Skip to main content

Хоёулахнаа...

Хүмүүсийн хүсэлтээр уншиж байгаа номоосоо хэдэн шүлэг оруулчихъя. Бас зохиогчийн эрх зөрчиж байгаадаа хүлцэл өчих нь зүйтэй байх. Гэхдээ номыг бүтнээр нь оруулахгүй гэдгээ бас амлая!


Бавуугийн Лхагвасүрэн...

"...Би...
Уулын дэргэд "цуурай"
Уудмын дунд "зэрэглээ"
Үргэлжилэхийн цаг дор "амьд тоглоом"
Үхэхийн цаг дор "чулуун тоглоом"

Ном ингэж эхлэдэг... Энд өөрийн бодлоо хавчуулчихад энэ хүн бол орчлонд ганц, бас ахин төрөхгүй давтагдашгүй хийгээд давагдашгүй ганц найрагч. Хүү Хасарынх нь шүлэг аавынхтайгаа төстэй мэт уншигддаг ч яг эцгээ давтана гэж юу л бол... Хүн хэзээ ч эцэг эхийнхээ хэмжээнд хүрдэггүй гэдэг үгийг бодсон ч тэр....


Хоёулахнаа...

Насны сүүлчээр хоёулахнаа
Нар бараадаж бөртийгөөд л...
Ярих хэлэх юм ч олдохгүй
Ялаа үргээж, бурхнаа арчаад л...
                         Хоёулахнаа...

Бөөн л байвал, жаргадаг сэтгэл
Хүүхэд болгоноо санаж бэтгэрээд л 
Бүтэн л байвал, ханадаг санаа
Хөл дүрэх зайгүй л байвал баярлаад л...
                              Хоёулахнаа...

Дэвэн дэвсээр холд "ниссэн" хүүхдүүдээ
Духны атираагаараа "давалгаалж" нуур шиг хүлээгээд л
Дэвжиж, дэгдэж болж л яваа хүүхдүүдээ
Дэргэдээ өтлүүлмөөр ханьсаж буруу зөнөөд л
                                         Хоёулахнаа...

Жамын сүүдэрт хоёулахнаа
Жаахан юманд баярлаж, гомдоод л... 
Жаазтай зурган дундаас 
Залуу насаа харж гэрэвшээд л...
                                               Хоёулахнаа...


"...Би энэ шүлгүүдийг Өнжүүлийн хөх уулнаас, Бөзхөнгийн голын хөвөөнөөс, Бөтөөрий уулын араас, нүднээс хулжсан их талаасаа төрсөн гэрийхээ "галын сөн"-д, ижийдээ түүж өгч байгаа "хөх хомоол" хэмээн бодож түүсэн...

Зохиогч ийнхүү өчиж...


Үе үехэн жаргах аядсанаа
Чихэр болгож, 
Үхэл хагацал зовлонгоо
Давс болгож
Үмхэх гэж биш, үнсэх гэж
"Үр" хэмээх "жимсээр" галаа тойруулж
Бидэн хоёр - хайрын гал зуухандаа...

Ийм гайхамшигтай мөртүүд бас нэг хуудсанд бий...



                        ***                         ***                        ***                      ***       

Урд уулын арын, өнчин ганц мод
Урд шөнө аянганд ниргүүлж унаж...
-Орь ганцын зовлонгоос салгаж хайрла! гэж...
Олон жил тэнгэрт залбирч            
Мөчир, навч болгоныгоо тоолон гуйсныг нь
Мөнх хөх тэнгэр сая л нэг болгоож!     



                        ***                         ***                        ***                      ***       


МИНИЙ ЗӨӨЛХӨН ҮР

                                                                           (Ач хүү Хасарын Хайсуйд)

Торсон юманд бүдэрч, бие ганхахын цагт
Тохой түшихдээ гар нь зөөлхөн - хүүгээ санана

                   Хүүхдүүдтэй тоглохдоо хүртэл
                   Үнэргүй зүлгийг нь аргадаж
                   Хүний нутагт яваа
                   Миний зөөлхөн үр

Бодолд багтарч суухдаа, чимээнд цочихын цагт
Болгоомж дэвсээд, дуу нь зөөлхөн - хүүгээ санана

                   Хөөрч догдлохдоо хүртэл
                   Хэвшил заншлыг нь аргадаж
                   Хүнийг нутагт яваа
                   Миний зөөлхөн үр

Өглөөний навчин дээрээс, шүүдэр нурахын цагт
Өрөөлийн төлөө "дотогшоо" уйлдаг зөөлхөн - хүүгээ санана

                   Хөдлөх ярихдаа хүртэл
                   Хэл аашийг нь аргадаж
                   Хүний нутагт яваа
                   Миний зөөлхөн үр

Өдөржин нараа дагаад, цэцгүүд мэлтрэхийн цагт
Өрөвдөх, хайрлахыг асгаруулсан, нүд нь зөөлхөн - хүүгээ санана

                   Явах, суухдаа хүртэл
                   Ёс, ямбыг нь аргадаж
                   Хүний нутагт яваа
                   Миний зөөлхөн үр


                        ***                         ***                        ***                      ***       

ЯВНА

Намайг гэсэн тэр хайранд чинь...
Нар үгүйлэхээргүй асаж дүрэлзэж
                      Уул давж явна...

Намайг ширтдэг тэр гэгээн харцанд чинь...
Шөнийг мартан, агаалж гэрэлтэж
                       Ус гаталж явна...

Зуун булгийн усаар угаасан юм шиг зүсний чинь гэгээгээр
Нүдний хир, сэтгэлийн сүүдрээ арчиж
                       Би асаж дүрэлзэж бичиж явна...

Зуурдын элдэвт "ургадаагүй" бүтэн сэтгэлд чинь даварч
Зургийн эрээн хорвоог үүрдийн юм шиг эндүүрч
                       Үхлийг мартаж явна.

Хайраар өмөлзсөн цэцэг цочимгүй дуунд чинь
Хархан багын бүүвэй сонсох шиг дуурч...
                        Ижийгээ орлуулж явна...

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...