Мэргэжлийнхээ тухай бас мэргэжилтэйгээ холбоотой зүйл эндээ огт бичдэггүй хүн л дээ би. Хувийн жижиг сажиг зүйлсээ өдрийн тэмдэглэл маягаар зүгээр бичиглэдэг. Гэхдээ надад тохиолдсон зүйл бас энд бичигдэж орж байгаа юм чинь энэ бичлэг албаны, мэргэжлийн биш болж байнаа хэхэ.
Та нар дуулсан байлгүй "Мянганы хөгжлийн зорилт" гэж.
Хаа сайгүй ийм нэр томьёо бичигддэг болоод олон жил боллоо. Энэ чиглэлээр ч олон баримт бичгүүд зохиогдож, байсхийгээд л мянганы хөгжлийн зорилтод суурилсан "Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого" гэсэн сүртэй гарчигтай зүйлс чих дэлсээд байдаг даа.
Анхлан энэ "Мянганы хөгжлийн зорилт" гэсэн үг төр засгаас улбаалан манай салбарт орж ирж байхад би дотроо жигтэйхэн сүртэй том, орчуулж дуусахгүй хэдэн зуун хуудас баримт бичиг гэж төсөөлдөг, тэгээд над мэтийн хүний толгой хүрэхгүй л гэх ухааны юм бодож байсан удаатай.
Тэгтэл үнэндээ яг тэр "Мянганы хөгжлийн зорилт" нь үнэндээ найман зорилго байдаг штэ. Тэгээд тэр найман зорилго нь дотроо бас зорилт агуулаад үндсэндээ 15 зорилт болж байгаам. Би бас мэр сэр хүнээс асууж үзсэн. "Мянганы хөгжлийн зорилт" гэж мэдэх үү? дуулсан уу? гэж асуугаад хариуг нь харж байхад ерөнхийдөө гайгүй боловсролтой нэгэн ч гэсэн анх миний төсөөлж байсантай адилхан их чухал нүсэр бичиг баримт байдаг гэж ойлгоод яг юу вэ гэдгийг асууж, сонирхож мэдэхээс халшраад тойроод яваад байдаг байгаам.
Монгол улсын хувьд гэвэл анхлан 2005 онд 9 зорилго 22 зорилттой баталж мөрдөж байгаад сүүлд 2008 онд шинэчилж 2 зорилтыг нэмж 24 зорилттой болж хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа гэдэг.
За та нарт хэрэг болж магадгүй холбоотой линкүүдийг нь оруулчихлаа хэхэ.
Мянганы хөгжлийн зорилго, зорилт нь энэ байна
Аа харин Мянганы Хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого
Тэгээд дээр нь нэмээд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг тооцох шалгуур үзүүлэлт нь
Сонирхсон нэгэнд нь хэрэг болдог байхдаа.
oor dahiad oshoo ajlinhaa tuhai :D
ReplyDelete