Өнөөдөр сургууль орчихоод буцангаа жаахан алхмаар санагдаад алхаж, бас ганц нэг дэлгүүрээр шагайж үзлээ.
Шинэ жилийн уур амьсгал ямархуу байгааг тандах гэсэн нь тэр хэхэ. Гадуур нээх шинэ жилийн уур амьсгал ороогүй байнаа. Дэлгүүр хоршоо л харин шинэ жил гэж үйлчлүүлэгчдээ татахын тулд ажиллаж байна уу даа. Би угийн дэлгүүр орох дургүй хүн, ярвайж ярвайж арай чүү ганц хоёр дэлгүүрээр шагайгаад бараг зугтааж гарч гэртээ ирсэн хэхэ.
Гэснээс мөнгөтэй хүүхнүүдэд бол ч шинэ жилийн хувцсаа хаанаас ч ямар ч төрлөөр сонгож худалдаж аваад өмсөж болох юм шиг санагдсан шүү. Нэг үеэ бодвол төрөл төрлийн, сонголт арвинтай, чанартай бас үнэтэй хувцас хаа сайгүй байдаг болжээ.
Хэдэн зураг утсаараа дарсанаа бас оруулчихъяа.
 |
Сүхбаатарын талбай, Төрийн Ордон хавиар шинэ жил
сураггүй ээ.
|
 |
Зориг агсаны хөшөө. Өрөвдөлтэй ч юм даа
Нэг хэсэг ард нь эмэгтэйчүүдийн хавчуургын сурталчилгааны
зураг тавиад бөөн хэл ам үүсч байсан. Тэрийг бодвол
энэ самбар арай дээр ч юм уу. |
 |
Замын цагдаа нар шинэ жилийн үеэр өвлийн өвгөн аавын
хувцас өмсдөг тэ?
Одоогоор арай л өмсөөгүй байна лээ хэхэ |
 |
Цэргийн хэдэн хар хүн урд алхаж байсан.
Жирийн үед ч жагсаалаар явдым байна штэ эднүүс |
 |
| Оросын элчингийн хашааны гадаах мод |
 |
| Улсын Их Дэлгүүр аль хэдийнээ сүлд модоо зассан байгаа |
 |
| Улаанбаатар Их дэлгүүр. Нэг л эл хул бүүдгэрдүү ч юм шиг |
 |
| Улаанбаатар Их Дэлгүүрийн нэг давхарт ийм хэсэн байна |
 |
| Гэр ахуйн барааны дэлгүүр сонирхсон нь хэхэ |
 |
| Энэ зураг хөөрхөн санагдаад. Шинэ жилтэй холбоотой |
 |
| Хэлбэр хийц нь давгүй юм билээ. Харин дотор нь онцгүй |
Тэгээд л дэлгүүрээс гараад автобусанд суугаад гэртээ хүрээд ирсэн. Ирээд нет ухаж жаал жуул юм харсан уншсан, ээжээс эм гуйж уусан, дугхийсэн, босоод цуйван хийсэн, идсэн буцаад жаахан хэвтсэн, тэгээд босоод чацаргана буцалгаж уусан.
Тэгээд нэг мэдэхэд энд, энийг бичээд сууж байна хэхэ.
Beegiid like. Ayaga bas taalagdaj bna. Tiim komooroo yamar ynetei bsiin? Bi bas delgyyr xesex durgyi ee. Tegeel zalxuuraal, xexexe. Shine jileer ger byleeree iim ayagaar goyovol xuurxun sanagdaad.
ReplyDeleteih buudger ongo muutai utaatai haragdaj bgaa ch zuragnuudiig n uzeed shn blaa byrlalaa. ayaga tavag chn ymr goyiin be minii hobby bn sht kk
ReplyDeleteТэр аяга таваган дээр 15.000 гэсэн бичиг байсан билүү дээ. Би комоороо л гэж ойлгосон гэхдээ үгүй байж магад өөр бусад аяга ер нь дангаараа 5000, 6000 байсан л даа. Энэ нөгөө Hi юу билээ Солонгос гэр ахуйн барааны дэлгүүрт байсан хэхэ.
ReplyDeleteMR nmg toogooch kkk
ReplyDeleteХэхэ би та хоёрт хавсаргаад л хариу биччихлээ гэж бодсон штэ. Гуталчаан чамаас өөр хүн манайд бараг ордоггүй сээгий үлдээдэггүй болохоор миний хариу бүр чамд хамааралтай гэхэд даваадуулсан болкү байх хэхэ
ReplyDelete