Тэнэж явсаар ирчихлээ. Шуудангийн автобусанд суутал арван жилийн паррель ангийн, багын найз хүүхэн маань хүүгээ тэвэрчихсэн паррель суудалд сууж таардаг байгаа хэхэ. Тэрэнтэйгээ гангар гунгар хийж, хүүг нь өхөөрдөлцөж, бас ахынд нь замдаа орж дайлуулж, цайлуулж бүр болоогүй хотод ирээд нөхөр нь тосч авахаар цугтаа унаанд нь сууж гэрийнхээ ойролцоо хүргүүлж нтр хэхэ. Манай төгсөлтийхөн дундаас баргалж би л хүнтэй суугаагүй яваан. Найз хүүхэн маань гурван хүүтэй, дархан бэр хэхэ. Бага хүү нь ёстой муухай амьтан, надад эрхлээд толгойгоо ацраад хацарт наачих юм. Ээж нь уг нь манай энэ танихгүй хүнээс их бишүүрхдэг юм, чамд харин сайн байнаа гээд хэхэ.
Сүүлийн үед хүн амьтан зэмлээд, өөрөө ч гэсэн ганц хүүхэд гаргах болчихож гэж бодоод байна. Эцэгтэй эцэггүй хамаагүй ганц хүүхэд гарга гээд хамаатан садан, найз нөхөд бүгд үгэлж байнаа, гэхдээ аав ээж бол тийм юм огт ярихгүй байгаа л даа хэхэ.
Өө бас ам хэл, гар хуруу загтнаад, хэлэхгүй, бичихгүй бол болку нэг юм байна. УИХ-д нэр дэвшихэд ямар босготой байдаг гэлээ? Хэдэн саяыг төлдөг гэлээ? тэрийг огт сонирхоогүй явжээ байтал миний таньж мэдэх олон хүн нэр дэвшээд гараад ирэхээр нь гайхчихлаа. Надаас бүх талаараа илүүрхэх юм юу ч үгүй баагий байх л юм. Мачийгаад, мачийгаад карьер, амбиц хөөгөөд дээш гардаггүй, бас шинэчлэл хийдэггүй, шавхаад байхад юм гардаггүй хүн хүртэл өөрийгөө хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийсэн, дуугардаг ганц нь гэхчлэн магтаад нэр дэвшчихсэн байна. Тэр барьцааны гэхээр олон сая төгрөг, сурталчилгааны тэрбум цаасыг хаанаас олж байгаа нь сонин байна. Барьцаж байгаа юм биш, гэхдээ энэ бид хоёрын хэн нь энэ талаар илүү мэдэх вэ? хэн нь илүү шударга вэ гээд л өөртэйгээ харьцуулаад байна, даруу бус хог чинь хэхэ.
Даанч манай нэг найз нэр дэвшинэ гээд надаас олон юм асуугаад байхаар нь шоолж инээгээд, даапаалаад байсан бараг тоглоом биш байсан байна штэ. Нэр дэвшин алдаад больсон юм байнаа. Ерөөсөө дараагийн сонгуульд нэр дэвшнээ яадын хэхэ. Энэ тэр пастор, хөгжмийн зохиолч, бөх гэх мэт дэл сул нөхдийн дэргэд миний мэргэжил төрийн бодлого боловсруулахад зайлшгүй хэрэгтэй хууль, эрх зүй, чухал чухал асуудлыг төрийн бодлогын түвшинд боловсруулж шийдвэрлүүлэх мэргэжил байгаамштэ.
Сонгуулиар амьсгалахгүй гэж бодсоор явтал нэг мэдэхэд амьсгалаад, аахилаад энд бичцэн харайж явнаа хэхэ. Нээрээ аймгаас гарахад нэг эгч сонгууль ч хэцүү байнаа, хотод дайн гарвал яанаа гээд үлдсэн. Аймагт нэр дэвшсэн ардчилсан намыхан шөнө эргүүл гаргаж, уул дов толгойн орой дээрээс өрсөлдөгчдөө архи, чихэр, мөнгө, бас бус юм тарааж байна уу гэж дурандаж, харуулдаж хонодог юм билээ хахахахахаха. Зугаатай ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Хэзээ нэг цагт нэр дэвшвэл миний тархи, толгойд яасан ч ийм юм орку дээ. хэхэ.
Comments
Post a Comment