Skip to main content

Өнөөдөрийн далан долоон үг

Бичих юм олдохгүй байгаа гэж өчигдөр хэлсэн тэ? Бодоод үзэхэд үгүй юмаа хэхэ. Олон юмаа бичихгүй нуугаад байгаа юм биш үү? Бичээд хэнд хэрэгтэй юм гэдэг бодлоос илүү намайг сайн таньдаг, мэддэг олон хүн миний энэ бичээд байгааг уншдагаас шалтгаалаад ичээд байна гэхгүй юу хэхэ.
Нуух юм байгаа юм уу даа ингэхэд, гэхдээ арай ч пүү паа гэхээр юм байхгүй л дээ, хүн юм чинь хааяа бухимдмаар бас хүнд хэлмээр нууц, хүн муулмаар юм байж л байштэ хэхэ.
Ойрд сэтгэл сэргээсэн гоё ном уншсангүй, кино үзсэнгүй бас сэтгэл догдлуулсан ямар нэг зүйлтэй таарсангүй. Эртүүд нэг хүний дурсамжийг уншчихаад яагаад би өөрөө ингэж бичиж болдоггүй юм гэж бодсон ч бичих тухай санахаас ч зүрхшээгээд зугтаагаад хэхэ.

Гоё ном хаанаас олоод уншчихдаг юм билээ, гэрээс гарахгүй байгаа хүн чинь ном олж унших гэж амаргүй, харин хичээлийн холбогдолтой ном, сурах бичгүүд байгаа ч би сөхөж харах ч хүсэл алга.

Нэгэнт номын тухай бичсэнийх та нарт олоод уншвал зайлшгүй хэрэгтэй, олддоггүй юмаа гэхэд тийм ном байдаг гэж мэдэж байхад илүүдэхгүй хэдэн ном сануулъя.

Монголын соёлын түүх

Гурван боть цэнхэр хавтастай ном байгаа. Оюутны хэдэн жил энэ номыг номын сангаас цагийн хязгаартай авч уншаад, худалч хүнд өдөрт нэг удаа тас тэвэрсээр төгсөж байсан юмдаг хэхэ. Олдоц муутай, номын санд тэр бүр байдаггүй, байлаа ч олон биш, гэрээр авч уншихыг зөвшөөрдөггүй ховор ном. Өөртөө авах гэж хайгаад олоогүй юмдаа. Ялангуяа нэгдүгээр боть нь маш сонирхолтой. Энэ гурван боть номыг уншсан хүн ерөнхийдөө Монголынхоо түүх, соёлын тухай нүүр улайхгүй мэдлэгтэй болно шүү. Сайн бүтээл.

И.Майский Автономитийн үеийн монголчууд

Монголчуудын тухай гадны хүний нүдээр харж, бичигдсэн тэмдэглэл гэхэд болно л доо. Зарим хүн монголчууд хэзээ ч ийм байгаагүй гэхчлэн зүтгэж санал нийлдэггүй, миний хувьд энэ номноос олон юм мэдэж авч бидний өвөө эмээгийн аав ээжийн үед монголчууд ямархуу амьдарч байсан тухай бага ч болов мэдэж авсан.

Монгол үндэсний биет бус соёлын өв

Энэ ном бараг л олдохгүй болов уу. Саяхан гарсан гэхэд тэр шүү дээ. Их дээд сургуулийн болон бусад номын санд мэр сэр байгаа. Англи, Монгол хэлээр. Гэхдээ англи хувилбар нь цөөхөн байгаа байх. Зайлшгүй олж уншвал зохих МАШ ЧУХАЛ, САЙН БҮТЭЭЛ шүү гэмээр байна. Угаас худалдах зорилгоор хэвлээгүй. Нэг номын худалдаанд 35 мянга гээд ганцхан ширхэг байхыг харсан, тэр бол хулгайн ном байсан байхаа.

Санаж байгаа, тоймтойгоо дурдвал нэг иймэрхүү. Уншсан хүмүүс нь бас санал бодлоо хуваалцаарай.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...