Skip to main content

Шив шинэ нээлт

Шив шинэ нээлт нэгийг хийгээд ээ. 


За тэгэхээр ийм байна. Өөрийнхөө тухай бүгдийг дэлгэе л дээ хэхэ.

Энэ эмэгтэй үзэсгэлэн төгөлдөр, эрх танхил, хянуур тачаангуй чанарыг агуулдаг, ерөнхийдөө дуугvй, бие даасан, хариуцлагатай даруу төлөв зантай. Зожиг. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггvй. Гэхдээ гэнэт уур нь хvрвэл замд дайралдсан бvгдийг арчаад өгч болох талтай.
Бодсон санасан зvйлээ хэзээ ч орхидоггvй зорилгодоо хүрэхийн тул уйгагvй хөдөлмөрлөдөг уран зураг, дуу хөгжимд уярамтгай, гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үнэнч бөгөөд тэвчээртэй, Мөн алдартай хvмvvсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. 



Энэ эмэгтэй бол эр хvний эрж явдаг зан чанар бvгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэр сэтгэлийн гvн мэдрэмжтэй, гуалиг биетэй үзэсгэлэнтэй бөгөөд гялазсан эрчүүдээр хvрээлvvлж байдаг. Түүнд сайхан хувцас сайн вино, цэцэг жимс гэх мэт тансаг зvйлс таалагддаг. Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Тvvнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хvн тvvнд өөрийн эрхгvй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хvн тус бvрээс асар их таашаал авч чадна.



Олон сайн чанартайн нэг жишээ бол хvмvvсийг байгаагаар нь хvлээж авах билээ. Ямар ч хvнтэй эв зvйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн тvvнд таалагдахгvй бол шууд л зугтаачихдаг. Дайснуудаа огт үл тооно. найзууддаа насаараа vнэнч.



Гал тогооны ажилд тvvнийг хэн ч гvйцэхгvй. Спорт хувцас өмсөх дуртай. Түүнд эсрэг хvйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггvй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгvй наазгай байдалтай, хайр дурлал нь маш урт хугацаагаар үргэлжилнэ. Үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна.

Тэр хайртай эрээ үргэлж сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Хамтрагч нь түүнийг үргэлж магтаж, өдөр бүхэн дурладаг гэдгээ харуулах юм бол тэр баярлана. Тэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.

Гол зан чанар нь хайртай хүнээ зөвхөн өөрөө л сонгодог, хэний ч нөлөөнд автдаггүй. Сонгосон хүнтэйгээ ямар ч нөхцөлд аз жаргалтай байж чаддаг: Хайрыг нь татах хүн гарч ирэхгүй бол тэвчээртэйгээр насан туршдаа хүлээж чадна...

Зээ энэ бүхнээс дүгнээд үзэхэд би нь сэтгэлд хүрсэн хүн тааркү байгаа тул тэвчээртэйгээр хүлээгээд, насаа барах гээд дээр бичсэн хамаг сайн сайхнаа хав дараад хэнд ч зориулахгүй ашиглахгүй өнгөрч байна гэсэн нээлт гаргалаа шив дээ мөн үү хэхэ.

Ямар ордонд төрснийг та нар бараг гадарласан байхаа тэгээд надтай адил ордонд төрсөн хүмүүс ихэвчлэн ганцаар явах юм байна бас хоёрдахь нээлт шүү хэхэ. 

Comments

  1. ymr ordiin bi lav medsengui kkk. zarim neg heseg yg ooriinhoo tuhai unshaad ch bh shg kkk ghdee suuliin uyed gants bie career saitai yavaa gantsaar amidralig iluud uzegsed, genius zaluugaas bombog zalgiad chimeeguihen ulddeg busgui ih boljee gj...

    ReplyDelete
  2. Тэр ч тийм шүү манай найзууд ухаантай гайгүй хүнээс ганц хүүхэд олоод авчих тэгээд чамд өөр юм хэрэггүй гэж хэлдэг юмаа. Гайгүй эрэгтэй найзууд болохоор надаас хүүхэд авах уу гээд л хэхэ. Taurus шүү дээ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...