Skip to main content

Нэг ийм юм боллоо

Уртаа юм бичий байз. Манай нэг хичээл 6 хагаст орох байсийм. Өчигдөр өвлийн гувцсаа гаргасан. 2008 оноос хойш өмсөж байгаа пельник л дээ хэхэ.

Өдөр хичээлдээ явахаа хүлээн гэртээ суунгаа ээжтэй ярих далимд өөрийгөө гувцас муутайг гайхаж өдий насанд жаахан охин шиг пельник, уулын гутал, жинсэн өмднөөс өөр өмсөх юмгүй над шиг муу гувцастай хүн манай сургуулийн охидууд дотор байхгүй, хамт сурдаг охид надаас олон дүү ч гэсэн ажил хэрэгч гувцасладаг бла бла бла урт түрийтэй гутал авий, маргааш очих арга хэмжээнд юу өмсөж очноо бла бла бла...

Тэгсээр байгаад хичээлийн цаг болоод гарч гүйгээд очихгүй хаачихав. Ангийнхан байдаггүй ганц охин л байна. Багш та нар бусдыгаа цуглуулаад хүрээд ир, ганц хоёроороо ирэхээр чэн би хичээл заамаарүй байна гэсэн гээд бид гарахдаа ойрхон газар ажилладаг хоёр охин дээрээ очиж жаал суугаад багшийн хэлснийг яриж мариад дуусаад гараад гэрлүүгээ явахгүй юу. 

Цаг уг нь гайгүй яг 9 болж байсан, урд нь би нь орой үдэш 11-ийн алдад ганцаар яваад харьчихдаг байсан болохоор гайгүй байна даа гэсэн шүү юм бодоод нөгөө охиноосоо буудал дээр салж том автобусанд суулаа. 

Бус дотор мэр сэр хүнүүс над руу хараад л байхым, ханиадтай тэгээд амны хаалт зүүцэн хүн л байгааз гэсэн юм бодоод. Тэгээд гэрийн хажууд буудал байдаггүй болохоор нэг буудал гарангийн наана буугаад алхаж харина гадаа цас орцон их гоё байна гэж төлөвлөсөн элдэв юм бодож байсан болохоор тэгсгээд мартчиж.

Буугаад зам дагаад гэрийн зүг алхаад байлаа. Малгайгаа дарж өмсөөд элдэв юм бодоод л. Хажуугаар хүн амьтан зөндөө бас гэрэлтэй гудам болохоор элдэв юм анзаарсан ч үгүй.

Цас ороод алхаж явахад сайхан байсныг хэлэхүү гутал мутлаа чирж цас онгичиж өшигчиж өөрийгөө зугаацуулаад л алхжийлээ шүү. Тэгсэн гэв гэнэт хажууд нэг машин ирээд зэрэгцээд явдын. Гайхаад би такси барих шинжгүй  л яваа даа гэсэн шүү юм бодоод толгой өргөөд хартал машины шил буугаад жолооч нь ихэд шимтэнгүй нүүр өөд харснаа толгой өндийлгөхөөр маск зүүцэн байгааг хараад хурдаа нэмээд ухсгээд явцан хэхэ.

Тэгэнгүүт л пээээ би чэн яаж алхаж гишгэж яваам энэ хүн намайг гостуу гэж харлаа гэж бодоод шалавхан зам хөндлөн гараад гэрийн зүг гэдэн годон. Тэгсэн бас гурван залуу замд миний ардуур зам хөндлөн гарчийнэ. Хальт хартал надаас хойгуур өөр тийшээ зүглээд намайг анзааркү бас өөдөөс өөр бусад хүмүүс, эмэгтэй улсууд явж байсан болохоор санаа амраад цаашаа явж байтал хүн яваагүй цэвэр цагаан цас таардийм. 

Дотроос юу гатгасийм өөрийгөө зугаацуулаад танкны мөр гаргаж алхаж бас цас өшигчиж бужигнуулаад алхаж байтал гэв гэнэт хажууд хүн гараад ирэхгүй юу. Цочоод хартал нөгөө гурван залуу чэн ойрхон ирцэн нэг нь бүр тулаад ирцэн байна. Тэгсэнээ хүүе охион гэснээ маск зүүцэн байхыг хараад тэнэгэлзээд. Би ч шууд цакилгаанд цохиулаад шалавхан холдож гэр лүүгээ алхаад эхэлсэн. Нөгөө гурав чинь салку ардаас дагаад байх юм. Тэрүүхэн зуур олон юм бодлоо. Одоо яанаа зугтааж гүйх үү? надаас авах юм байхгүй, зугтаавал элддэг юм бол уу гэж бодоод мэдээгүй царайлаад хурдан хурдан гэрийн зүг алхсан. 

Уг нь бол орон сууцны хороолол дундуур л яваад байгаам. Гэрэлтэй хир нь хүн амьтан алга. Би нь сандраад машины замын голоор л алхаад ашгүй нэг машин гарч ирэхээр нь чанх урдаас нь гэрэлд ороод алхцан нөгөө хэд чинь овоо хол хоцорч байна. Нөгөө машин өнгөрөөд явтал бас дахиад юу юугүй гүйцээд ирлээ. Ойрхон нэг машины гэрэл дөхөж байгааг хараад бас л чанх урдаас нь алхаж байтал нэг залуу нь гүйж ирээд ардаас татаж зогсоогоод хүүш хүргээд өгөхүү, явах уу гэнэ. Өөдөөс нь хариу ч хэлсэнгүй машин яг тулаад ирэнгүүт шууд машины хажуугаар гараад гэр лүүгээ алхаад амьхандаа гүйцэгдэхгүй санаатай. Гэр ч ойртоод нөгөөдүүл жаал эргэлзэж байгаад ард үлдсэн. 

Ёх гэж ойрд ингэж айж эвгүйрхсэнгүй. Гэрийхэндээ хэлсэнгүй санаа зовоохын нэмэр. Тэр залуус уг нь залуухан 25 хүрсэн үү гүй юу гэхээр байсан л даа. Тэгээд бодтол хэдэн жилийн өмнө бол байнга иймэрхүү юм тохиолдох гээд байдаг. Орой үдэш ганцаар явахаар заавал ямар нэг залуу хоргоох асуудал гараад айгаад хүн амьтнаар хүргүүлдэг тосуулдаг байсан юм байна одоо л санав хэхэ. 

Харин сүүлийн 2-3 жил өөрөөр хэлбэл найзаасаа салаад синглэ болсоноос хойш хүн амьтантай уулзаагүй болзоогүй навсайсан гувцас өмсөж явдаг намайг ч элдвээр хоргоогоогүй болохоор тас мартсан байна шүү хэхэ.

Одоо тэгээд тэр  амны хаалт, жаал охин шиг пельник энэ тэрдээ буруу өгөөд байж байна. Гэхдээ гоё гувцас авах гэхээ больё оо яшиг. Гоё лэди болчихвол би чэн автуусаар л явдаг хүн ганцаараа гэр лүүгээ санжигнаж яваад дахиад ийм юм олон таараад эхэлбэл ээ бурхаан би муужраад уначих байх хэхэ.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...