсийн засвартай хувилбараа сургуулийнхаа эрдэмтэн нарийн бичгийн даргад өгөөрэй гэсний дагуу очтол эзгүй байж таарсан. Бас сургалтын албанаас сэдвийнхээ нэрийн англи орчуулгыг өгөөрэй гэсэн болохоор өөрөө орчуулаад тэгээд тэрийгээ сургуулийнхаа хамгийн мундаг, англи хэлний доктор, профессор ч байна уу өчнөөн цол гуншинтай тэнхимийн эрхлэгчээр хянуулчихсан хаха. Танихгүй байж давхиж ороод та энийг хянаад өгөөч гээд үнэн хүнд гар шүү.
Гэртээ ирээд сургалтын алба руугаа сэдвийнхээ англи, монгол нэрийг явуултал жинхэнээсээ хэрэг мандлаа. Юу вэ яасан бэ гэтэл манай сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга анх яригдаж байсан сэдвийн нэрээр тушаал, шийдвэр хамаг юмыг маань гаргачихсан байна гэнээ. Өөрөөр хэлбэл сүүлд батлагдаад улмаар хамгаалсан "Төрийн бодлого, оролцооны асуудал, боловсронгуй болгох нь" бла бла гэсэн сэдэв маань хүчингүй болсон юм байх. Сургалтын албанаасаа учраа хэлээд гуйлаа, төв рүүгээ ярьлаа өнгөрсөн одоо боломжгүй тушаал дээр тавигдсанаар л дипломонд чинь бичнэ гэнээ.
Ээ л дээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй, ядаж байхад сая хамгаалалтанд ороход дипломын эцэсийн хувилбараа аваад очиж байхад манай эрдэмтэн нарийн бичгийн дарга мэдээгүй л бололтой юм.
Гэрийнхэндээ хэлтэл ээжийн уурлаж байгаагээ. Намайг ч загнаж байна. Чи өөрөө өчнөөн хөдөлмөр гаргаж, том том доктор, профессор багш нараасаа зөвлөлгөө авч төлбөрөө төлж байж шударгаар хамгаалчихаад тэрийгээ өөрийнхөө диплом дээр тавиулах эрхгүй гэж үхсэн хатсан юм байдаг юм арайчигдээ хүний хөдөлмөр луйвардлаа гээд тачигнаж алдсан. Би мэдкү гэхээс өөр хэлэх үг олдсонгүй хэхэ.
Ээж тэгээд сургалтын алба руу өөрөө утсаар ярьж учирлаж гуйлаа л даа. Манай хүүхэд сургууль соёл, энээ тэрээ асуудалдаа гэр бүлийхнээ оролцуулдаггүй, бүгдийг өөрөө, бор зүрхээрээ болгоод өдийг хүрсэн, тэгтэл ийм асуудал босч ирээд бид оролцохгүй байж болохоо болилоо миний хөө гээд баахан ярилаа хэхэ. Гол нь энэ Төрийн бодлого, үүнтэй холбогдох асуудлыг судлах л гэж ажлаасаа гараад гурван сар гэртээ сууж дипломоо бичсэн, гэтэл биднээс шалтгаалахгүй асуудлаас болоод ийм дээрээ тулчихаад байна энээ тэрээ гэсэн юм байхаа. Сургалтын алба ч за бид дахиад лавлая, өөртэй нь яръя гэж байна гэсэн. Надтай яривал би юугаа хэлэх вэ дээ дэмий л бүлтэлзэж загнуулж байгаад гардаг юм уу яадаг юм одоо учраа олохгүй л байна. Урд нь хэл амтай төгсөж онцгүй дурсамж үлдсэн болохоор зүрх үхсэн шинжтэй кккэ
За ямартай ч диплом хэвлэгдээгүй болохоор учир нь олдох л байхдаа гэж бодож байна хэхэ.
За ямартай ч диплом хэвлэгдээгүй болохоор учир нь олдох л байхдаа гэж бодож байна хэхэ.
Aixtar l asuudal bna. Xynii yum xulgai xiisen bish dee, byltgenex xereggyi ee. Xiisen l yum chini xarin ch minii yum geed xamgaaldag gazar shyy dee. Amjilt!!!
ReplyDeleteХарин тийм ээ. Тэнхимээрээ орж батлагдсан болохоор бас өөрөө давхар хөөцөлдөж гүйх юм гэж ухаан санаанд орсонгүй. Ядаж сэдэв нь өөр байна гэж хамгаалалт дээр ЭНБ юу ч яриагүй болохоор мэдэхгүй л яваад байсан байна лээ.
ReplyDelete