Сонгуульд санал өгөхгүй байгаадаа сэтгэл дундуур байна хэхэ. Зөвхөн өөрийн харъяалах нутаг дэвсгэр, бүртгүүлсэн хороондоо л санал өгөх ёстой гэсэн учраас миний санал өгөх боломж хаагдаж байгаам. Ингээд хоёр сонгууль дамнуулж иргэний үүргээ биелүүлж чадсангүй ээ гэж. Урьд сонгуулиар бол үнэмлэх тарааж байсан, тэр нь надад ирж байсан ч хөөцөлдөлгүй орхиод санал өгөөгүй юмдаа. Харин энэ сонгуулиар шинэчилсэн байдлаар санал өгч байгаа, техник технологи ч өөр болсон гэхээр биеэр очиж санал өгөх хүсэлтэй байлаа, гэхдээ чадсангүй л дээ хэхэ.
Одоо эргээд бодоод байхад бараг амьдралдаа ганц удаа л сонгуульд саналаа өгч УИХ-ыд хэнийг төлөөлөл болгон суулгахаа "илэрхийлж" байсан байх юм. Угаас сонгууль гэхээр хүмүүс баяр болж байгаатай адил гангалж, сэтгэл догдолж, Монгол Улсын бүрэн эрхт гишүүн гэдгээ мэдэж бас дэмжиж буй хүнээ чөлөөтэй сонгох болсондоо сэтгэл тэнэгэр санал өгдөг байхаа. Гэхдээ соц нийгмийн үед ч цаанаас сонго гэсэн хүнийг үг дуугүй сонгохдоо ч гэсэн сэтгэл догдолж, баярлаж байсан тухай зөндөө сонссон, бас уншсан.
Энэ сонгуулиар автоматчилсан системээр санал өгч байгаатай холбоотой мэдээ, мэдээллийг харж байхад сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудад нилээн өндөр шаардлага тулгарч, тэд нар ч тэвдэж буй бололтой хэхэ. Техник, технологийн эрин зуун гэдэг утгаараа арга ч үгүй юм даа. Гэвч яаж ажилуулахыг нь заагаагүй, заасан ч сандарч тэвдсэндээ болж будилж байгаа хүмүүст хэцүү байгаа байх даа. Би л гэхэд ажлынхаа хэдэн канон, принтнертээ цаасаа хааш харуулж хийхээ байнга мартаж, будилж байдаг хүн байгаам. Өдөр бүр ашигладаг хүн ингэж байхад улсын хариуцлагатай алба залгуулж байгаа хүмүүс арга ч үгүй дээ хөөрхий гэж хэхэ.
Маргааш хэн ялсныг сонсож баяр, наадам, жагсаал, цуглаан, элдэв эсэн бусын юм болох эсэхийг үзэж дээ.
Comments
Post a Comment