Skip to main content

Жил жилийн "Болор цом"-ын сониноос

гэсэн цуврал нийтлэлийг тэсэн ядан хүлээж, уншиж байгаа. "Өдрийн сонин"-ын сэтгүүлч Гантулга гэж хүний нийтлэл.

Яруу найрагт дургүй хүнийг товчхондоо би ойлгодоггүй. Эх хэлнийхээ тансаг яруу, утга уянга бүхнийг яруу найргаар дамжуулан хүртэж, мэдрэх шиг санагддаг аа. Дан ганц яруу найраг биш утга, уран зохиолыг ойлгож унших, ойлгохгүй байсан ч амарч унших хичнээн сайхан гээч. Хаа нэг цамаан, ойворгон зан хөдлөхөөрөө Африкийн хэдэн халтар найзаа "адаглаад "Дон Кихот"-ыг уншаагүй хүнтэй би юугаа ч ярих билээ" гэж ад үздэг доош хийдэг хүн байна би хэхэ.

За хадуурчихлаа. Миний мэдэхийн мэдээ ороход минь зурагтаар "Болор цом" гарч аав ээжий хоёр минь хэдэн хүүхдээ аав ээжийтэйгээ цуг тойруулчихсан, гэртээ халуу дүүгтэл гал өрдөж шимтэн үздэг байсансан. Санаж байгаагаас нэг шүлэгч элэглэл шүлэг бичээд амьтан хүнийг инээлгэж байсан юмдаг. Сургуульд орохоос л өмнө шүү дээ. Нэг сахалтай хүн өөрийх нь тухай "худалдагч хүүхний шүүгээнд жоорлосон болор цом" гэлүү тиймэрхүү утгатайгаар уншсан элэглэлийг учиргүй жумагнаад сонсож байсныг бүүр түүрхэн санаж байна.

Харин ухаан орсноосоо хойш "Болор цом"-ыг дурлан хүлээсэн маань ерээд оноос эхтэй. Номонд аль хэдийн шимтдэг болсон ахуйдаа, нутгийн эгч улаан хацарт, хамраа мааждаг Ичинхорлоог амьтан хүн шуугиулан цом авч байсан цагаас л шүлэг шимтэнгүй уншдаг, сонирхдог болсон санагдана. 

Тэр үед залуу найрагчидын шүлэгтэй нимгэн ном гарч, тэрийг санаашран санаашран уншдагсан.

Архангайн Мягмарсүрэн найрагчийн Байрны хүүхэд, Сумын заан, Сумын эмч, Зах, Гэзэгтэй Даржаа гэхчилэн шүлгүүдээс авхуулаад 

Үнэндээ сэтгэл минь энд удаан тогтохгүй л байна
Үеийн чамайгаа орхичихоод холоо явчихдаг ч юм билүү
Ичимхий оддын дальдчаанд бодлын сүүдэр гатачсаар
Эргээд ирэхэд минь чи намайг санаагүй байвал яанаа...

Тэр өдрийн тэнгэр дор
Эргээд нэг зогс юу
Талхны булан тэврээд
Дотуур байраа зорь юу... гэж дахин дахин уншсаар нэг мэдэхэд цээжилчихсэн байдаг байлаа.

Болор цомын наадам уншсан шүлгүүдээс Бавуугийн Лхавгасүрэн, Цоодол, Хулан, Ичинхорлоо, Доржпалам, Бадарч гэх мэт хүмүүсийн шүлгүүд сэтгэлд хоногшиж үлджээ.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг хүн нь сэтгүүлч, "ярилцлагын" Бадамдоржийн Ганчимэг.

Хүмүүс санахгүй байж магад, гэвч би санадаг аа. Тайзан дээр халимаг үстэй, төдий л махлаг биш бор бүсгүй эршүүдхэнээр тэв тэвхэн алхалсаар гарч ирж богинохон шүлгээ уншаад буцан сууж байсан юмдаг. Тэр богинохон шүлгийг нь ч зах зухаас нь санадаг.

Дэмий л нэг үнсэлт
Увайгүй яанаглалын дараа
Дэндүү тайвшрал
Урт шөнө ирлээ
Дэрэн дээр үсэн ширхэг
Ганц нэгхэн байна
Дэврүүн хүсэл
...................................
Гарцаагүй алгаа гэж. Тэр цэг тавьсан ганц мөрийг нь харин би санахгүй байгаам хэхэ. 

Энэ жилийн Болор цом ямар нэгэн өгөө авааны найраагүй болж, хэн нэгэн шүлэгч сэтгэлд шингэсэн сайхан шүлгээ уншиж яруу найрагт дуртай хүн бүрийг баясгаасай. 

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...