За тэхээр та нараар сонин юутай байна???????
Бас л асуугаад эхэллээ хэхэ. Надад хариулдаг нь бараг байхгүйштээ. Би гайхаад байдийм орсон гарсан хүмүүсийн үлдээсэн ул мөрийг харахаар надаас өөр Гуталчингаас өөр бас бус хүмүүс орж ирээд гарсан байх юм тэгээд та нар яагаад миний асуултанд хариулдаггүйм? агсан тавчий хаха.
Бичнэ гэж бүр хэлээ биш хуруу гараа "зажилж" гүйцдэг болж байх шивдоо одоо.
За би Монголд төрснөө их азтай гэж бодож байна. Та нар тэгж боддог уу?
Ээж минь намайг Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан...
гээд сайхан шүлэг байна цаана чинь. Монголоос өөр эмэгтэйчүүд нь эрх чөлөөтэй, сэтгэл тэнүүн хүсснээ хийдэг, тэгээд эцэг эхдээ эрхэлж өсдөг орон цөөн байхдоо.
FGM гэсэн нэр томъёоны жишээн дээр аваад үзсэн ч тэр... Ммммммм дэлгэрүүлж ярихаас айв. Монголчууд соёл, уламжлалаасаа шалтгаалаад ер нь охидоо элдвээр зовоодог ёс бараг байхгүй нь хичнээн сайхан. Бага байхад өвөө маань биднийг багад охидийн гэзгийг хурдан ургуулах гэж үзүүрт нь хүнд юм, олон хэлхээ зоос зүүдэг байсан гэж ярьж байсыг тарчилгаа гэхгүй юм бол охидоо багаас нь тарчлаадаг нийтийг хамаарсан ёсгүй оронд төрсөндөө бид азтай ля ля ля ля хэхэ.
Бусад оронд бол байнаа байна, урд зүгийхэн хөлийг нь хатаах, хүзүүг нь сунгахаас авхуулаад нөгөө миний дээр бичсэн FGM.
Уг нь бол соёлын олон төрөл зүйл, үндэстний уламжлалт соёлыг ойлгох, хүндэтгэх нь миний мэргэжлийн нэг хэсэг боловч энэ мэтсийг бол ойлгоод хүлээж авахад нэг л гэцүүмаа.
Сонирхоод байвал өөрсдөө FGM гээд ямар юм байдгийг нь хайгаад олоод үзнэ биз би бол айжээнэ... хэхэ
Comments
Post a Comment