Хаачаа ч үгүй гээд асуултандаа хариулъяа. Сүүлийн өдрүүдэд нетэд орох цаг зав хомс байлаа дээр нь муу дээр муу муухай дээр улцан гэгчээр ширээний бас гар компьютерт вирус халдсан бололтой local area connection нь "алга болооский"
Аз болж ах урд шөнө ширээний компьютерээ янзалж тохиргоог нь өөрчилж байж холбох шив дээ.
Харин миний муу нөүтбүүк засал авахгүй гар мухар хүн сууж байна. Хичээлийн олон зүйлсээ бичмээр байдаг нөүтбүүкээ тэврээд номын санд суухад уг нь интернет нь их хэрэг болдогсон.
Дээр нь энэ нэг ханиад. Хүмүүстэй адилхан хэд хоног эвгүйрхээд эсвэл халуураад ханиадаа дуусгачихна гэж байдаггүй надад ханиад халдвал дор хаяж 1 сар орчим салахгүй зууралддаг хачин. Ээж болохоор хөдөөгөө голохоор тэгдэг юм хотын хортой агаарт дурласын чинь шан гээд байдаг хэхэ. Утааны л харшил шиг байгаам. Гадгаадад очихоор хамрын ханиад хүрдэггүй байж Монголдоо байхаар ханиадтай хүзүү сээрээрээ хэлхэлдээд салахгүй хачин хүн байгаам би нь.
Эм уугаад ч нэмэргүй аяндаа эдгэхээ хүлээгээд баргар царайлаад нусаа гоожуулаад явж дээ.
Он гараад яажшуухан амрах, жаргахаа төсөөлж чадахгүйнээ хэхэ

Comments
Post a Comment