Пиво шоколад хоёрыг хольж болдоггүй гэдэг билүү? Сэгсийчихээд хольж чихээд сууж байна, яадаг хүүхэн бэ тэ? Маргааш хөдөө явлаа. 10-д хонох байхаа.
Өнөөдөр ажлаараа орж, даргаараа өөрийнхөө тухай бичүүлж авч, тэрийгээ хил дамнуулж чулуудчихаад цааш нөгөө хэд дээрээ очиж өчигдөр нойргүй дохолзож байж хуулсан хэдэн зургаа өгч, ажлын талаар амаа ургадтал, хөөс сахартал чалчиж тэгээд тэндээсээ гарч таксидаж их дэлгүүр орж гахайн махтай хуурга идэж цааш хэдэн шар толгойттой пиво ууж... нэгээр нь гэртээ хүргүүлж... хэрэг алгаа маргааш хөдөө явна гэсэн сургаар хамаг бие тарж уналаа.
Хэрэг алгаа нээрээ... Бичих ёстой ганц нэг юмаа мартчихсан л тууж явна. Дохолзож суухдаа саналаа байна штэ хэхэ. Аялалын паянгаасаа бичмээр санагдах ч шиг үгүй ч шиг хэхэ. Хүн хил даваад, шинэ газар очоод хэн нь хэн бэ гэдэг нь ялгараад ирдэг ч би тоохгүй байгаам чинь яахын тэ? Тоож ач холбогдол өгөөгүй юм чинь хамт явсан улсыхаа элдэв аашыг бичээд яахуу дээ.
Нойр хүрэх ч шиг үгүй ч шиг, нэг тийм сонин болчихсон сууж байна. Естой үхсэн баасны амьдрал гэдэг шиг ёстой хэрэг алгаа нээрээ. Яачихаад байгаагаа мэдэх юм ч алга. Нэг сайхан нам жим хэд хоног тайван, амраад, идээд, унтаад, нуугдаад баймаар байх чинь. Хэрэг алгаа нээрээ!
Пиав уугаад мансуурч суухуй жаргажээнэ л гэж боддын ш дээ. Харин маргааш нь ...
ReplyDeleteМаргааш нь байхаа болиод бявныхаа сүүл рүү исто хэрэг алгаа болдог болсон байштэ
ReplyDelete