Хоол болтол шийр зугаа гэдэг тэ? Хоолны мах гэсэх хооронд өнөөдрийн сонин хачнаа бичээдхэе.
Гэрээсээ гарах хэрэг гарсан нь сургууль орж ном өгч иргэний үнэмлэхээ авах учир байлаа. Ирэх бүтэн сайнд бид нар шалгалт өгнө тэнд иргэний бас оюутны үнэмлэхгүй бол оруулахгүй гэсэн юмоо. Шалгалтандаа бэлдэж гавьсан ч юмгүй л байна хмммм.
Тэгээд автобусанд суухаар муужирч уначих гээд ч байх шиг. Хачин болоод халууцаад хоолой давчдаад нулимс гарах гээд бушуухан буусан. Алхсан нь надад хамаагүй амар л даа. Бага зэрэг жиндсэн ч гэсэн гоё дулаахан өдөр байна лээ.
Замаараа АТМ орж дансаа шалгах гэсэн гүй ээ манайхан юун хэрэгт дуртайн хүн мөрлөж налж байгаад л учиргүй дайрч хамт миний дансыг шалгаж мөнгө авах шахах юм. Хүний дансны код, мэдээлэл зэрэгийг мэдэх гэсэн санаагүй ч гэсэн тэгж бүдүүлгээр хүний хувийн асуудал руу дайрах нь муухай штэ.
Би лав урдаа байгаа хүнээс жаахан зайтай хүлээж байдаг даанч улсууд тэхээр шууд улаан цайм урдуур дайрчихдаг юм. Тэгээд ард нь шил рүү нь ширтээд зайгүй зогсохоос өөр аргагүй. Миний ээлж болохоор ард байгаа улс хоёр талаас учиргүй өнгийж харна эсвэл элдэв юм хэлнэ зааварчлана би бантаж нууц дугаараа буруу хийж энэ тэр.. бухимднаа бас.
Замдаа буучихсан хүн чинь яахав сургууль руугаа алхангаа Сүхээ ахын талбайгаар хөндлөн туулсан. Ер нь би улсынхаа төв талбайгаар алхах их дуртай ч тэ. Цэлгэр бас машин тэрэг байдаггүй болохоор эргэж хялалзахгүй тайван амгалан ийш тийш хараачилсан шиг алхах гоё оо.
Цэцэг навч болсон хүмүүс ордны гадаа зогсож байхыг хараад юун улс вэ гэж хэрэгт дурлаж харж байгаад шагнал гардаж байгаа улсуудыг хүлээж байна гэж таамаглав, өнөөдөр чинь улс тунхагласны битүүн тэхээр олон хүн шагнал гардах ёстой гэж тооцоолов. Гүй ээ би тагнуулч болохгүй яаваа гэсэн лол хахаха.
Ордны аль хаалгаар шагнал авсан улс бууж ирдэг, хэрхэн яаж тосч авдаг, тэр үед шагнал авч байгаа хүн яах ёстойг судлах хэрэгтэй гэж бас бодоодхов. Хэзээ нэг цагт би тэгээд дотны хүмүүсээ гадна нь хүлээлгээд шагнал авах юм чинь дээ. Хэн яасан гэж шагнал өгөх юм бөө мэд гэхдээ л төрөөсөө шагнал авмаар байгаа хүнийг яахын тэ? Хөдөлмөрлөөд байвал авах ч юм билүү хэхэхэ.
Жаахан хүлээтэл нөгөө шагнуулсан улс нь гарч ирдэггүй, тэгэнгүүт за яршиг ямар миний ах дүү, танил найз хамаатан садан байгаа биш бурхан намайг шагнал авах өдөр л ямар байдгийг биеэрээ үз гэж байгаам байна гээд орхиод алхцан хэхэ.
Сургууль орж гялс номоо номын санд нь бүрэн бүтэн, осол эндэгдэлгүй хүлээлгэж өгч өөрийн зурагтай үнэмлэхээ олж аваад гараад гэрийн зүг сажилж эхэлсэн чинь ходоод хоол нэхээд тархи хариуд нь чи юу идмээр байна гэртээ хүртэл тэсч чадах уу гэсэн ходоод дурамжхан байнаа. Би хөндлөнгөөс тэр хоёрын харилцааг ажиглаад мэдээгүй царайлаад гээд сулиарчий хэхэ.
Гэхдээ мань хоёрын санал сайхан нийлж замд таарсан Монгол хуушуур орж төмстэй хуушуур хоёрыг аяга цайтай авч хоёулаа нийлээд намайг чувганц царайлуулж байгаад эд бад хийсэн л дээ.
Гараад замаараа дахиад АТМ орж дахиад үл таних хүмүүст дансаа дэлгэж харуулж байгаад таван мянган төгрөг сугалж аваад тэрийгээ үрэхээр Бөмбөгөрийн зүг бөмбөлзтөл жороолсон за за худлаа жороолоогүй автуусаар явсан хэхэ.
Үсний замагтай тос, хагас хэл чацаргана аваад нөгөө цоо шинэ таван мянгат дээрээ түрийвчэнд байсан хамаг мөнгөө нэмж сэгсрээд гэрийн бараа харлаа.
Гэртээ ирэнгүүт авчирсан чацарганаасаа хэсгийг буцалгаж үнэрт нь нүд амаа талимааруулж байж уучихаад оройн хоолонд тахианы махан шөл хийх гэж байнаа. Хоол болтол шийр зугаа энийг уншаад сууж бай ок.
 |
| Төр Улсын маань ордон энэ байна |
 |
| Намайг шагнал авахаар та нар ингээд хүлээгээрэй за |
 |
Өндөр сайхан байшинтай
Өргөн сайхан талбайтай... |
 |
Маргааш нээлтээ хийнэ гэнэ Үзэхсэн гэсэн ч хамт үзэх
хүн санаанд орж ирдэггүй дараа л үзэхээс |
 |
Нэгдүгээр байр нь хорин сая гэсэн үү? Гэхдээ очсон
бүтээл бүр ардын намын өмчлөлд шилжинэ гэсэн штэ
Таньдаг хүнээ шалгаруулаад танихгүй мань мэтийн
хүмүүсийн бүтээлийг бол зүгээр л үнэгүй авах нь байна |
 |
| Энд тэндгүй сурвалжлагч нар ярилцлага авч байна лээ |
 |
| Шангри Ла билүү өндөр байшин модоо дөнгөж зассан байна |
 |
| Улаанбаатар Зочид буудал модоо засч эхэлж байнаа |
 |
25нд буюу өнөөдөр дуусах юм байна. Бүтэн сайнд
орой очиж сөгнөсөн айрагнаас нь дундруулмаар л... |
 |
| Чавка царайлсны буруутан нь хэхэ |
muudlaa muudlaa muuriin baishin shatlaa bi chmd gomdjiin shuu buh beegiig chn shimten unshdag mhl-d ochihooroo uulzah hunii toondoo oruulaad bdg tgsn chi nmg tooj seegiind min hariulku um daa
ReplyDeleteto dear Gutalchin Хүүеээ би түрүүхэн хариу биччихсэн штэ олж уншаагүй юм уу? Баларсан юм түүхий төмс идлээ төмпөн дотор баалаа болчихож байгаамуу? Яана л даа хайраа.
ReplyDelete