Skip to main content

Дахиад л:(

Энэ дэлхий ертөнц сөнөөсэй зүгээр / Мишагаас зээлэв/

Хааяа ингэж бодож бухимдаж уур хүрч байна. Юм хийхээс дургүй хүрээд, хийсэн ч хийгээгүй ч бахь байдгаараа маргааш яг л адилхан байна гэхээс хийхгүй хаях нь дээр санагдах. Хулангийн бичдэгээр хөдөөнөө очоод зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг мал маллаад санаа амар амьдарчихмаар ч юм шиг. Зүүрмэглэх зууртаа цочиж сэрэхгүй, зүгээр санаснаараа дуртай цагтаа унтаж дуртай цагтаа босч хүссэн үедээ гарч орсон шиг тааваараа баймаар.

Айлын Обаманууд айхтар байна цаана чинь, сураад, боловсроод тэрнийхээ үр шимийг хүртээд ажилллаад амьдралаа дээшлүүлээд. Монголд тийм амьдрал байгаа гэж олон хүн батладаг ч одоог хүртэл хоногийн хоолноосоо илүү гарч тааваараа амьдарсан нь хэд билээ. Миний хувьд төдийгөөс өдий хүртэл сурах гэж ганцаараа мачийтлаа зүтгэж байж хамгийн багадаа энд хүнээс гуйхгүй өөрөө өөрийнхөө бухимдлыг нийтлэхтэйгээ болж. Хэд хоног амрахдаа олон юм амжуулна гэж бодсон ч энэ мэт дургүй хүргэсэн бодлууд хөл гар тушаад юу ч хийгээгүй. Яршиг цаашаа, хэний төлөө, юуны төлөө хэнд таалагдах гэж хэнд зориулж тэгж өөрийгөө зовоох хэрэгтэйгээ үнэндээ ойлгоогүй.

Мэргэжлийнхээ дагуу тэр яам тамгын газарт нь анкетаа өгөх гэтэл ажилд авах өргөдөл авдаггүй, зөвхөн сул орон тоо зарлагдвал холбогдох хаягаа үлдээдэг, тэрүүгээр нэг гадаадад хувийн зардлаар дэлхийн яая даа гэсэн сургуулийг төгсөөд ирлээ сайд минь ээ одоо яах вэ хаана ажиллах вэ юу хийх вэ намайг ашиглаач гэж гуйсан залуусын тэдний гэр бүлийхний зурвас дүүрэн байх ч шиг. Хажуугаар нь танил талгүй бол хаана ч ажилд авахгүй, ярьдаг юм нь өөдөөс нам нам нам нам нам нам нам....

Хэдэн мянган залуус өөрийнхөө хар хүчээр, өндөр хөгжилтэй улс гүрний залуусаас дутахгүй харин ч бүр илүү ажиллаж сурч, мачийтлаа зүтгэж, тэгээд ирээд ажилд орохсон, хүн шиг амьдрахсан гэж наашаа харсан бүхнийг царайчилж байхад хэдхэээн баячууд, тэдний үр хүүхдүүд зүв зүгээр хэвтээд хүссэн бүхнээ аваад, алтаар бааж мөнгөөр шээж байхад миний ганцаараа энд өөрийгөө хөгжүүлэхээр зүтгэх гэж яршиг л байна даа ерөөсөө олдсон цаг дээр нь гэртээ зүгээр хэвтээд өгий л дөө. Естой үхсэн баасны амьдрал /Гуталчингаас зээлэв/

Comments

  1. Надаас зээлэх ишлэл байна уу гэхгүй юу.

    ReplyDelete
  2. Бодоод л байна даа. Та зээлүүлэх ишлэлээ надад зурвасдаж болно шүү :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...