Амралт дуусч хотод ирсэн бөлгөө. Хот хүртэл засмал замтай болсон тул урдынхаас хамаагүй хурдан явж ирэхийн зэрэгцээ хэрэв машин байвал би ганцаараа ч давхиад гэртээ харьж, гэрээсээ хот орж ирж чадахаар болжээ.
Хотод ирсэн хамгийн эхний сэтгэгдэл гэвээс машинаас буугаад орц руугаа хараад юун улаан сум хананд хаддаг билээ, гэсэн нэр дэвшигч аваргын сонгуулийн штаб манай подвальд байрласан нь тэр байжээ.
Орц руугаа ороод л үйлчлэгчгүй гэдгээ саналаа. Урд нь орцны үйлчлэгчтэй, сайхан цэвэрлэчихдэг өдөр бүр хлорминтай усаар шатаа угаагаад үнрээр нь би ч гэрийн шалаа урамтай угааж цэвэрлэдэг байсан нь үгүйлэгдээд гэхгүй юу. Орц тоосонд дарагдаад муухай байнаа. Санаагаараа нэг сайхан цэвэрлэчих юмсан гэж бодсон шоо ккк.
Гэртээ ортол хүйт даагаад, халуун ус тасарсан нь тэр байжээ. Гэртээ ирээд 2 хоногт би лавдаг гэрээ лав цэвэрлэсэнгүй.
Эх үрсийн баяр болж байгаам уг нь, гэтэл надад ямар ч баярын настри байдаггүй гэнээ. Болдог бол буцаад хөдөө рүүгээ явчихмаар дэгэлзээд болдоггүй. Зун болдоггүйм байхдаа. Гэртээ даарч байснаас халууцаж байвал хамаагүй дээрийм байна гэхгүй юу хэхэ.
Зааа өөр сонин гэвээс өшдөр гараад үүр цайхын алдад орж ирсэн бөлгөө. Бяав гүзээлж, хүзэр тоглосоон хэхэхэ.
Хийе гэж төлөвлөсөн хажуугаар нь төлөвлөөгүй ажил овоорсон байдаг, үнэндээ хотод ирмэгц шууд л бөөн стресс, нерв... хамаг юм санаснаар биш уур хүргээд байхым. Дээр нь хаана ч юм тавьсан, хадгалсан зүйлээ олохгүй яаснаа санахгүй алга болсон гэмээр уур хүрээд. Ер нь толгой тархи ажиллахаа больсон юм байхдаа?
Зун болоосой тэгвэл зугаалахсан гэхгүй юу хэхэ.
зун гүйцэд болчихвол ядаж гэртээ даарахгүй. нар тусаасай гээл нарыг горьдоод суух юм дөө. зун болчихвол нээрээ сайхан тааваараа тарвалзах юмсан. би хүйтэнд дургүй.
ReplyDeleteХарин тийм ээ, дулаараасай
Delete