Skip to main content

Юуны тухай биччихвээ?

Сургуулийнхаа номын санд.

Над шиг тайван хүн байдаг юм болов уу? Өөрийнхөө ажлыг хойш тавиад хүн амьтны гуйсан гуйгаагүй олон нийтийн ажил гэж гүйсээр байтал яажээнэ? Нөгөөдөр бэлэн байх ёстой дипломын ажлаа дуусгаагүй л сууж байна хэхэ.

Нэг жилийн өмнө бодож байсан юм, одоо бодохоор харамсаад үхэхнээ. юу бодож байсан гээч, энэ үлдсэн нэг жил бол бурханаас надад олгосон юм сурах алтан боломж, хугацаа, энэ хугацаанд л номын сангаас салахгүй юм шүү гэж бодож байсан. Тэгтэл тэр бодлоосоо хойш бараг номын санд суугаагүй явж байна. Ёоооё...

Номын сан пиг хүнтэй, суудал олдохгүй гэх мэт шалтгаанаас болоод бас их унтдаг нойрондоо харамч хүн чинь явсаар байгаад ингэж таарч байна. Ахиад л энэ жилийг англи хэлтэй дайн зарлаад яая даа гэтэл сурах жил гээд өөртөө тунхаглачихсан. Ноднин бас ингэж тунхаглаад сууж байсан тэгтэл байрнаасаа урагш огтхон ч хөдлөөгүй бүр дургүй хүрчихлээ.

Нээрээ манай англи хэлний багш нэг ах байдаг, ах ч гэж дээ залуу. Надад яагаад ч юм англи хэлний багш хүүхнүүд их таалагдаад байдаг байсан, харин амьдралдаа ганц удаа эрэгтэй англи хэлний багш харсан нь тэр, тэгээд ч тэрүү анхандаа багшийгаа яаж хүлээж авахаа мэдэхгүй гайхаад байдаг байсан.

Дээд талын курсын залуу надыг хөтөлж гүйж байгаад эмэгтэй багш хэцүү аашыг нь олохгүй эрэгтэй багш амар штэ гээд тэр багшийг сонгоод бүртгүүлчихсэн тэгтэл хамгийн хатуу, айхтар няхуур, залуу хүн гэхэд чанга багш дээр орж таарсан байсан хаха. 

Багш хичээлээ гоё, бас зальжин заадаг би бол байхгүй хичээл дээр нь унтаад, нүдээ нухлаад л, элдэв зураг мураг сараачаад л багшийн нүдийг хариулж байгаад ойр хавийнхаа хүүхнүүдтэй айлгүйтээд л суудаг байжүүлээ. Багш хөөрхий энэ хэд надыг яриад байна, юу ярьж байгаа болоо гээд бодоод суудаг байсан байхдаа олон айлгүй ятуу жиг жуг гээд энд тэндгүй шивнэлдэж инээлдээд байхаар ккк.

Хичнээн сайн багш ч гэсэн яагаад ч юм би тэр багшаасаа юм сурч чадаагүй, багшийн буруу биш, хөөрхий миний идэвхгүйнх эсвэл угаасаа надын багш байж таарахгүй хүн юм гэлүү хаха. Одоо дахиад хичээл ороосой, тэгвэл багшийн хажуугаас салахгүй ам хэлийг нь суга татах шахаад англи хэлийг нэвт шувт сурах юмсан гээд мэдрэлтээд байвуул хаха.

Он гараад нам жим сайхан байнаа. Энэ жил Гуталчин шигээ гадагш гарч сурмаар байна. Хмммм сурахаас залхсан хирнээ сурмаар санагдаад байхын, энд Монголд сурсан маань чамлагдаад байна, угаасаа юм сураагүй шахуу юм чинь гэлүү. кккк. Ямартай ч гадагш гарна, юм үзнэ, сурна, цаашилбал хүн амьтантай танилцана, сууна гэлүү ваааааааааахахахаххаха одоо Мишадаа алуулсаан тэр чэн харны тулам боол би өнгөрсөөн нтр лол.

Найзууд яахаараа надыг хүнтэй суусангүй гээд нүд үзүүрлээд байдаг юм болоо? Өөрсдөө бол манай Гилийн хатан шиг нөхөртэйгээ асуудалгүй сайхан амьдардаггүй штэ, байнга нөхөр эсвэл эхнэр тэглээ, ингэлээ, хэрэлдлээ, зодолдлоо, гэртээ хоноогүй, сүүлэрлээ, хоол хийдэггүй, хадмууд мангаа бла бла бла... гээд зовлон тоочоод тэгсэн хирнээ ганц бие надыг нь өө хөөрхий чи мээн яана даа нтр... шударга биш байна шүү.

Богионохоон бичлэг бичнэ гэтэл юу вэ? Дуустал унших хүн байдаг л байгаа даа асар том менежментийн болоод PR-ийн алдаа хийлээ гэлүү хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...