Skip to main content

Ариухан чамайгаа алдахаас айдаг.

Өнөөдөр гоё үдэш байлаа. Өдөр номын санд очиж суусан. Одоо чинь номын санд суух гэцүү болцым байштээ. гувцасаа өлгүүлэх өлгүүр олдкү ороод суудал олдкү гэх мэт гэхдээ хэзээ л номын санд суух амархан байлаа даа хэх.

6 гэж тараад л гэрийн зүг. Цонх руу байн байн хялалзаад гадаа цас орж байх шиг байна сайхан алхана даа замаараа Гандан орох юмшүү цастай өдөр Гандан гоё байх энэ хүнд гомбүүдрээ яанаа гэхчлэн бодож суусаар гарсан. Ядахнаа ганц буудал алхаж байгаад сууна гэж бодож явсаар бүр халуураад гэртээ хүртэл алхцан хэхэ. Романтик хүн чинь хэцүү юм энэ тэр гэлүү хэхэ. 

Цасан бударсан өвлийн үдэш
Чам дээр би очно доо
Царайлаг төрсөн чи минь харин
Инээмсэглэнхэн ирнэ дээ... гээд л энэ дууны үгийг би хугас ч гэсэн мэддийм штэ. Тэгээд тэрийг л дотроо үглээд алхаад хэхэ.
Халтиргаа гэж аймаар байна лээ гэхдээ дажгүй ээ, уулын гуталтайнхаа хэргийг харин ч нэг гаргах шивдээ. Баяка нөхөртэй хүүхнүүдэд, манай найзын авгайчуудад хаа нэг дотроо атаархаад л эднүүс эдийн сайныг өмсөж, амттатын дээдийг идэж, өвөл боллоо гээд зутрахгүй зуны шахуу гувцастай гараад дулаан машин бэлэн над шиг хөлдөж үхэхээс айж пөөнийхүй амар юмдаа гэж бодож явдаг байсан хүн өнөөдөр анх удаагаа би  ч тэднээс азтаймдаа ийм сайхан өдөр дураараа алхаад л хэрэв тэдэн шиг дандаа машины кабинд давчдаж явбал гэцүүм гэж бодлоошив хэхэ.

Машинтай бол сургуулийн гадаа хаяад алхалтай нь биш галбирийн галтиргаа хийгээд л хараалаа бараад замт түгжирч гэрийн бараа харах байсан байхоо.

За за замаараа гар утсаараа дарсан хэдэн зургаа шахчий хэхэ.

Зам зуур хальт дарсан зураг.  Цас ч бударч байна даа

Гандан даа. цаана нь Зурагтын гэрлэн цамхаг

Лам нар шүү дээ

Хуучин кино шиг л хэхэ

Өндөр Жанрайсэгийн сүм , суврага.
Аа харин тэр гозгор юм нь хүслийн мод билүү?

Гэрэл туссан хэсэг нь

Надад бол энэ айлын гэр л баймаар санагдаад байгаам

Гар утсаар алхаж байхдаа авсан болохоор ийм муу гарцан байгаам. Ганцаараа хүн чэн тухтайхан зогсоод зураг авч болкү хажууд заавал нэг хүн ирчих гээд байхымаа. Юун хэрэгт дуртайм, эмэгтэй хүнийг ганцааранг нь тайван явуулчихгүймаа хэхэ.


Энэ дуу намайг залуу байхад хит болж байсан энэ клипэнд загвар өмсөгч Түмэнжаргал хөтлөгч Анууштай цуг тоглодог доо.

Comments

  1. Wow, jinxene saixan dursamj sergeelee.

    ReplyDelete
  2. Ymr goyo hargdaj bnaa ghdee ih haranhui bn shuu iim Bhar chn Hun ailgui yhv de te tsas ymr goyiin bee.

    Huushee chi ter huuhnuuded bitgii ataarhoo Ted chn goyoj goodhoo l medhees tolgoi gj oilgoi amidrah chadvar muutai uls sht kk. Ooroo hicheevel hunii bish ooriinhoo mongoor hussenee edleh blmj bidend bii

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...