Skip to main content

Ядуу хүнээс хэрүүл салку хэхэ

Хүн ядуу байж болохгүй юу айн? гээд л мэдрэлтээд түмэн олны нүдний өмнө нусаа татаад бээгий бичээд сууж байна ямрав?

Хотын төв номын санд очиж сууж хичээлээ хийсийм уг нь тэгсэн хүйтэн гэж яаваа ханиадтай дээр нь хүйтэн газар нусаа татаад байн байн жо руу гүйгээстэй хммм. Яджийхад танхимд цүнк авч орж болдоггүй байхгүй юу тэгээд л хамаг юмаа орхиод хар гомбүүдрээ тэврээд утас түрийвчээ дээр нь тавиад орцын тэгээд халаас байхгүй хүн чэн нөгөө жо орох болгондоо утас түрийвч салфеткагаа тэвэрч гүйгээстэй түй чё..

Сургуулийнхаа номын санд суух гэтэл өнөөдөр арай холдоод дээр нь ашиглах гэсэн ном хотын номын санд уншлагын танхимаар уншуулна гэсэн байхаар нь ойроор нь тэнд суусийм хэхэ.

Сүүлдээ тэснэ тэснэ гэхэд энэнээс илүү яаж тэсэхэв гарч гүйгээд Comp Land орж найзын булангаар шагайтал алга дүүд нь учраа хэлж хар гомбүүдрээ үзүүлээд шинээр adapter install уншуулаад бөөн баяр бурхан гончигсүмлаа... 

Хөөрч баярласан хүн ходоодныхоо цаагуур юм олж чихэнгээ хичээлээ амжуулах гээд их дэлгүүрт ирж суугаад хооллонгоо нэтэд орох гэтэл ээ бурхаан гомчигмам мээн ядуу хүний зовлон яасан дуусдаггүйм... 

Миний муу хар чэн хуучин бүр хуучин камер мамер байхгүй за тэр ч яахуу гэтэл бүр батарей байдаггүй эд байхгүй юу. Байнга утсаар нь хананаас уяж байж л ажилуулна хэхэ.

Тэгсэн их дэлгүүрийн ажилтан хүүхэн майр бүдүүлэг шууд давхиж ирээд асуулгүй салгаад шидчих юм. Та яасан бүдүүлэг хүн бэ хэлэхгүй яагаав гэтэл энд угаасаа залгахгүй яах гэж залгасан юм энэ тэрээ... Цаана чинь хүмүүс залгаа л байгаам бишүү та ямрыг нь ингээд ямрыг нь ингэдэггүйн бла бла гэсэн баахан хялалзаж цэхэлзэж байгаад явав. Тэсээд байраа сольж багананы хажуугаас хайрыгаа уяж байгаад үзэж алдах гэтэл бас хажууд нэг эгч ирж суучихаад үглээд салахгүй, наадхаа салгаадах би утсаа цэнэглэе бла бла бла...

Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй л гэгч болжийх шивдээ хэхэ. Тэгээд уурандаа гүрийгээд хичээлээ хэдэн мөр ахиулсан болоод шал дургүй хүрээд хэрүүлээ энд бичиж суух шив дээ.

Одоо нусаа чирээд гэрийн зүг гэдэн годон л болдог байхдаа.

Comments

  1. Иш хөөрхий. Гэцүү ч юм аа даа. Шогшров.

    ReplyDelete
  2. Гудиггүй эр Харин тэх. Амьдрал ийм дээрээ амттай гэдэг бишүү?

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...